
Долдугаар сарын 8-нд, Хятадын Төрийн зөвлөлийн ерөнхий сайд Ли Чян, НҮБ-ын ерөнхий нарийн бичгийн дарга Антонио Гутерреш нар Рио-де-Жанейро хотноо уулзжээ.
Ли Чян хэлэхдээ, "НҮБ байгуулагдсанаас хойших 80 жилийн хугацаанд дэлхийн энх тайван, амар амгаланг хадгалж, хамтын хөгжлийг урагшлуулахад чухал үүрэг гүйцэтгэсэн юм. Ши Жиньпин дарга хүн төрөлхтний хувь заяаны нэгдмэл цогцыг бий болгох, дэлхийн хэмжээнд гурван томоохон санаачилга дэвшүүлсэн нь НҮБ-ын дүрмийн зорилго, зарчимтай бүрэн нийцэж байгаа бөгөөд Хятад улс олон талт хамтын ажиллагаа, НҮБ-ын үйл хэргийг тууштай дэмжиж ирснийг харуулж байна. Иймд Хятад улс цаашид ч НҮБ-тай хамтын ажиллагаа, ойлголцлоо бэхжүүлж, илүү шударга, төв голч олон улсын дэг журмыг дэмжихийн тулд хамтран ажиллахад бэлэн байна. Хятад улс маш их хариуцлагатай хөгжиж буй том гүрэн болсны хувьд нээлттэй байдлаа улам өргөжүүлж, дэлхийн улс орнуудтай хөгжлийн боломжоо хуваалцаж, хамтын хөгжилд хүрэхэд бэлэн байна. " гэсэн бол
Антонио Гутерреш хэлэхдээ, "Урт хугацааны турш Хятад улс олон талт үзлийг баримталж, НҮБ-ын үйл хэргийг тууштай дэмжиж ирсэнд талархал илэрхийлж байна. Ши Жиньпин даргын дэвшүүлсэн дэлхийн хэмжээний гурван томоохон санаачилга нь НҮБ-ын ажлын зорилттой бүрэн нийцэж байна. Хятад улс улс төрийн халуун цэгийн асуудлыг зохицуулан шийдвэрлэх, олон улсын эдийн засаг, банк санхүүгийн чиглэлд өөрчлөлт оруулах, хөгжиж буй орнуудын ашиг сонирхлыг хамгаалах чиглэлээр маш чухал хувь нэмэр оруулсан" гэжээ.
Г.Бямба
Сэтгэгдэл0