
АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп Европын Холбооны орнуудад хандан уриалга гаргаж, Оросын нефть худалдан авч буй Хятад, Энэтхэгийн бараанд 100 хувийн гаалийн татвар тогтоох шаардлага тавьжээ. Энэ талаар Financial Times (FT)-ийн гурван эх сурвалж мэдээлсэн байна.
Тэдний өгүүлснээр, Цагаан ордны тэргүүн Вашингтонд болсон АНУ, Европын өндөр түвшний албан тушаалтнуудын уулзалтаар энэ саналаа илэрхийлжээ. Уулзалтаар Москвагийн эсрэг хамтын дарамтын арга хэмжээг хэлэлцсэн бөгөөд Трамп “Европын түншүүд дэмжсэн тохиолдолд” АНУ ч мөн адил ийм хэмжээний татвар ногдуулахад бэлэн гэдгээ тодотгосон байна.
АНУ-ын өөр нэгэн албан тушаалтан FT-д мэдээлэхдээ, Вашингтон ЕХ ямар шийдвэр гаргана, тэр хэмжээгээр дагаж мөрдөх байр суурьтай байгааг онцолжээ. Түүний хэлснээр, “Ерөнхийлөгч өнөө өглөө тодорхой байр сууриа илэрхийлсэн. Түүний үзэж буйгаар хамгийн зөв алхам бол бүгдээрээ өндөр татвар тогтоож, Хятад нефтийн худалдан авалтаа зогсоох хүртэл хадгалах. Үнэндээ тэр нефтийг өөр зах зээлд нийлүүлэх боломж тун хомс” гэсэн байна.
Өмнө нь АНУ Оросын түлш худалдан авсны төлөө Энэтхэгийн бараанд ногдуулах татварыг 50 хувь хүртэл нэмэгдүүлсэн. Мөн Washington Post-ын мэдээлснээр, Трамп Нью-Дели Оросын түлшнээс татгалзах хүртэл худалдааны татвар бууруулах хэлэлцээр хийхээс татгалзсан аж. Гэсэн ч саяхан Трамп Truth Social-ийн хуудсаараа дамжуулан АНУ, Энэтхэг хоёр худалдааны саадыг арилгах асуудлаар яриа хэлэлцээ үргэлжлүүлж байгааг мэдэгдэж, “удахгүй миний сайн найз, Ерөнхий сайд Нарендра Модитой уулзахыг тэсэн ядан хүлээж байна” хэмээн онцолжээ.
FT-ийн мэдээлснээр, Европын Холбооны улсууд Хятад, Энэтхэгийн эсрэг хоёрдогч хориг арга хэмжээ авах боломжийг хэлэлцэж байгаа ч энэ нь Бээжин, Нью-Делитэй харилцаа муудах эрсдэл дагуулж байна. Bloomberg-ийн мэдээлснээр, ЕХ ОХУ-ын эсрэг 19 дэх шатны хоригт хоёрдогч хязгаарлалтыг оруулах хувилбарыг судалж байгаа аж.
АНУ-ын Сангийн сайд Скотт Бессент өмнө нь Европыг АНУ-ын жишээг дагаж, Оросын эрчим хүч худалдан авч буй орнуудад шахалт үзүүлэхийг, эсвэл “чимээгүй байхыг” хатуу шүүмжилж байжээ.
Х.Цэцэнноров
Эх сурвалж: moscowtimes.ru
Сэтгэгдэл10
Дональд Трампын хятадын эсрэг худалдааны хориг өндөр тариф нь хятадын олон тооны аж ахуйн нэгжүүдийг дампууруулж гадаадын хөрөнгө оруулагчдыг гадагшаа нүүлгэж олон арван сая хужаа нар ажилгүй орлогогүй гудамжинд гарч уйлж байна.
Европ өөрсдөө мөхөх болно.
Аль аль нь хоригоо тавь. Бид ч оросоос шатахуун авдагаараа бас хоригт ороё. . Дайныг дэмжсэн нь үнэн шт
Энэ яг шизотой байх ккк
Ер нь бол,,,, бөгспутины америк хувилбар юмшүүдээ,,,,
Хошного трамп,,, ухаан оров уу,,,,яав,,,,аугаа америкын 2 том намын шахалтаар дуугарав уу,,,,яав,,,,ҮНЭН бол,,,,,бөгспутиныг нам цохиж алахнээ,,,,,
Европ өөрөө мөхөх болно
Гях,,,гяхх,,,гяхх,,,хэзээ вэээ,,,,бөгспутин 4 жилийн өмнө “””оросын газгүй европ хөлдөнө””””гэж шаагаад байсан,,,,ЯАСАН,,,,хятадад хийгээ зарчих гээд л царай алдцан Ши даргын бөгсийн долоогоод л шааж явналээ,,,,
Mongol shanhaod yaraltai negdeh heregtei delhii ergesen shu Trump gaza g abah gej allaga uildej baiga orosiin esreg dainiig usa ehluulsen Ukraine aar tug tahisan mongol dotood yuanga geh Pattaya giin yanhan erdeniin huu feh odnsyr met humuusiig albadan emchleh es buguus albadan Pattaya ruu ki butsaah heregtei shu hiin hooloig delbelene gesen humuus
Эмээ уу,,,дебиль ээ,,,