.png)
Долдугаар сарын 7-нд АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп Израилийн Ерөнхий сайд Биньямин Нетаньяхугийг Цагаан ордонд хүлээн авч оройн зоог барих үеэр, Украинд өөрийгөө хамгаалахад нь туслахын тулд АНУ Украинд илүү их зэвсэг нийлүүлнэ гээд "Бид илүү олон зэвсэг, ялангуяа хамгаалалтын шинжтэй зэвсгээр хангах шаардлагатай" гэж хэллээ.
Тэрээр мөн “Үнэнийг хэлэхэд ерөнхийлөгч Путин дайныг зогсоогоогүйд сэтгэл дундуур байна” гэжээ.
Украины Ерөнхийлөгч В.Зеленский 7-р сарын 7-ны өдөр олон нийтийн сүлжээндээ Украины олон мужууд агаарын цохилтод өртсөн. Өнгөрсөн долоо хоногт Оросын арми Украины нутаг руу 39 пуужин, 1270 нисгэгчгүй онгоц, 1000 шахам агаарын удирдлагатай бөмбөг харвасан гэсэн байна.
Долдугаар сарын 3-нд АНУ-ын ерөнхийлөгч Д.Трамп хэлэхдээ, АНУ Украинд тусламж үзүүлэх хүсэлтэй байгаа ч "юуны өмнө бид өөрсдөө хангалттай зэвсэг байгаа эсэхийг шалгах ёстой" гэжээ.
Г.Бямба
Сэтгэгдэл7
god bless america🇺🇸🇺🇸🇺🇸🇺🇸🇺🇸
Сэтгэцийн өвчтэй ардчилагчдаар америк европын засгийг удирдуулахаар дайн эдийн хямрал дүрвэгчид үүсч байдаг.
Путлер эхэлсэн дайнаа юу гэж зогсоох билээ. Оросын империалистууд нэмж газар нутаг эзэлж байж л сэтгэл ханана
Их гүрнүүд ийм их зөрчилтэй байгаа үед японы эзэн хаан монголд айлчилж байгаа нь маш сайн зуйл юм. Япончуудад баярлалаа
жомбог трамп дандаа яс хаяна, худалдаачин тагнуулчинд булдэгчуулчихсэн.
Чи гонжиг
АНУ яс хаясаар байгаад дайн өдөөчихөөд одоо энх тайвны төлөө улс орны дүрд тоглоод байгаад Путин сэтгэл дундуур байгаа юм.