sonin.mn

Украины тал Вашингтонтой зэвсгийн нийлүүлэлт, дрон үйлдвэрлэл, чөлөөт худалдаа болон аюулгүй байдлын баталгааны тухай дөрвөн хоёр талын баримт бичиг байгуулахаар төлөвлөж байна.


Энэ талаар Украины Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга Андрей Ермак “Рада” телевизийн эфирт мэдэгдэж, АНУ-д хийх Украины төлөөлөгчдийн айлчлалын хөтөлбөрийг танилцуулжээ.


Ермакийн хэлснээр, ойрын өдрүүдэд Украины техникийн төлөөлөгчид Америкт очиж дээрх баримт бичгүүдийн хоёрыг бэлтгэх хэлэлцээг эхлүүлэх юм. Түүнчлэн тэрээр өөрөө Үндэсний аюулгүй байдлын болон батлан хамгаалах зөвлөлийн нарийн бичгийн дарга Рустем Умеровын хамт АНУ-д айлчлахаар зэхэж буй бол ирэх аравдугаар сарын дунд үеэр Ерөнхий сайд Юлия Свириденко Вашингтонд айлчлал хийхээр төлөвлөгджээ.


Ермак онцлон тэмдэглэхдээ, эдгээрээс хамгийн их ач холбогдолтой нь аюулгүй байдлын баталгааны тухай гэрээ бөгөөд энэ нь хууль эрх зүйн үүрэг бүхий хоёр талын баримт бичиг байх юм.


Мөн тэрээр бүх чиглэлээр хэлэлцээ тасралтгүй үргэлжилж буйг тодотгов.


Х.Цэцэнноров


Эх сурвалж: minval.az