sonin.mn

Өнөөдөр Хятадын Төрийн Зөвлөлийн Мэдээллийн алба "14-р таван жилийн төлөвлөгөөг өндөр чанартайгаар биелүүлэх" сэдэвт цуврал хэвлэлийн бага хурал хийлээ, Хятадын Төмөр замын үндэсний газрын орлогч дарга Ань Лүшэн хэлэхдээ, “14-р таван жил”-ийн төлөвлөгөөг хэрэгжүүлснээс хойш төмөр замын бүтээн байгуулалт гайхалтай амжилтад хүрч, үндэсний стратеги болон эдийн засаг нийгмийн хөгжилд үйлчилж, дэмжихэд чухал үүрэг гүйцэтгэсэн байна гэжээ.


“14-р таван жил”-ийн төлөвлөгөөг хэрэгжүүлж эхэлснээс хойш өндөр хурдны төмөр замын ашиглалтын миль 10 мянган километрээр нэмэгдэж, "гулд найм, хөндлөн найм" өндөр хурдны төмөр замын үндсэн хүрээ үндсэндээ бүрдэж, Хятад улсын 19 томоохон хот суурингууд бүгд өндөр хурдны галт тэрэгний холболттой болсон байна. Баруун бүсийн төмөр замын ашиглалтын миль 66 мянган километр болж нэмэгдэн, баруун чиглэлийн зам шугамын сүлжээ улам нягт болж байна. Орчин үеийн олон тооны зорчигч тээврийн иж бүрэн зангилаа төв болон төмөр замын ложистикийн баазууд баригдаж, ашиглалтад орсон байна. Өнгөрсөн таван жилд төмөр замын үндсэн хөрөнгөд оруулсан нийт хөрөнгө оруулалт бараг 4 их наяд юаньд хүрч, эдийн засгийн хөгжилд "дайчлах" үүргийг үр дүнтэй гүйцэтгэсэн байна. Цагт 350 километр хурдалж чадах, 7000 километрийн урттай хурдны галт тэрэгний шугам 20-д хүрсэн байна. Фүшин нэрэмжит EMU галт тэрэг 31 мужийг бүхэлд нь хамарч, энэ жил EMU галт тэрэг өдөрт дунджаар 10 сая орчим зорчигч тээвэрлэж байгаа нь нийт зорчигчдын 80 орчим хувийг эзэлж байна.