sonin.mn

Украины Ерөнхийлөгч Володимир Зеленский Оросын тээврийн дэд бүтэц болон логистикийг тасалдуулах зорилгоор цохилтыг эрчимжүүлэх хэрэгтэй гэж мэдэгдэв. Тэрбээр уг мэдэгдлээ Зэвсэгт хүчний жанжин штабын дарга Александр Сырскийтэй хийсэн уулзалтын дараа сошиал сүлжээндээ бичсэн байна.


“Оросын дэд бүтэц, логистикт мэдэгдэхүйц хохирол учруулах ёстой” гэж Зеленский онцолж, Орос мөргөлдөөг удаашруулж байгааг шүүмжилсэн юм.


Мөн тэрбээр Киев дрон үйлдвэрлэл, худалдан авалтыг нэмэгдүүлэхэд санхүүжилтийг ихэсгэх төлөвлөгөөтэй байгаагаа дурдлаа. Одоогоор Зэвсэгт хүчний жанжин штаб, Батлан хамгаалах яам, Үндэсний аюулгүй байдлын зөвлөл хамтран нэмэлт гэрээний өргөдлийг авч үзэж байгаа бөгөөд дараагийн долоо хоногт шинэ гэрээнүүд байгуулагдах боломжтой гэжээ.


Зеленскийгийн үзэж буйгаар, Орос мөргөлдөөнийг удаашруулж байгаа тул ложистикийн эсрэг цохилтыг нэмэгдүүлснээр Москвагийн нөхцөл байдал хүндрэх ёстой гэнэ.



М.Чой


Эх сурвалж: minval.az