
ЛОНДОН, 2025 оны долоодугаар сарын 8 /DW/. Оросын эсрэг дахин хориг арга хэмжээг авсан гэдгээ Их Британийн эрх баригчид даваа гарагт мэдэгджээ. Украины дайнд химийн зэвсэг хэрэглэсэн гэх үндэслэлээр ийм арга хэмжээ авч, Оросын хоёр иргэн, нэг байгууллагыг хоригийн жагсаалтад оруулжээ. Уг жагсаалтыг Их Британийн засгийн газрын цахим хуудсанд нийтэлсэн байна.
Тодруулбал, ОХУ-ын Зэвсэгт хүчний хими, биологи, цацрагийн аюулаас хамгаалах ангийн дарга Алексей Ртищев, түүний орлогч Андрей Марченко, мөн Хэрэглээний химийн шинжлэх ухааны судалгааны хүрээлэнг хоригт хамааруулсан байна.
Сергиев Посад хотод орших Хэрэглээний химийн шинжлэх ухааны судалгааны хүрээлэн нь Оросын зэвсэгт хүчинд РГ-Во хэмээх хорт бодистой химийн гранат нийлүүлж байсан байна. Эдгээр гранат нь үймээнийг дарах зориулалттай ч Химийн зэвсгийг хориглох тухай конвенцын заалтыг зөрчин Украинд хэрэглэсэн гэж Их Британийн эрх баригчид мэдэгджээ. Ртищев, Марченко нар уг зэвсгийг нийлүүлэх, ашиглах ажиллагаанд оролцсон гэж үзэж байна.
Д.Жаргал
Эх сурвалж: "Монцамэ" агентлаг
Сэтгэгдэл7
Изгой улс болжээнаа
Орос, Хойд Солонгос, Иран, Венесуэл мөн манай ояа хуяа оркууд бүгд таарсан таар шуудайнууд шүү
Ооосын эсрэг дахин 1 хориг арга хэмжээ гэдэг нь өмнөх 28000 + 1 = 28001 дэх арга хэмжээ гэсэн үг үү? Аааааа ха ха ха
Хөрш улс руу гаа түрэмгийлэн дайрсан адгийн рашист улс бол Орос
Ардчилсан, дэвшилтэд мөн эрүүл сэтгэдэг хүн бүхэн Оросын дайныг эсэргүүцэж байна.
Тэгвэл Барууны Ертөнцийн хотууд, нийслэлүүд жагсаалын эсрэг, иргэдийнхээ эсрэг нулимас асгаруулагч химийн зэвсэг хэрэглэдэг юм бна шд.
ДэлхийнмЭрүүл ухаантай хүн бүхэн яс хаягч дайн өдөөгч АНУ, Англи, НАТО-г зэвүүцэж байгаа.