
Долдугаар сарын 6-нд, Хятадын Төрийн зөвлөлийн ерөнхий сайд Ли Чян Рио-де-Жанейро хотноо болж буй БРИКС-ийн 17-р дээд хэмжээний уулзалтын эхний шатны хуралдаанд оролцон, “энх тайван ба аюулгүй байдал, дэлхийн засаглалын шинэчлэл” сэдвээр илтгэл тавьжээ. Уг хурлыг Бразилийн Ерөнхийлөгч Лула да Силва даргалж, БРИКС-ийн гишүүн орнуудын удирдагч оролцлоо.
Ли Чян хэлэхдээ, Ши Жиньпин даргын дэвшүүлсэн хамтдаа зөвшилцөж, хамтдаа байгуулах, хамтдаа хуваалцах гэсэн дэлхийн засаглалын санаачилга нь цаг үеийн үнэ цэнэ ба практик ач холбогдолтой юм. Бид илүү эрх тэгш, харилцан хүндэтгэсэн байр сууриар харилцан зөвшилцөж, эв нэгдэлтэй үйл ажиллагаагаар хамтдаа байгуулж, харилцан амжилтад хүрэхийг дэмжих байдлаар харилцан хуваалцах нь зүйтэй гэлээ.
Тэрээр цааш нь хэлэхдээ, БРИКС-ийн орнууд дэлхийн өмнөдийн бүсийн орнуудын тэргүүний фронт болсны хувьд шударга ёсны талд зогсож, дэлхийн энх тайван байдлыг хамгаалах нь зүйтэй бөгөөд хөгжилд анхаарлаа хандуулж, эдийн засгийн өсөлтийг нэмэгдүүлэн, соёл иргэншлийн харилцан солилцох, лавлагаа болох байдлыг ахиулах ёстой. Хятад улс БРИКС-ийн орнуудтай хамтдаа дэлхийн засаглалыг илүү шударга, илүү үр дүнтэй чиглэл руу хөтөлж, сайн сайхан дэлхий ертөнцийг байгуулахад бэлэн байна гэжээ.
Уг хуралд оролцсон улс орнуудын удирдагчид онцлон тэмдэглэхдээ, БРИКС-ийн гишүүн орнууд эв нэгдэлтэйгээр хамтран ажиллаж, НҮБ-ын зарчим, дүрмийг чанд баримталж, олон талт хамтын ажиллагааг хамгаалан, хамтын хөгжлийг түргэтгэх, дэлхийн засаглалыг улам боловсронгуй болгох, мөн дэлхий дахинд энх тайван, тогтвортой байдлыг тогтоохын төлөө илүү их хүчин чармайлт гаргахад бэлэн байгаагаа илэрхийлсэн байна.
“БРИКС-ийн удирдагчдын 17 дахь удаагийн дээд хэмжээний уулзалтын Рио-де-Жанейрогийн тунхаглал”-ыг уг хурлаар баталжээ.
Г.Бямба
Сэтгэгдэл0