МОСКВА, 2025 оны аравдугаар сарын 28 /NHK/. ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин Умард Солонгосын Гадаад хэргийн сайд Чой Сон Хуйтай уулзах үеэрээ Орос-Умард Солонгосын харилцаа хөгжиж байгааг онцолжээ.
ОХУ-ын Ерөнхийлөгчийн Тамгын газраас мэдээлснээр, В.Путин даваа гарагт Кремльд болсон хэлэлцээний үеэр Чой Сон Хуйд бүх зүйл төлөвлөгөөний дагуу явагдаж байгааг хэлсэн байна.
Уулзалтын талаар өөр дэлгэрэнгүй мэдээлэл өгөөгүй байна. Хоёр тал Умард Солонгосын удирдагч Ким Жөн Уны Москвад хийх айлчлалын талаар хэлэлцсэн бололтой. В.Путин өмнө нь түүнийг ОХУ-д айлчлахыг урьсан юм. Чой Сон Хуй мягмар гарагт Беларусийн нийслэл Минск хотноо эхлэх аюулгүй байдлын асуудлаарх бага хуралд ОХУ-ын Гадаад хэргийн сайд Сергей Лавровын хамт оролцохоор төлөвлөж байна.
Украин руу довтолгоогоо үргэлжлүүлсээр байгаа Орост цэргийн дэмжлэг үзүүлсээр буй Умард Солонгостой харилцах харилцаандаа Москва ихээхэн ач холбогдол өгч байна.
Өмнөд Солонгосын хэвлэлд В.Путин, Чой Сон Хуй нарын уулзалтын талаар мэдээлэхдээ, АНУ-тай дээд хэмжээний уулзалт хийхтэй холбоотой Умард Солонгосын байр суурийг В.Путинд тайлбарлаж, түүний саналыг сонсох гэж байж магадгүй гэжээ. АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп лхагва гарагт Өмнөд Солонгост айлчлахаар төлөвлөж байгаа юм. Д.Трамп Умард Солонгосын удирдагч өөртэй нь уулзах хүсэлтэй байгаа бол түүнтэй уулзахад бэлэн гэдгээ илэрхийлсэн юм.
Э.Хулан
Эх сурвалж: "Монцамэ" агентлаг
Ням - 02 сарын 08,
2026
Сэтгэгдэл6
Ингэж доошоо орох ч гэж дээ
Трамп бүүр хэдэн жилийн өмнө тарган бацаантай уулзлаа гэж бөөн юм болж доошоо ороод байсан биз дээ!? Ха ха ха
Та нарт Монголын эрх ашгийн үүднэнс дуугаа байхыг зөвлөх хүн алга уу.
Путин минь хаана ч хүлээж авдаггүй нэг яамны сайд хүүхэнтэй уулзаж дэ, ядахдаа бүдүүн бацаан ирдэггүй..
Солонгосын хойгийн энхтайван байдлыг хамгаалах үүрэгт Монгол улсыг төлөөлж оролцох хүн бол яах аргагүй их хурлын дарга мөн. Монголын төлөөлөгч нарыг хойд Солонгост илгээж цаашдын хамтын ажиллагааг ярилцах хэрэгтэй.
Dear Mr.Putin: There is new form of diplomacy.The root cause of operation is Lies. The art of combat sport is one who is mastered Stronger faster smarter wins.Knock out win,knock out loss. I highly suggest you end the operation. Re write your constitution.Mr.Trump is human being talks human language. Artificial intelligence is faceless and heartless. Sincerely Iron Leader the Great