
ВАРШАВ, 2025 оны долоодугаар сарын 21 /КAZINFORM/. Польшийн 80 гаруй хотод “Цагаачлалыг зогсоо” гэсэн уриан дор цагаачдыг тус улсад нэвтрүүлэхийг эсэргүүцсэн 100 орчим жагсаал цуглаан болжээ. Цагаачлалын бодлогыг чангатгах, улсын хилийг хаах шаардлага тавьж буй эдгээр арга хэмжээг хэт барууны “Эрх чөлөө, тусгаар тогтнолын төлөөх холбоо” нам зохион байгуулсан байна.
Жагсагчдын тавьж буй гол шаардлага бол хууль бус цагаачдыг нэвтрүүлж буй Литва, Украин, Беларусь, Словактай залгаа хил дээрх шалган нэвтрүүлэх цэгүүдийг хаах явдал юм. Варшав хотод болсон жагсаалын үеэр “Эрх чөлөө, тусгаар тогтнолын төлөөх холбоо” намын удирдагчдын нэг Кшиштоф Босак үг хэлэхдээ, Дональд Тускийн засгийн газрыг огцруулах, хил зөрчигчдийн эсрэг зэвсэг хэрэглэхийг цэргүүдэд зөвшөөрөхийг уриалсан байна.
Цагаачлалын эсрэг акцууд Варшав, Краков, Познань, Вроцлав, Белосток зэрэг хотууд болж, цагаачлалын бодлогыг чангатгахыг шаардсан бол Варшав, Катовиц, Ольштын хотуудад болсон жагсаалд оролцогчид хэт барууныхныг эсэргүүцэж, цагаачдын эрхийг хамгаалах, хүлээцтэй байхыг уриалжээ.
Хэвлэлүүдэд бичсэнээр, энэ сарын 7-ны өдөр Польшийн тал Герман, Литватай залгаа хил дээрээ хяналт шалгалт хийж эхэлсэн нь нийгмийн уур амьсгалыг түгшүүртэй болгож, иргэдийг талцуулсан байна. Польш-Германы хилийн дагуу 52, Польш-Литвийн хилийн дагуу 13 шалган нэвтрүүлэх цэг ажилладаг ажээ. Хэдхэн хоногийн өмнө Польш улс Европын Холбооны гишүүн таван улстай хамтран орогнол олгох журмыг чангатгах талаар тохиролцсон байна.
Б.Адъяахүү
Сэтгэгдэл2
Дэлхийн хамгийн аюултай цагаачид бол латин америкийн цагаачид, африкийн цагаачид, исламын цагаачид. Европ руу дүрвэж байгаа цагаачдын 80% нь африкийн цагаачид, исламын цагаачид байна. Европ руу дүрвэж байгаа африкийн цагаачид исламын цагаачдын ихэнх нь эрчүүд байгаа нь европт аюултай. Европ даяар африкийн хууль бус цагаачид исламын хууль бус цагаачид дүрвэгсдийн эсрэг том жагсаал цуглаан эсэргүүцэл өрнөж, хууль бус цагаачлалын урсгалыг тууштай дэмжиж байгаа урвагч эрх баригчдыг улс төрөөсөө огцруулж шоронд хориосой.
ene zeb syy!!!!!iim erneltyyd yabaandaa delhii dayaraa bolno,tegeed hyychin Soz lageriinh sig ylas oron byr tendee hegjih amidrah zeb zamdaa ormoor doo?.........amerikaas garaltai ene ikhe chagaachidiig zambaraagyi bolgoson ni,odoo bi Pranzad baina?...Getel aprikiin chagaachid diildehee bolison,men arabiin chagaachid ednyys mas auiltai nehedyyd ylas ornuudiig bysniulahad belen garyyd s dee!!!!nytag nytagtaa l baibal zygeersen dee!!!!