.jpeg)
АНУ-ын Ерөнхийлөгч Д.Трамп 7-р сарын 8-ны өдөр Америкт импортолж буй бүх зэсэнд 50%-ийн шинэ татвар ногдуулна гэж мэдэгдлээ.
АНУ-ын Худалдааны яамны сайд Х.Лутник хэлэхдээ, Худалдааны яам зэсийн импортын талаарх судалгаагаа дуусгасан бөгөөд шинэ тарифыг "7-р сарын сүүлч эсвэл наймдугаар сарын 1-нээс хэрэгжүүлж магадгүй" гэжээ.
Трамп мөн АНУ-ын Засгийн газар эм, хагас дамжуулагч болон бусад тодорхой салбаруудад шинэ татвар ногдуулахаар төлөвлөж байна гэж хэлээд, гадаадад үйлдвэрлэсэн эмэнд 200 хүртэлх хувийн шинэ тариф ногдуулж болзошгүйг жишээ болгон дурьдсан байна.
Г.Бямба
Сэтгэгдэл0