sonin.mn

Их Британийн Ерөнхий сайд асан Борис Жонсон эх орных нь иргэд Украйны мөргөлдөөнд анхаарал бага хандуулах болж байгаад дургүйцэж, харамсч байгаагаа илэрхийлжээ.


“Одоогийн байдлаар Украйны талаарх сонирхол маш бага байна. Энэ нь надад үнэхээр гунигтай санагддаг. Заримдаа энэ сэдэв гарч ирээд алга болчихдог ч миний хувьд энэ бол хамгийн чухал зүйл” гэж Жонсон The Telegraph сонинд ярилцлага өгөхдөө хэлсэн байна.


Мөн тэрбээр Их Британийн одоогийн удирдлагын Киевийг дэмжих, хамтран ажиллах тал дээр хангалттай идэвхгүй байгаад шүүмжлэлтэй хандав.

“Их Британи энэ асуудалд үргэлж чухал үүрэг гүйцэтгэсээр ирсэн. Гэхдээ миний Украйны найзуудтай ярилцвал бид өмнөх шигээ манлайлах, санаачлагатай байдал багассан гэж хэлдэг” гэж нэмж хэлжээ.



Н.Отгончимэг


Эх сурвалж: minval.az