
ВАШИНГТОН, 2025 оны есдүгээр сарын 26 /TASS/. АНУ-ын засаг захиргаа импортоор авч буй эмийн бүтээгдэхүүнд ирэх сарын 1-нээс эхлэн 100 хувийн гаалийн татвар ногдуулахаар шийдвэрлэснийг тус улсын Ерөнхийлөгч Дональд Трамп мэдэгджээ.
Вашингтон "10 дугаар сарын 1-нээс эхлэн бүх брэндийн болон патенттай эмийн бүтээгдэхүүнд 100 хувийн тариф тогтооно. Харин АНУ-д үйлдвэрээ барьж эхэлсэн компаниудын бүтээгдэхүүнүүд үүнд хамаарахгүй” гэж тэрбээр “Truth Social” нийгмийн сүлжээнд бичсэн байна.
Д.Трамп эмийн үнийг 59-90 хувиар бууруулах тухай зарлигт тавдугаар сарын 12-нд гарын үсэг зурсан юм. Хэрэв АНУ-д эмийн үнэ бусад орныхтой адил бус түвшинд байвал импортын эмийн бүтээгдэхүүнд татвар ногдуулна гэж тэрбээр хэвлэлийн хурлын үер мэдэгдэж байв.
Д.Жаргал
Эх сурвалж: "Монцамэ" агентлаг
Сэтгэгдэл0