sonin.mn

ОХУ-ын Ерөнхийлөгчийн хэвлэлийн нарийн бичгийн дарга Дмитрий Песков 9-р сарын 8-ны өдөр мэдээлэл хийх үеэрээ: "Сүүлийн хэдэн жилд барууныхны Оросын эсрэг авсан хориг арга хэмжээ ямар ч үр дүнгүй зүйл, ямар ч хориг арга хэмжээ Оросыг тууштай байр сууриа өөрчлөхөд хүргэж чадахгүй" гэв. 


Тодруулбал Дмитрий Песков хэлэхдээ: "АНУ-ын олон албан тушаалтны Оросын эсрэг хориг арга хэмжээ авах мэдэгдлийг Орос ажиглаж байгаа.


Сүүлийн хэдэн жилд барууны орнуудын зүгээс ОХУ-д тавьсан "урьд өмнө байгаагүй" хориг арга хэмжээ нь “ямар ч үр дүнгүй" гэж баттай хэлж болно, ОХУ-ын Ерөнхийлөгч В.Путин олон удаа хэлсэнчлэн “Ямар ч хориг арга хэмжээ Оросыг тууштай байр сууриа өөрчлөхөд хүргэж чадахгүй” гэсэн байна.


Г.Бямба