sonin.mn

ВАШИНГТОН, 2025 оны долоодугаар сарын 8 /TASS/. Бүрэн эрхт тусгаар тогтносон Палестин улсыг байгуулахыг, мөн тус улсад аюулгүй байдлын салбарт эрх мэдэл өгөхийг Израил улс зөвшөөрөхгүй гэж Израилын Ерөнхий сайд Биньямин Нетаньяху Цагаан ордонд АНУ-ын Ерөнхийлөгч Д.Трамптай уулзах үеэрээ сэтгүүлчдийн асуултад хариулахдаа мэдэгджээ. 


“Палестинчууд өөрсдийгөө удирдах бүх эрх мэдэлтэй байх ёстой гэж үзэж байна. Гэхдээ израилчуудад аюул учруулах ямар нэгэн эрх байх ёсгүй. Энэ нь аюулгүй байдлын эрх мэдэл зэрэг тодорхой эрх мэдэл үргэлж бидний гарт үлдэх болно гэсэн үг” гэж тэрбээр Ойрх Дорнодын асуудлыг хоёр улсын шийдлээр зохицуулах боломжтой эсэхийг тодруулах хүсэлтэд тайлбар хийхдээ хэлсэн байна.


"Бид аюулгүй байдлаа өөртөө хадгалах, энх тайвныг тогтоохоор ажиллаж байна” гэж Б. Нетаньяху хэлжээ. Харин Д.Трамп Палестин-Израилын зөрчилдөөнийг хоёр тал зэрэгцэн орших зарчмаар шийдвэрлэх боломжтой эсэх тухай асуултад хариулт өгөхөөс зайлсхийжээ. "Би мэдэхгүй. Энэ асуултыг Бибид (Биньямин Нетаньяхуд) тавь" хэмээн АНУ-ын Ерөнхийлөгч хэлсэн байна.



Д.Жаргал

Эх сурвалж: "Монцамэ" агентлаг