
7-р сарын 2-нд Хятадын ГХЯ-ны хэвлэлийн төлөөлөгч Мао Нин ээлжит хэвлэлийн бага хурлыг даргалав. Сүүлийн үед Хятадын нэрд гарсан ундааны брэнд болох MIXUE Зайрмаг, Chagee цай зэрэг бүтээгдэхүүнүүд гадаадын зах зээлд гарсан нь хүмүүсийн анхаарлыг татав. Хятадын олон брэндүүд гадаадад оронд гадаадын хүмүүсийн дуртай бүтээгдэхүүн болжээ. Хятадын бүтээгдэхүүн барууны брэндүүдийг хуулбарладаг цаг үеийг ардаа орхисон гэж гадаадын хэвлэлүүд тэмдэглэжээ. Хэвлэлийн төлөөлөгч энэ үзэгдлийг хэрхэн үнэлж байна вэ гэж сурвалжлагч асуув.
Мао Нин хэлэхдээ, үнэхээр Хятадын брэндүүд технологийн агуулга, соёлын өв, дизайны уран шийдэл, дотоод гадаадыг уялдуулсан сэтгэлгээний үнэ цэнэ зэргээрээ гадаадад улам олон хэрэглэгчдийн таашаалд нийцэж байна. "Хятадад үйлдвэрлэв"-ээс "Хятад брэнд"-д шилжсэн нь өндөр чанартай хөгжлийн зайлшгүй хандлага бөгөөд Хятадын аж үйлдвэрийн иж бүрэн систем, шударга, нээлттэй зах зээлийн орчин, урт хугацааны шинэлэг судалгаа, хөгжлийн ач тус юм.
Хятадын брэндүүд дэлхий даяар тархаж, дэлхийн хэрэглэгчдэд илүү баялаг сонголтыг бий болгож байна. Хятадын асар том зах зээлд илүү олон өндөр чанартай гадаадын брэндүүдийг хүлээн авч, бие биенээсээ суралцаж, хамтдаа хөгжиж, бүх улс орны ард түмэн эдийн засгийн даяаршлын үр шимийг хүртэхийг дэмжиж байна гэв.
Сэтгэгдэл0