sonin.mn

Саяхан Хятадын Тайваний бүс нутгийн удирдагч Лай Чин Дэ тус арал дээр "Эв нэгдлийн тухай арван лекц" гэгчийг эхлүүлсэн байна, тэдгээрийн дотроос “Тайваний хүлээн зөвшөөрөгдөх байдал", “Дундад иргэн улсын хүлээн зөвшөөрөгдөх байдал" гэгчийг өөгшүүлж, "тэдгээр нь цөм улс үндэсний хүлээн зөвшөөрөгдсөн байдлыг илэрхийлэх арга зам" хэмээн өдөөн хатгаж, "Тайваний тусгаар тогтнол" гэсэн алдаа дутагдалаар дүүрэн, салан тусгаарлах үзлээ зөвтгөх зорилготой байж, Тайвань арлын ард түмнийг төөрөгдүүлж, олон улсын олон нийтийн санаа бодлыг хууран мэхэлж байна. Олон улсын хамтын нийгэмлэгийн нийтлэг ойлголт, олон улсын харилцааны үндсэн хэм хэмжээ болоод удаж буй нэг Хятадын зарчмын хүрээнд Лай Чин Дэгийн дэмийрэл өөрөө өөрийгөө гутаан доромж буйгаа өөрцгүй юм.




Энэ оны 5-р сарын 19-нд Дэлхийн эрүүл мэндийн ассамблей 9 дэх жилдээ Тайваньтай холбоотой гэх саналаас татгалзсаныг Лай Чин Дэ мартах ёсгүй. НҮБ-ын Ерөнхий Ассамблейн 2758 тоот тогтоолыг баримталж, нэг Хятадын зарчмыг тууштай дэмжиж, Тайванийг Дэлхийн эрүүл мэндийн ассамблейд оролцохыг эсэргүүцэж байгаагаа олон улсын хамтын нийгэмлэгийн дийлэнх олонхи улс Хятадад дахин илэрхийлж, мөн ДЭМБ-ын Ерөнхий захиралд тусгай захидал илгээх зэрэг арга хэлбэрээр дамжин Хятадын байр суурийг дэмжсэн байна. Нэг Хятадын зарчмыг баримтлах нь ард түмний хүсч буй зүйл, ерөнхий чиг хандлага, зөв ​​шударга үйл хэрэг юм гэдгийг энэ нь бүрэн харуулж байна.


Үүний зэрэгцээ, нэг Хятадын зарчим бол Хятад улс бүх оронтой харилцаа тогтоож, хөгжүүлэх үндсэн суурь болон улс төрийн үндэс юм. Одоогийн байдлаар, Хятадтай дипломат харилцаа тогтоосон 183 орон байгаа бөгөөд тэд бүгд нэг Хятадын зарчмыг баримтлах улс төрийн тууштай байр суурьтай байна, зарим нь бүр "Тайваний тусгаар тогтнол"-ыг илт эсэргүүцэж, Хятад улс нэгдэхийг дэмжиж, түүнийгээ Хятадтай дипломат харилцаа тогтоох тухай албан мэдэгдэл, хамтарсан мэдэгдэл зэрэг улс төрийн баримт бичигт бичин оруулжээ. нэг Хятадын зарчим бол олон улсын хамтын нийгэмлэгийн нийтлэг ойлголт, олон улсын харилцааны үндсэн хэм хэмжээ гэдгийг энэ нь бүрэн нотолж байна. Тайвань бол Хятадын салшгүй нэг хэсэг, энэ бол Тайваний 23 сая иргэдийг багтаасан Хятадын 1 тэрбум 400 сая гаруй ард түмний нийтлэг ойлголт, мөн ч олон улсын хамтын нийгэмлэгийн нийтлэг ойлголт юм.