sonin.mn

ТОКИО, 2025 оны аравдугаар сарын 27 /Kyodo/. Никкей индекс өнөө өглөө түүхэндээ анх удаа 50 мянгын босгыг давжээ. Ингэснээр өнгөрсөн долоо хоногийн сүүлчээр АНУ-ын гол индексүүд түүхэн дээд үзүүлэлтэд хүрсэн өсөлтийг дагаснаас гадна АНУ-Хятадын худалдааны маргаантай холбоотой болгоомжлол намжсан нь мөн ханш өсөхөд нөлөөлсөн байна. 


Даваа гаргийн арилжаа эхэлснээс хойших эхний 15 минутын хугацаанд Никкей индекс өнгөрсөн баасан гаргийнхаас 948.64 нэгж буюу 1.92 хувиар өссөнөөр 50 248.29 нэгж болжээ. Түүнчлэн Топикс индекс 51.66 нэгж буюу 1.58 хувиар өсөж, 3,321.11 болсон байна.


Улмаар Никкей индекс 50 мянгын босгыг давсны дараа өсөлт үргэлжилж, 2 хувь буюу 1000 гаруй нэгжээр өсөөд байна. Мөн баасан гаргийн 17:00 цагийн байдлаар Нью-Йоркт нэг ам.доллар 152.85 иен, Токиод 152.82 иентэй тэнцэж байсан бол өнөө өглөө 153.06 иен болж өсжээ.




Э.Хулан

Эх сурвалж: "Монцамэ" агентлаг