Засгийн газрын ээлжит бус хуралдаан өнөөдөр (2025.10.28) боллоо. Хуралдаанаар АИ-92 автобензиний импорт, тээвэрлэлт, борлуулалтын нөхцөл байдлын талаар хэлэлцлээ.
Шатахууны аюулгүйн нөөц бүрдүүлэх зорилгоор нэг удаагийн үйлчлэлтэй хуулийн төсөл санаачилж, УИХ-аар шийдвэрлүүлэхээр тогтлоо. Мөн өнөөдрөөс Улаанбаатар хотын шатахуун түгээх станцууд хэрэглэгчдэд тавьсан шатахууны хязгаарлалтыг цуцлахаар болсон тухай Аж үйлдвэр, эрдэс баялгийн сайд Г.Дамдинням Засгийн газрын ээлжит бус хуралдаанд мэдээллээ.

Өнөөдөр өглөөний (2025.10.28) 08:00 цагийн байдлаар нийт 86 вагон шатахуун байгаагаас Толгойт өртөөнд 16, Аршаант өртөөнд 6, Улаанбаатар өртөөнд 5, Дархан өртөөнд 10, Сайншанд өртөөнд 5, Эрдэнэт өртөөнд 10, Сүхбаатар өртөөнд 34 вагон байна. Улаанбаатар хот дахь шатахуун импортлогч томоохон аж ахуйн нэгжүүдийн агуулахын АИ-92 автобензиний нөөц өнөөдрийн (2025.10.28) 09:00 цагийн байдлаар 2,824 тонн байгаа ба агуулахуудад 30 вагон буюу нийт 1,800 тонн АИ-92 автобензин буугаад байна. Агуулахад буусан шатахууныг Улаанбаатар хот дахь шатахуун түгээх 115 станц руу 1169 тонн, орон нутаг руу 592 тонн ачилт хийгдсэн байна.
Цагдаагийн ерөнхий газрын даргаар хошууч генерал Ж.Болдыг томиллоо

Цагдаагийн Ерөнхий газрын даргын албан тушаалд хошууч генерал Ж.Болдыг томиллоо.
Тэрбээр цагдаагийн байгууллагын шинэчлэлийн хөтөлбөрийг санаачлан боловсруулсан бөгөөд энэхүү хөтөлбөрийг хэрэгжүүлэх, цагдаагийн байгууллагад системийн инженерчлэл хийх зэрэг хариуцлагатай үүргийг хүлээн энэ албанд томилогдов.
Ж.Болд мөрдөн байцаагчаас ажлын гараагаа эхэлж, Хэнтий аймгийн цагдаагийн газар, БЗД-ийн Цагдаагийн хэлтэс, Мөрдөн байцаах газар, Эрүүгийн цагдаагийн газар, ЦЕГ-ын дэд дарга, Цагдаагийн Ерөнхий газрын даргын албан тушаалыг хашиж байсан бөгөөд цагдаагийн байгууллагад 32 жил ажилласан байна.

Ням - 02 сарын 08,
2026
Сэтгэгдэл5
Ашиггүй комунист шийд
Оджаргалын цавьны бөөс, сайдын ажилд огт тэнцэхгүй байгаа далан худалч данжаад Дамдинхуарыгаа сайдаас нь огцруулж зайлуул. Зандангахай данжаад аа,, Ард түмэнд 100 их наяд төгрөгний хохирол учраад байна.Эсвэл чи бензинээр хааж боож янаглан хорлох тушаалыг өгсөн үү чи..
Төмөр зам байхад шатахуун тасрахгүй. Төмөр замгүй аймагт шатахуун хязгаарлах
аймгуудад төмөр зам барих эрхийг нь өгөөчээ
Одоо Дамдинням гэгч далчгар данжаадад ард түмнийг удаа дараа мэхлэн хуурч худал мэдээлэл тараасан хэргээр хэрэг үүсгэ..