sonin.mn

МАН-ын бага хурал маргааш болох гэж байна. Одоогийн байдлаар МАН-ын даргад нэр дэвшинэ гэдгээ зарлаад байгаа цорын ганц нэр дэвшигч бол Д.Амарбаясгалан. Олон жилийн өмнөөс л элдэв асуудалд нэр холбогдож ирсэн тэрээр өчигдөр өөрийнхөө биечлэн оролцсон намынхаа олон бузар булайг дэлгэсэн билээ. Товчхондоо бол тэр өөрөө л дарга болж чадахгүй бол нам мам бол юу ч гэж бодож буй бололтой.



Тэгвэл түүний тухай Монголын чадалтай бөө, удгануудын нэг гэгддэг, олон нийтийн маш их хүндэтгэдэг Удган Булнай байр сууриа илэрхийлсэн байна. 


Удган Булнай:

"Амарбаясгалангийн хувьд: Аливаа нэг зүйл үйлийн үртэй. Гэхдээ чиний үйлийн үр аль хэдийнээ хаяанд чинь иржээ. Хулгай булхайгаа нуун дарагдуулах бузар муу муухай үйл хэргээ хаацайлуулах гэсэн санаа чинь бүтэхгүй. Учир нь зөв хүний тавилан үргэлж түшиж байдаг юм. Харин чиний тавилан энэ удаад түшихгүй л болов уу?" гэсэн байна.