sonin.mn

7-р сарын 8-нд Хятадын ГХЯ-ны хэвлэлийн төлөөлөгч Мао Нин ээлжит хэвлэлийн бага хурал хийлээ. Саяхан Хятадын Ерөнхий сайд Ли Чян Бразилийн Рио-де-Жанейро хотноо болсон БРИКС-ийн орнуудын удирдагчдын 17-р уулзалтад оролцов. Хэвлэлийн төлөөлөгч та холбогдох нөхцөл байдлын талаар танилцуулж болох уу? гэж сурвалжлагч асуув.




Мао Нин хэлэхдээ, 7-р сарын 6-7-ны өдрүүдэд Хятадын ерөнхий сайд Ли Чян Рио-де-Жанейро хотноо болсон БРИКС-ийн орнуудын удирдагчдын 17-р уулзалтад оролцов. Ерөнхий сайд Ли Чян хэлэхдээ, эдүгээ дэлхий даяар зуун жил тохиогоогүй өөрчлөлт хурдацтай явагдаж, олон улсын дүрэм журам ноцтой нөлөөлөгдөж, олон талт механизмын эрх сүр болон үр нөлөө суларч байна. Ши Жиньпин даргын дэвшүүлсэн хамтдаа зөвшилцөн, хамтдаа байгуулж, хамтдаа хуваалцах дэлхийн засаглалын үзэл баримтлал нь өөрийн орчин үеийн үнэ цэнэ болон бодит ач холбогдлыг нэн ил тодоор харуулж байна. Талууд бүгд ижил тэгш, хүндэтгэлтэй байр сууриар нэн сайн хамтдаа зөвшилцөж, эв санаа нэгтэй хамтын ажиллагааны үйл ажиллагаагаар хамтдаа илүү сайн бүтээн байгуулалт хийж, харилцан амжилтад хүрэх сэтгэлээр нэн сайн хамтдаа хуваалцах хэрэгтэй. БРИКС-ийн орнууд нь дэлхийн өмнөд хэсгийн "тэргүүлэх эгнээ" болсны хувьд, тусгаар тогтнол, бие даасан байдлыг сахин баримталж, дэлхийн засаглалын өөрчлөлтийг дэмжих хошууч хүчин болохоор хичээн зүтгэх ёстой. Ёс суртахууныг дээдэлж, дэлхийн энх тайван, амар амгаланг хамгаалах ёстой; Хөгжилд анхаарч, эдийн засгийн өсөлтийн эрч хүчийг бэхжүүлэх ёстой; Хүртээмжтэй байж, соёл иргэншлийн солилцоо, харилцан суралцахыг дэмжих ёстой гэжээ.


"Өргөтгөсөн БРИКС-ийн хамтын ажиллагаа" нь олон талт үзлийг хамгаалан хэрэгжүүлж, нээлттэй дэлхийн эдийн засгийг бий болгохын төлөө тууштай хичээн зүтгэж, олон улсын санхүүгийн хамтын ажиллагааны түвшинг дээшлүүлж, эдийн засгийн өсөлтийн шинэ хөх далайг нээх ёстой. Ганц талт үзэл болон ивээх үзлийг тууштай эсэргүүцэж, аж үйлдвэрийн сүлжээ, нийлүүлэлтийн сүлжээний тогтвортой, жигд ажиллагааг хангах ёстой.