
Хятадын Логистик, Худалдан авалтын Холбооноос оны эхний хагаст шинээр нээгдсэн агаарын ачаа тээврийн маршрутын холбогдох мэдээллийг өнөөдөр зарлалаа. Он гарснаас хойш Хятадын агаарын ачаа тээврийн шугам тасралтгүй эрчимжиж, маршрутын бүтэц нь Ази, Европыг голлон зорих болсон юм.
Хятадын Ложистик, Худалдан авалтын Холбооны Нисэхийн ложистикийн салбарын статистик мэдээгээр, зургадугаар сарын 30-ны байдлаар, энэ онд улсын хэмжээнд нийт 117 шугам олон улсын агаарын ачаа тээврийн шинэ чиглэл нээгдэж, долоо хоногт хоёр талын 233 гаруй нислэгийг нэмж үйлдэж байна.
Маршрутын бүтцийн хувьд Ази руу 54 шугам, Европт 45 шугам, Хойд Америкт 12 шугам, Өмнөд Америкт, Энэтхэгийн далай, Африкт тив руу чиглэсэн тус бүр 2 шугамтай болжээ. Ачаа тээврийн бүтэц нь хил дамнасан цахим худалдааны бараа, электрон бүтээгдэхүүн, автомашины сэлбэг хэрэгсэл, жимс, хүнсний ногоо, махан бүтээгдэхүүн голложээ.
Сэтгэгдэл0