sonin.mn

Хот суурин нь хүйтэн "бетоны ширэнгэн ой" биш, харин "органик амьдрал" юм. Хятадын дээд удирдагч Ши Жиньпиний дэвшүүлсэн энэхүү хувьсгалт онол нь хот сууринд амьдралын шинж чанарыг бүрдүүлэн өгсөн байдаг. Энэ нь даруй эдийн засаг, нийгмийн үйл ажиллагааг явуулдаг "бодисын солилцооны систем", эрсдэлийг даван туулах "стрессийн функц", орон зайн хувьслын "өсөлт, хөгжлийн систем", нөхцөл байдлыг үргэлжлүүлэх "удамшлын өөрчлөлтийн чадвар" болон уян хатан чанараар баялаг "өөрийгөө засах механизм" болно. Энэ онол дээр үндэслэн Ши Жиньпин Хятадын хот байгуулалтын зорилт болох "орчин үеийн ард түмний хот" байгуулах явдлыг тодорхойлсон юм.




Сүүлийн үед Хятадын эрх баригч намаас зохион байгуулсан хотын ажлын дээд хэмжээний хурал дээр Ши Жиньпин "орчин үеийн хүмүүсийн хот" хэмээх үзэл санааг дэвшүүлсэн юм.


Хятадын Коммунист нам түүхэндээ хотын ажлын хурлыг олон удаа хийж байсан юм. Хурал бүр нь цөм хот байгуулалт шинэ шатанд орсны илрэл төдийгүй дээд түвшний зураг төслөөс эхлээд шинэ шатанд нийцсэн хот байгуулалтын шинэ арга барил болон шинэ замыг зааж өгдөг юм. Үүний тулд “шинэлэг, амьдрахад тохиромжтой, үзэсгэлэнтэй, уян хатан, соёл иргэншилтэй, ухаалаг” “Орчин үеийн иргэдийн хот” байгуулах зорилтыг дэвшүүлсэн байна. Гол нь даруй: "илүү том, илүү олон" хотуудыг хөөцөлдөх биш, харин одоо байгаа хотуудыг сайн "удирдах" явдал юм, "хотын шинэчлэл"-ээр эхлэл болгож, хотын бөөгнөрөлийн хэв маягийг оновчтой болгох замаар "их хотын түгжрэл" -ийг намжаах, хуучирсан байшин, шугам хоолойг засах замаар хуучин хорооллын чанар чансааг сайжруулж, түүхэн нөхцөл байдлыг хамгаалах замаар "бүх хотууд адилхан байх" байдлаас зайлсхийж, олон талын хамтын засаглалаар дамжуулан хотын засаглалын үр нөлөөг дээшлүүлэх болно.