sonin.mn

"Ирэх таван жилийн хугацаанд Америкийн өсвөр үеийн 50 мянган залуусыг Хятад улсад урьж суралцуулах зорилготой санаачилгын хүрээнд Хятадад айлчилсан АНУ-ын Мэрилэнд мужийн Монтгомери дүүргийн Залуучуудын соёлын солилцооны төлөөлөгчдийн багт Хятад улсын дарга Ши Жиньпин халуун дотно мэндчилгээ дэвшүүлж, аман захиа илгээжээ.


Ши Жиньпин хэлэхдээ, та бүхний Хятад улсад хийсэн айлчлал амжилттай болж өнгөрсөнд баяр хүргэе. Пиклбол бөмбөг нь Хятад, Америкийн залуучуудын харилцан ойлголцлын шинэ гүүр болж, хоёр орны найрамдалт харилцааг бэхжүүлэхэд чухал үүрэг гүйцэтгэж буйд бид баяртай байна. Хятад-Америкийн харилцааны ирээдүй та нарт байгаа юм. Иймд та нар хоёр орны найрсаг харилцааны шинэ үеийн элч төлөөлөгч болж, хоёр орны ард түмний ойлголцол, нөхөрлөлийг улам бататгахад идэвхтэй хувь нэмэр оруулахыг хүсэн найдаж байна гэжээ.





АНУ-ын Мэрилэнд мужийн Монтгомери дүүргийн Залуучуудын соёлын солилцооны багш, оюутнууд Хятад улсын дарга Ши Жиньпинд захидал илгээж, ирэх таван жилийн хугацаанд Америкийн өсвөр үеийн 50 мянган залууг Хятадад айлчлуулах санаачилга гаргасанд баяр талархал илэрхийлжээ. Тэд энэ оны дөрөвдүгээр сард Хятад улсад зочлон пиклбол бөмбөг тоглож, Хятад найзуудтай болсон туршлагаасаа хуваалцаж, мөн Хятадын залуучуудыг Америкт урьж байгаагаа онцолжээ.


Г.Бямба