sonin.mn

Саяхан БНХАУ-ын нийслэл Бээжинд болсон 2025 оны дэлхийн дижитал эдийн засгийн бага хурлын тусгай форум дээр хиймэл оюун ухаан, хөдөө аж ахуйн "салбар дамнасан нэгдэл" нь олны анхаарлыг татлаа.

"Хиймэл оюун ухаан нь хамгийн сайн чанарын бүтээгдэхүүнийг сонгоход туслах төдийгүй их өгөгдөлд дүн шинжилгээ хийх замаар уур амьсгал, хөрс, хортон шавьж, өвчин зэрэг хүчин зүйлсийг ухаалгаар урьдчилан таамаглах боломжтой" гэж форумд оролцсон хөдөө аж ахуйн мэргэжилтнүүд танилцуулж байлаа.




Хятад улс дэлхийн тариалангийн талбайн 9%-ийг ашиглан хүнсний бүтээгдэхүүний 20%-ийг үйлдвэрлэдэг бөгөөд шинжлэх ухаан, технологийн янз бүрийн арга барилд тулгуурладаг гэнэ.




Сүүлийн жилүүдэд Хятад улс үрийн аж үйлдвэрийг сэргээн хөгжүүлэхийг хүнсний аюулгүй байдлыг хангах гол арга хэрэглүүр болгож, хиймэл оюун ухааныг генийн дараалал тогтоох, соорт сонгох, нарийн үржил, ухаалаг тариалалт зэрэг "үрийн судалгаа хөгжүүлэлт"-ийн бүхий л үйл явцад нэвтрүүлж байгаа аж.


Г.Бямба