sonin.mn

Монгол Ардын намын Удирдах зөвлөлийн өргөтгөсөн хуралдаан Тусгаар тогтнолын ордонд /2025.10.28/ боллоо. Хурлын талаар намын Ерөнхий Нарийн Бичгийн дарга Я.Содбаатар, Нарийн бичгийн дарга Н.Энхбаатар, Намын байгуулалтын газрын дарга Б.Пүрэвдагва нар мэдээлэл өглөө.


Ерөнхий Нарийн Бичгийн дарга Я.Содбаатар мэдээлэлдээ “Удирдах зөвлөлийн өргөтгөсөн хуралдаанаар хэд хэдэн асуудлыг ярилцлаа.


Ерөнхий сайд Удирдах зөвлөлийн хуралдаанд шатахууны хомстол, эмч, багш нарын цалинг нэмэгдүүлэх чиглэлээр мэдээлэл хийлээ.


Мөн намын дотоод улс төрийн нөхцөл байдалтай уялдуулан Ажлын хэсэг байгууллаа. Ажлын хэсгийг Удирдах зөвлөлийн гишүүн Ч.Хүрэлбаатар ахалж, намын Нарийн бичгийн дарга Н.Энхбаатар Ажлын хэсгийн нарийн бичгийн даргаар ажиллах бөгөөд 16 хүний бүрэлдэхүүнтэй байна. Энэ аравдугаар сарын 30-ныг хүртэл Ажлын хэсгийн бүрэлдэхүүн намын эв нэгдлийг бэхжүүлэх чиглэлээр санал дүгнэлт боловсруулан, холбогдох бүх талуудтай уулзалт хэлэлцээр зохион байгуулж, үр дүнг танилцуулна. Түүнчлэн ирэх арваннэгдүгээр сарын 15-16-нд болох намын XXXI Их хурлын бэлтгэл ажлыг хангах талаар Удирдах зөвлөлийн өргөтгөсөн хуралдаанаар санал солилцлоо" гэв.