Нүүрсний төлөө өрсөлдөөн, тэмцэл бол өнөөдөр гэв гэнэт бий болсон зүйл биш бөгөөд эрх баригчдын олон жилийн дүрэмгүй, зэрлэг тэмцлийн бодит үр дүн мөн. Монголын “нүүрсний төлөө тэмцлийг” ойлгоё гэвэл 1990-ээд оноос эхлэн ярих ёстой бөгөөд ялангуяа Таван Толгойн ордыг тойрсон 30 гаруй жил үргэлжилсэн будлиан самууныг өгүүлэх ёстой болно. Энэ удаад гол гол үйл явдлын хронологийг товчийг танилцуулж байна. Дараагийн удаад бол мэдээж нүүрсний хулгай ярьж таарна…
1981 он. Монгол геологичдын ТТ-н ордын 100 км квадрат талбайд хийсэн судалгааны тайлан гарав. Ингээд ТТ бол аварга том бассейн бүхий бүлэг орд гэдэг нь тодорхой болж, уг ордыг Улсын геологийн нөөцөд авч нууцын зэрэгт оруулжээ.
1991 он. Ленинградын “Гипрошахт” Институт ТТ-н ТЭЗҮ гаргаж бэлэн болов. Тухайн үед ЗХУ-д ардчилал эхэлж, эдийн засаг уналтад орсон учир энэ ордыг ашиглах боломж байсангүй.
1992 он. ТТ-н ордын коксжих нүүрсийг ашиглах тухай олон улсын семинарыг Японтой хамтран зохион байгуулав.
1993 он. Ерөнхийлөгч Б.И.Ельцинд ТТ-н ордыг хамтран ашиглах санал тавив. Тэр үед оросууд ядуу, үймээн будлиантай байсан тул татгалзжээ.
1994 он. БНХАУ-ын Ли Пэнд ТТ-н орд газраа хамтран ашиглах санал тавив.
Хятадын тал: “Бид хөрөнгө оруулалтын хагасыг гаргаж болно, харин Та нар үлдэх 50%-ийн хөрөнгө оруулагч “сайн найзуудаа” өөрсдөө ол” гэсэн хариу өгчээ.
1995.10 сар. УИХ “Үндэсний Хөгжлийн үзэл баримтлал” гэсэн нэн чухал стратегийн баримт бичиг гаргасан ба энэ баримт бичгийн нэлээд хэсэг нууцын зэрэглэлд орсон юм.
Энэхүү стратегийн баримт бичигт ТТ-н талаар дараах тоо баримт дурдсан байдаг:
Таван Толгойн орд газрыг түшиглүүлэн байгуулах уурхайн хүчин чадлыг 2005 оноос дараах 3 үе шаттайгаар хэрэгжүүлэх юм.
Эхний ээлжинд 3 сая тонн коксжих, 0,6 сая тонн эрчим хүчний нүүрс олборлох хүч чадлыг 2007 онд ашиглалтад оруулах, хоёр дахь ээлж 3,4 сая тонн нүүрс олборлох хүч чадлыг баяжуулах фабрикийн хамт 2008 оноос барьж ашиглалтад оруулснаар уурхайн ний хүч чадал 7 сая тоннд хүрч, үүнээс 4,6 сая тонн коксжих нүүрсний баяжмал гаргах юм.
Цаашид III ээлжинд 20 сая тонн нүүрс олборлох хүргэнэ гэхэд баримжаа тооцоогоор 1-1,5 тэрбум долларын хөрөнгө оруулалт хийх шаардлагатай боловч хамтарсан хөрөнгө оруулалт хийх сонирхолтой 2-оос доошгүй орон оролцоно гэж үзээд Монголын талын гаргах хөрөнгийг 120 тэрбум төгрөг буюу 300 орчим сая доллар болох юм гэж үзэв. Таван Толгойн ордыг эзэмшсэнээр кокс химийн үйлдвэрлэл хөгжихөд чухал түлхэц болно гэж үзэж байна.
Тайлбар: Тухайн үед манай улс эдийн засгийн маш хүнд нөхцөлд байсан учраас бид ашигт малтмалаа “гадаадын хөрөнгө оруулалт” нэрийн дор зарахаас өөр аргагүйд хүрсэн. Эхэн үедээ буюу 1990-ээд оны сүүлч хүртэл манайхан алт, зэс гэж хошуурч байсан учир нүүрсийг нэг их тоож байгаагүй. Гэсэн хэдий ч гадаадын томчууд монголын нүүрсийг нэлээд их сонирхож байв.
1995-1997 он. ТТ-н лицензийг Сү.Батболд тэргүүтэй монголын толгой баян 11 хүн дангаар эзэмших болов. Гэхдээ тэд ТТ-н ордыг дангаар ашиглах хүч, хөрөнгө хүрэлцэхгүй байлаа. Чухам энэ үеэс эхлэн том баячуудын бүлэглэлийн өрсөлдөөн, гадаад дотоод наймаа төрийн түвшинд гарч ирсэн.
1998 он. Англи, Австралийн BHP Billiton компани ТТ-н ордын хайгуулын тусгай зөвшөөрөл эзэмших болж, хайгуул судалгаа хийж эхлэв.
1998 он. Канад Америкийн “Норвест” компани ТТ-н коксжих нүүрсний ордын нөөцийг JORC стандартаар 7.4 тэрбум тонн гэж шинэчлэн тогтоов.
1999.01 сар. BHP Billiton тусгай зөвшөөрлөө Засгийн газарт буцааж тушаагаад Монголыг орхин гарч одов. Гарч явсан шалтгаан нь “ашиггүй” гэсэн боловч улс төрийн өрсөлдөөнөөс болсон байх.
1999.10 сар. Монголын “Майн инфо” компани Тавантолгойн ордын хайгуулын тусгай зөвшөөрлийг эзэмшив. Энэхүү “Майн инфо” компани нь тухайн үедээ “Энержи ресурс”-ын толгой компани байсан нь хожим тодорхой болсон юм.
2004 он. Гашуунсухайтын боомтоор 256 тонн нүүрс гаргаж анхныхаа экспортыг хийлээ.
2005 он. “Майн инфо” Монголын бусад 14 компанитай нэгдэж “Энержи Ресурс” консорциумыг үүсгэн байгуулав.
2007.01.08. Германы Шпигель сэтгүүлд: “Монголын өндөр албаны 6 улстөрч тэдний дотор Н.Энхбаяр, ТТ дахь өөрсдийн гэж нэрлэсэн хувиа АНУ руу 250 сая ам.доллараар зарахаа ГХЯ-ны дээгүүр албаны түшмэлүүдэд илэн далангүй ярилаа” гэсэн мэдээ гарч шуугиан тарив.
Эцэстээ “Шпигель” сэтгүүл “худал хэлсэн” болж энэ ноцтой дуулианыг намжаав. Үнэн хэрэг дээрээ Н.Энхбаяр тэргүүтэй том улс төрчид монголын нүүрс зарах хэд хэдэн оролдлого хийжээ. Өнөөдөр Н.Энхбаяр шударга царай гаргаж байгаа нь үнэхээр ичгүүргүй явдал юм.
2007.02.06. УИХ “Тодорхой ордыг стратегийн ач холбогдол бүхий ашигт малтмалын ордод хамааруулах тухай” 27-р тогтоолын дагуу ТТ-г стратегийн чухал ач холбогдолтой ордод хамааруулах болов.
2007.02.22. ЗГ-ын 266-р тогтоол, ТӨХ-ны 52-р тогтоолоор “Эрдэнэс Монгол” ХХК байгуулагдав. Өөрөөр хэлбэл стратегийн ач холбогдол бүхий ордуудад төрийн төлөөллийг хэрэгжүүлэх байгууллага бий болов. ТТ-н орд үүнд голлох үүрэг гүйцэтгэх болов.
2008 он. ТТ-н ордын Ухаахудагаас бусад хэсгийг төрийн мэдэлд шилжүүлэв.
Тайлбар. С.Баяр “ТТ-н ордын лицензийн 96%-ийг төрд буцааж аваад, харин 4-хөн хувийг улсад үлдээсэн” гэж мэдэгдэл хийсэн нь хүмүүсийг тайвшруулсан юм. Уг нь Ухаа худаг, Дайцику зэрэг орд нь анхнаасаа ТТ-той нэгэн адил стратегийн ордод тооцогдох ба ТТ-н ордын коксны 30 гаруй хувийг агуулсан “жинхэнэ өрөм” нь юм. Манай хуулиар бол 50 сая тн-оос дээш нөөцтэй орд стратегийн гэх ангилалд багтах ёстой, хэрэв төрийн хөрөнгөөр хайгуул хийсэн бол 51 хүртэлх хувь нь төрийн мэдэлд байх ёстой. Гэтэл Ухаа худгийн нөөцийг 460 сая тн гэж албан ёсоор тогтоосон. Түүнээс гадна Ухаа худгийг ямар ч сонгон шалгаруулалтгүйгээр “бэлгийн” журмаар олгосон.
Одоо Ухаа худгийн ордын MCS Mining group 45.3%, Петровис 9.8%, Шунхлай 5.1%, EBRD 3.2%, Kerry group 8.3%, Ancora Investment 6.2%, хятад хувьцаа эзэмшигчид 22% тус тус эзэмшиж байна. Өөрөөр хэлбэл Ухаа худгийн ордын ихэнхи хэсэг аль хэдийн гадаадынхны гарт оржээ.
2008.12.04. УИХ “Хуулийн төслүүд буцаах, үндсэн зарчим, удирдамж батлах тухай” 40-р тогтоол гаргав.
Энэ тогтоолд: “ТТ-н нүүрс, ОТ-н зэс-алтны ордыг хамтарч ашиглах хөрөнгө оруулалтын гэрээний төслүүдийг…боловсруулж…2009.02.01-ний дотор УИХ-д өргөн мэдүүлэх” гэж заажээ. Энд ОТ, ТТ-н гэрээг зэрэг хийх тухай хоёрдмол утгагүй заажээ.
2008.12.05. ЗГ 51-р тогтоол гаргаж: “ОТ, ТТ-ын ордыг ашиглах зорилгоор гэрээ, яриа хэлэлцээр хийхийг С.Баярцогт, Д.Зоригт, Л.Гансүх нарт даалгав.
2008 оны сүүл. С.Баярын ЗГТТ-н ордод олон улсын уралдаант шалгаруулалт зарлав. Үүнд 8 орны 15 том компани, консорциум оролцохоо мэдэгдсэн ба тэдний дотор Австралийн “ВНР Billiton” групп, ОХУ-ын 3 компанийн консорциум, БНСУ-ын КОРЕС консорциум, АНУ-ын “Пибоди энержи” групп, БНХАУ-ын “Шенхуа Энержи”, Японы хамтарсан нэгдэл, Энэтхэгийн “Жиндал Стийл энд Поавер”, Бразилийн “Вале” байлаа.
2009.05 сар. В.Путин Монголд айлчилж Ерөнхий сайд С.Баяртай хэлэлцээр хийв. Энэ хэлэлцээрээр төрийн өмчийн “Эрдэнэс-МГЛ” ба “Монголын төмөр зам” (Монголын үндсэн орд газруудын лицензийг эзэмшдэг) болон РЖД компанийн хооронд “Дэд бүтцийн хөгжил” Хамтарсан үйлдвэр байгуулах тухайгаа албан ёсоор зарлав. Энэ хамтарсан үйлдвэр Монголын өмнөдөд буй эзэмшээгүй орд газрууд, тухайлбал ОТ, ТТ-н орд газруудыг хамтран ашиглаж, төмөр зам барих ёстой байлаа. Энэ үеэр Оросууд ТТ-д 1,5 миллиард доллар оруулна гэж амласан байв.
Тайлбар: Энэ тухай Б.Якунин “Коммерсант” сонинд бичихдээ: “С.Баяр хэлэлцээрийн явцад Оюу Толгой, Таван Толгойн лицензийг “Дэд бүтцийн хөгжил” хамтарсан үйлдвэрт өгнө гэж Путинд өөрийн биеэр амласан” гэжээ.
2008.12 сар. Дэлхийн банк манай хүсэлтээр хийсэн судалгаагаа танилцуулсны дараа Монголын байр суурь эрс өөрчлөгдөв. Мөн Барууныхан Монголд улс төрийн хүчтэй шахалт үзүүлэв.
2010.07.07. УИХ “ТТ-н нүүрсний ордыг ашиглах зарим арга хэмжээний тухай” 39 дүгээр тогтоол гаргав. Энэ тогтоолд: “Эрдэнэс-Таван толгой” компанийн хувьцааны 50 хүртэлх хувийг МУ-ын иргэн, үндэсний аан-үүдэд эзэмшүүлэх, дотоод, гадаадын хөрөнгийн биржээр арилжаалах”, “МУ-ын нийт иргэнд эхний ээлжинд хувьцааны 20%-ийг адил тэнцүү хэмжээгээр, үнэ төлбөргүй эзэмшүүлэх” тухай заажээ.
2010.09 сар. Д.Медведевийг ирэхэд Монгол хүйтэн царайлж, ямар ч үүрэг амлалт аваагүй мэт гүрийв.
2010.12.13. УИХ-ын 39-р тогтоол, ЗГ-ын 272-р тогтоолоор Төрийн өмчит “Эрдэнэс Тавантолгой” Хувьцаат компанийг байгуулав.
2011.01 сар. Сү.Батболдын ЗГ ТТ-н ордод стратегийн хөрөнгө оруулагч шалгаруулах тендер зарлав. Манай талаас урьдчилан тавьсан 6 нөхцлийн дараа дээрх 15 сонирхогчоос 6 компани тунаж үлдэв.
- БНХАУ-ын “Шенхуа Энержи”,
- ОХУ-ын “Төмөр замуудын нэгдэл” тэргүүтэй оролцогчид,
- АНУ-ын “Пибоди Энержи”,
- Люксембургийн “Арселор Метал”,
- Бразилийн “Вале”,
- Швейцарийн “Экстрата” нар үлджээ.
Н.Алтанхуягаар ахлуулсан ажлын хэсэг хэлэлцээрийг эхлүүлсэн ч ажил олигтой явж өгөөгүй. Гадаадынханд тодорхой хариу өгөхгүй, олон удаа булзааруулж, тендерийг ямар ч шалтгаангүйгээр 5 удаа хойшлуулсан нь манай нэр хүндийг эрс унагав.
2011.03.31. ЗГ “МУ-ын иргэнд “Эрдэнэс Таван Толгой компанийн хувьцаа эзэмшүүлэх тухай” 98-р тогтоол гаргаж, уг компанийн нийт хувьцааны 20 хувийг МУ-ын иргэд эзэмших болов.
2011 оны зун. ТТ-н Зүүн Цанхийн нүүрсээр дэнчин тавьж БНХАУ-ын “Чалко” компаниас 350 сая ам.долларын зээл авч, оронд нь нүүрс өгөх шийдвэрийг Сү.Батболдын ЗГ гаргав. “Чалко”-оос авсан 350 сая ам.доллараа Эх орны хишиг, эрдэнийн хувь, 21 мянга, оюутны сургалтын төлбөр гэх зэргээр бүрэн тарааж дуусгасан ч УИХ-ын сонгуульд ялсангүй. Энэ өрийг бүр хожим 2017 онд нүүрсээрээ төлж барагдуулав. Ингэснээр офтек гэрээний эх үүсвэр тавигдаж, хэн дуртай нь офтек гэрээ байгуулж, түүнийгээ “төрийн нууцад” оруулж МАН-ын нүүрс хулгайлах сүлжээ бий болов.
2011.07 сар. Чалко Трейдинг Хонконг Лимитэд компанитай нүүрс нийлүүлэх гэрээ байгуулж анхны экспорт хил давав.
2011 он. ЗГ ТТ-н ордын ашиглалтын лиценз Монголын “Эрдэнэс Тавантолгой” компанид үлдэх, хувь эзэмшлийн хувьд Хятадын компани ТТ-н ордын 40 хувьд хөрөнгө оруулах, ОХУ-Монголын хамтарсан компани болох “Дэд бүтцийн хөгжил” 36 хувь (18+18), үлдсэн 24 хувийг Америкийн “Пибоди Энержи” авах гэсэн хувилбарыг зарлав. Энэ саналыг ҮАБЗ дэмжээгүй. Энэ будлианы дараа “Экстрата”, “Вале”, “Арселор Метал” компаниуд Монголоос гарч явав.
2012.04.11. ЗГ “Эрдэс Таван Толгой” ХК-ийн хувьцааг иргэдэд эзэмшүүлэх, аж ахуйн нэгжид худалдахтай холбогдуулан авах зарим арга хэмжээний тухай” 116-р тогтоол гаргав. Энэ тогтоолоор хувьцааны 20 хувь буюу 3 тэрбум ш хувьцааг МУ-ын иргэн бүрд тэгш хуваарилахад 1072 хувьцаа болно гэдэг тоог анх дурджээ. Энэ тооцоолол анхнаасаа үндэслэл муутай учир олон удаагийн будлианы эх болсон.
2013 он. Баруун Цанхийн уурхайн хөрс хуулалт эхлэв.
2013.12 сар. “Эрдэнэс Тавантолгой”-н гүйцэтгэх захирал асан Б.Энэбиш гадаад руу оргон зайлав.
2014.08.20. Н.Алтанхуягийн ЗГ “ТТ-н ордын талаар авах зарим арга хэмжээний тухай” 268-р тогтоол гаргав. ЗГ-аас хөрөнгө оруулагчдад туршлагатай үндэсний компани 51 хувийг эзэмшин олон улсын нэртэй компаниудтай баг болж орж ирэх үндсэн нөхцөл тавьсан ч 11 дүгээр сард ЗГ-ыг огцруулснаар төсөл дахин зогсов.
Энэ тогтоолд 2 хүчин зүйл нөлөөлсөн. Нэгдэх нь Хятадын Ши цинпин дарга айлчлахдаа хятадын нутгаар дамжин өнгөрөх Монголын транзит тээврийн зардлыг 40% хөнгөлнө, удаах нь стратегийн хөрөнгө оруулагч нь MCS компани болж, дангаараа асар их эрх мэдэлтэй болов.
Энэ ажлыг М.Энхсайханы нэрээр “мега төсөл” зүтгүүлэв. Өөрөөр хэлбэл ТТ-н орд Монгол-Хятад-Японы гурвалсан консерциумын гэрээ хэлэлцээр болон хувирав. Хожим 2020 онд М.Энхсайхан энэ асуудлаас болж шоронд орсон.
2014.10.24. УИХ “Төрөөс төмөр замын тээврийн талаар баримтлах бодлогын хэрэгжилтийг хангах зарим арга хэмжээний тухай” 64-р тогтоол гаргаж, “Тавантолгой–Гашуунсухайт, Хөөт–Бичигт чиглэлийн шугамыг 1435 мм, Арцсуурь–Эрдэнэт, Тавантолгой–Сайншанд–Баруун-Урт–Хөөт–Чойбалсан, Хөөт–Нөмрөг чиглэлийн шугамыг 1520 мм-ийн царигтай барихаар шийдвэрлэжээ. Хожим барьсан буюу барьж буй төмөр замын царигийг төрийн нууцад оруулах болсон.
2014.12 сар. Монгол, Хятадын тус бүр нэг компанийг “Эрдэнэс Тавантолгой” ХК-д оператораар 100 жилийн хугацаатай оруулах хэлэлцээр эхлэв.
2015.02 сар. ТТ-н ордыг “Шинхау Энержи” компанид 99 жилийн хугацаатай өгөх гэрээ бүхий тогтоол УИХ-д оров.
2015.02 сар. УИХ ТТ-н ордод хөрөнгө оруулж, хамтран ажиллах гэрээний төсөлд дүгнэлт хийх ажлын хэсгийг УИХ-ын гишүүн Л.Эрдэнэчимэгээр ахлуулан байгуулав. Энэ ажлын хэсэг “ТТ-н нүүрсний ордыг ашиглах тухай” УИХ-ын тогтоолын төслийг өргөн 40 гишүүний гарын үсэгтэйгээр өргөн барив. Энэ бол З.Энхболдын санаачилсан зөв зүйтэй ажил бөгөөд ТТ-н өмнөх гэрээнүүдийг зогсоов.
2015.11.13. “Эрдэнэс Таван Толгой” компанийн ҮЭ-ийн дарга С.Эрдэнэ өөрийгөө шатаав. Австралийн “МакМахон холдингс” компани Монголоос гарч, оронд нь Хятадын “TTJVCo” компани ажиллах болсноор ажилчид гэв гэнэт хятад компанийн мэдэлд очжээ. Энэ үйлдэл нь ТТ-г “хүч хэрэглэн” булаан авах балмад явдлыг зогсоож чадсан юм.
2015.11 сар. “Эрдэнэс ТТ” компанийн захирал асан Я.Батсуурь шоронд оров.
2016.06.16. он. “Сайн хувьцаа” хэрэгжүүлэх тухай” ЗГ-ын 334-р тогтоол гарав. Тогтоолын дагуу иргэдийн гар дээрх 1072 хувьцааны тодорхой хэсгийг төр арилжин авав. Их будлиан тарьсан учир 2 сарын дараа 2016.08.10-ны тогтоолоор өмнөх тогтоолоо хүчингүй болгов.
2016 оны зун. Ч.Сайханбилэгийн ЗГ ТТ-н ордод хөрөнгө оруулагчийн сонгон шалгаруулалт зарлаж, шалгарсан консорциумтай хэлэлцээ хийхийг мега төсөл хариуцсан Сайд М.Энхсайханд даалгав. Тендерт Монголын “Энержи ресурс”, Хятадын “Чайна шинхуа энержи”, Японы “Сүмитомо” компанийн консорциум шалгарав. ТТ-н төсөлд 4 тэрбум ам.долларын хөрөнгө оруулах саналаар тендерт тэргүүлжээ.
2017 он. 2011 онд ТТ-н Зүүн Цанхийг барьцаалж тавьсан Чалкогийн 350 сая долларын өрийг барагдуулж дуусав.
2018.05 сар. “Эрдэнэс Монгол”-ын ТУЗ-ийн 2018.05.10-ны 23-р тогтоолоор сайжруулсан шахмал түлш үйлдвэрлэх “Тавантолгой түлш” ХХК-ийг үүсгэн байгуулав.
2018.08 сар. ЗГ “Эрдэнэс Таван Толгой” уурхайн эзэмшлийн 30%-ийг олон улсын зах зээл дээр гаргаж арилжих тухай зохицуулалт хийв. Мөн төмөр замын бүтээн байгуулагч “Тавантолгой Төмөр зам” ХК байгуулах зөвшөөрөл олгов.
2018 он. Хөгжлийн банкны 200 сая ам.долларын зээлийг хугацаанаас нь өмнө төлж өргүй компани болов.
2019.05 сар. Тавантолгой-Зүүнбаян чиглэлийн төмөр замын бүтээн байгуулалтын төсөл эхэллээ.
2019.12 сар. “Эрдэнэс Таван толгой” ХК-ийн борлуулалтын орлого 1 тэрбум ам.доллар, жилийн цэвэр ашиг 1 их наяд төгрөгт хүрэв.
2020 он. Тавантолгой-Гашуунсухайт чиглэлийн төмөр зам ашиглалтад орж, “Зүүнбаян төмөр зам” ХХК байгуулагдав.
2020.09.03. Иргэдэд 1072 хувьцааны ногдол ашиг тараав.
2020.10 сар. “Тавантолгой дулааны цахилгаан станц” ХХК байгуулагдав.
2021.03–04 сар. ЭТТ компанийн бондын арилжаа явагдав.
2021.04–2022.05 сар. “Эрдэнэс Тавантолгой” ХК БНХАУ-ын “Чалко” компаниас нүүрсээр төлөх нөхцөлтэйгээр 305.8 сая ам.долларын урьдчилгаа төлбөр авав. Энэ өрийг
2023.09.12-нд төлж барагдуулсан гэж “Эрдэнэс Таван Толгой” мэдээлэв.
2022.06.23. Ч.Хүрэлбаатар “Хөрөнгө оруулалтын тухай хууль”-ийн шинэчилсэн найруулгын төсөл санаачилж УИХ-д өргөн мэдүүлэв.
2022.11.25. Зүүнбаян-Ханги-Мандал чиглэлийн төмөр зам ашиглалтад оров.
2023.08 сар. Ерөнхий аудитор Д.Загджав УИХ дээр: “Шахмал түлшний үйлдвэрээс гэмт хэргийн шинжтэй 1.1 их наядын зөрчил илрүүлж, прокурорт шилжүүлсэн” гэж мэдэгдэв.
2025.03.26. “Энержи ресурс” компанийн толгой компани ММС АНУ-ын Нью-Йоркт жилийн 8,44% хүүтэй, 2030 онд төлөх нөхцөлтэй 350 сая.ам.доллар босгож, “Ухаа худаг”-ийг барьцаалжээ… Энд би ТТ-ын бүлэг ордод багтах Оорцог, Бортээг, Онч Хараат, Бор толгой ордуудыг зориуд үлдээв. Учир нь мэдээлэл нууц, хомс, зөрчилтэй байв.
Ингээд ТТ-н ордыг тойрсон үндсэн хронологи дуусч байна. Гэвч ТТ-оос гадна будлиантай бусад ордууд олон бий. Эдгээрийг үндсэн хронологид оруулалгүйгээр тусгайд нь авч үзэх нь зохимжтой. Хяналтаас гадуурх ордууд:
Овоот Толгойн орд: Овоот толгойн орд нь Нарийн сухайтын “Шинхуа-МАК”-ын уурхайгаас холгүй, бараг зэргэлдээ оршдог. Нүүрсний нөөц нь 302.3 сая тонн, батлагдсан нөөц нь 175.7 сая тонн, хайгуулыг төрийн хөрөнгөөр хийсэн. Анх Р.Фридланд Нарийн Сухайтын ордоос салган авч лицензийг нь авч “Саусгоби сэндс” ХХК-ийг 2008 оноос эхлэн ажиллуулж эхэлсэн. “Саусгоби сэндс” 2009.11-р сард Хятадын төрийн өмчит “China Investment Corporation” компаниас 500 сая ам.доллар зээлсэн. Үүний хариуд Хятадын “Southgobi Energy Resources” компанийн хувьцааны 29,9%-ийг өгсөн юм.
“Саусгоби сэндс” дөнгөж байгуулагдмагцаа монголын нүүрсийг татваргүй экспортлох “эрхтэй” болсон ба энэ нь монголын улс төрчид болон Фридландын хооронд наймаа тохиролцоо байсныг тод харуулдаг. Манай гаалийнхны багцаа тооцоогоор 6,1 тэрбум ам.долларын будлиан гарсан.
2012.04.17. Ашигт малтмалын Газрын дарга М.Ариунбаяр мэдэгдэл хийж “Саусгоби сэндс” компанийн бүх тусгай зөвшөөрлийг хүчингүй болгосноо зарлав. “Саусгоби сэндс” компанийн 3 ажилтан, тодруулбал АНУ-ын иргэн Жастин Капла (гүйцэтгэх захирал), Кристобал Дэвид, Хиларион Кажуком Жуниор нарт Монголын шүүхээс 35 тэрбум төгрөгийн татвараас зайлсхийсэн хэмээн 5 жил 10 сар хорих ялаар шийтгэсэн атал шоронд ердөө 20 хоноод суллагдав. С.Баяр, Ц.Элбэгдорж, С.Баярцогт нар “санал нэгтэйгээр” монголыг хохирлыг “үл харгалзан” тэдэнд уучлал үзүүлэн суллан явуулав.
“Саусгоби сэндс”-ын татварын зөрчил анх 68 тэрбум төгрөг байв. С.Баярыг зодсоны дараа 35 тэрбум болов. Ц.Элбэгдорж өршөөсний дараа 18 тэрбум болж ахин буурав.
Эцэст нь С.Баярцогтын “лүндэнгээр” энэ 18 тэрбумыг цувуулж авах, чингэхдээ бүр дампуурсан компанийнх нь хувьцаагаар, хуучин тоног төхөөрөмжөөр авах шийдэлд хүрчээ.
2008.05.30. Сү.Батболд “Моннис” компанитай хамсран 24,8 сая доллараар Овоот Толгойн 2 сая ш хувьцааг худалдан авав.
2010.01.15. Хятадын “South Gobi Sands” компани Хонгконгийн бирж дээр хувьцаагаа арилжиж эхэлжээ. Хятадууд Овоот Толгойн нүүрсээр олон улсын биржид гарч байна.
2012.04.07. Фридланд өөрийн эзэмшлийн “Овоот Толгой” ордын 60%-ийг 928 сая доллараар “Чалко”-д зарав. Энэ нь Монголын эрх ашигт ноцтой хохирол учруулсан гэмт хэрэг юм.
ТТ-н будлиан, хэрүүлийг шуугиан дунд “Овоот Толгой”-н асуудал дарагдан өнгөрдөг. Тэнд төрийн ямарваа хяналт шалгалт бараг байхгүй учир дураараа дургидаг. Хоёр улсын хил дамнуулан туузан дамжуулга (конвейер) барьсан байсныг УИХ-ын гишүүн асан Ц.Шинэбаяр очиж зогсоож байсан. Энэ талаар УИХ дээр ярьсан боловч ямар нэг арга хэмжээ аваагүй.
Хөшөөтийн орд: Энэ орд нь 460 сая коксждог нүүрсний нөөцтэй, Азид болон дэлхийд томд тооцогдох аварга ордын нэг юм. Уурхай жилд 3 сая тн нүүрс гаргах хүчин чадалтай. 2007 оноос “Монголын эрчим хүчний корпораци” (MEC) эзэмшдэг болсон. Нэр нь монгол болохоос Гонконгийг хөрөнгийн биржид бүртгэлтэй хятадын 100%-ийн хөрөнгө оруулалттай “Mongolia Energy Corporation Ltd (MEC) гэдэг том компани юм.
MEC-ийн Монгол дахь охин компани нь “МоЭнКо” ХХК болно. Энэ олон нэр олон хүний толгойг эргүүлдэг. Нэрийн иймэрхүү будлиан ганц Хөшөөт биш, Монголын бусад олон ордод үүсдэг. Хөшөөтийн уурхай үндсэндээ Хятадын Шинжаан мужийг нүүрсээр хангадаг.
Нарийн сухайт орд: Одоо Нарийн Сухайтын нүүрсний ордод “Монголын алт (МАК)” ХХК, “Өсөх зоос” ХХК, “Саусгоби Сэндс” ХХК ба “Чинхуа Мак Нарийн Сухайт” ХХК-иуд Хүрэн толгой, Овоот толгой, Хүрэн шанд, Нарийн сухайт гэсэн 4 хэсэгт ашиглалтын үйл ажиллагаа явуулж байна. Манайхан ТТ-г тойрсон хэрүүлээ анхаараад бусад ордыг анхаарлынхаа гадна үлдээдэг хачин зантай. Нарийн сухайтын ордод төрийн ямар нэг хяналт байхгүй буюу нэн сул.
Судлаач Х.Д.Ганхуяг.
Эх сурвалж: https://gankhuyag.com/
Эрхэм та судлаач Д.Ганхуягийн бусад бүтээлүүдийг түүний албан ёсны блог https://gankhuyag.com/-ээс уншина уу
Ням - 02 сарын 08,
2026
Сэтгэгдэл54
https://www.youtube.com/watch?v=-AUzQaOXCVw Тал xардаггүй Зоригтой Монголоо гэсэн шудрага ярьдаг залуу. Энэ ВИДИО-г нь Шайр xийгээрэй !!!
Үндэсний аюулгүй байдлд заналхйлсэн хууль санаачлсан Ч.Хүрэлбаатр өвгн монголоос өөр улсад бсан бол өдйд шоронд аягүй бол цаазлулцан бгаа шүү.
https://www.youtube.com/watch?v=-AUzQaOXCVw Тал xардаггүй Зоригтой Монголоо гэсэн шудрага ярьдаг залуу. Энэ ВИДИО-г нь Шайр xийгээрэй !!!
хүрэлсүхийг огцоруулж авна. монгол улс параламентын засаглалтай болохоо харуулж, ухнагийн хүрэлсүхийг огцоруулна. занданшатар новш бол зүгээр гудамжинд архи гудар. Хүрэлсүх гэж балиар хулгайч татвар төлөгчдийн мөнгөөр баахан жүжигчин тамирчин шагнаж төсвийг хэтрүүлэн хулгай хийж байна. Төсвийн хулгайч Хүрэлсүх огцор.
Оюун-Эрдэнэ сайдын хийсэн ажил болгон Монголын ард түмэнд итгэл төрүүлж, 1072 хувьцааны ноогдол ашиг тарааж байсан зөв үйлдлийн илрэл нь Монгол улсын зээлжих зэрэглэлд асар их нэмэр болжээ. Улс гэж байгаа юм бол ард түмэндээ итгэл өгч, урам зоригтой ажиллаж амьдрах зорилго нь яах аргагүй төрөөс амалсан 1072 хувьцааны ноогдол ашиг мөн. Коронагаар улсыг Хүрэлсүх маш муу удирдсан тул ерөнхий сайдын ажлыг өгч буусан. Ингээд Оюун-Эрдэнэ засгийн газрыг удирдаж төр, улсаа аварсан. 2024 оны сонгууль бол коронагийн үед муу ажилласан бүх улс төрчдийг унагаах төрийн сонгууль болсон. Үүнд Занданшатар унасан. Занданшатар муу ажилласан гэж үзсэн ард түмэн түүнийг сонгоогүй. Гэтэл Хүрэлсүх зөвхөн өөрийн эрх ашгийн үүднээс ард түмнийг үл бодсон шийдвэр гаргаж байна. Ард түмэн Хүрэлсүхийг огцоруулах шаардлага үүслээ гэж харж байна. Төрийн жолоог муу ажилласан хүнээс сонгуулийн аргаар буцааж авдаг. Энэ зарчим одоогийн улс төр дотор хэрэгжиж байгаа. Занданшатар бол зөвхөн Хүрэлсүхийн дэмжлэгтэй байна.
https://www.youtube.com/watch?v=-AUzQaOXCVw Тал xардаггүй Зоригтой Монголоо гэсэн шудрага ярьдаг залуу. Энэ ВИДИО-г нь Шайр xийгээрэй !!!
https://www.youtube.com/watch?v=-AUzQaOXCVw Тал xардаггүй Зоригтой Монголоо гэсэн шудрага ярьдаг залуу. Энэ ВИДИО-г нь Шайр xийгээрэй !!!
https://www.youtube.com/watch?v=-AUzQaOXCVw Тал xардаггүй Зоригтой Монголоо гэсэн шудрага ярьдаг залуу. Энэ ВИДИО-г нь Шайр xийгээрэй !!!
Женкогоо өмөөрсөн ээлжит захиалгат нийтлэлээ бичсэн үү
Эхлээд уншчихаад дараа нь хуцаж сур... Судлаач Х.Д.Ганхуяг.
Женкогийн ээлжит захиалга. Зарц нь овоо шуурхай ажиллаж байна даа
Хуйвалдаж идэх эхний замыг гаргасан сү гийн талаар бичээчээ. Бороо гусчихаад бага юм тоохоо больж 5 толгойг там болгох эхийг тавьсан гээд байгаа үнэн үү
Бараг 30 жилийн адал явдлыг 5-хан хуудас хронологид багтааж нэгтгэн үзүүлж байгаад чи баярлаж яв. Чи оюуны хөдөлмөр ямар хэцүү хүнд байдгийг огт ойлгодоггүй лалар байна. Харин Сү-гийн талаар би бичдэгээ бичсэн. Олж үзээгүй бол хохь чинь... Судлаач Х.Д.Ганхуяг.
Үндэсний аюулгүй байдлд заналхйлсэн хууль санаачлсан Ч.Хүрэлбаатр өвгн монголоос өөр улсад бсан бол өдйд шоронд аягүй бол цаазлулцан бгаа шүү.
Gaihamshigtai tsegtstei Niitlel b. TT maani tun ih zovjee. Chuluu bolgoh chadvar gej Tusdaa medleg, bolovsrol, urlag, sedevee zuv songoj, yarih yariagaa hurtel yaaj erembelj Heleltseeg zarimdaa Huchtei bazaj, lavshruulj , zarimdaa 100% donjtoi gent sulruulj bh CRAFT, ART, GAME-iig ezemshij baij hiine sh dee. zadgai buduuleg, zolbin shahuu Unuuduriin hudaldaa bolon diplomat yaria uulzalt ailchlaltiig helehgui sh dee.
3,4 jiliin umnu 1 terbum bish shuu, 10 terbum $, 10 TERBUM $ olood ugie, hed heden TEZU beldeed ug gej irgenii huvid Huuk-d handsan. Haihraagui. Harin orond ni ter gazraas 10, 15 udaa terguun shadar, orlogch, busad tom jijig Darga nar irj Tatvar Tulugch bidnii mungiig zarlagdsan ch 1$ ch olj chadaagui. Tuhain ued Gal Haluun baisan Neg l asuudlaar ehelj bas urgeljleh hairan Sedev bsn um. Aimaar haramsdag. Suuldee bur jijighen Bangladesh met ulsad ch avaad uguh min yaav daa gj bodogdson. Odoo het oroitson ch bas Userch Naaldaj, Uzej Tarah bolomj haragdsaar l bdg daa.
J.Enhbayar Said, Y.Sodbaatar darga 2 Amerikt toogdoj, unelegdsen Undesnii Auylgui Baidaliin A-zeregleliin Expert buyu Pro bolson. Enhiig Sahiulah Asuudalaar Gials Mash Shuurhai ajillah huurhun bolomj garsan ch holbogdoj chadkui bas l unguruh ni b. Mun umnuh ZG-iin ued hulgain mungu ugaalt bolj NATO, Storm Shadow Puujing sanhuujuulsen geh medee 2 doloo honog yavlaa. Minii evrei naiz Britain zugiin garaltai hun. 1,2 sariin umnu Uvur Mongoliin Tom Namiin Dargaar ni Avilgal Mungu Ugaalttai huchtei temtsegch Hun tomilogdson gej hiatad naiz maani hellee. Ed nartai hamtarch ajillahgui um uu ?????????????
Zandka : Shudraga Bus Eson deer togtson EVLEREL gej baih esgui gej gaihaltai helj untarch baisan Itgel Naidvariig min sergeesen. Tsaana ni Huuk maani huchtei ORCHESTRATE hiij yalzarch doroitson Uls Eh Ornoo TSEVERLEH gej uzej tarj udur shunugui ajillaj bn. I hope you are not Pouring Ice-Cold Water on past week's Decisions. I mean about notorious "RECONCILIATION" technology-----Quick Fix Culture. Hahaha. What are in your sugar-coated "Trick-and-Treat" bags, I wonder. Couldn't you advance forward straightly without them. You have CARDS, winning CARDS in your hands. Wanted to play a little bit? One dim bit ? Kkk
Zandka-d: Tsaana chin Trump "Global Mineral BLITZ BLITZ BLITZ" hiigeed Japan-ttai "COORDINATION COORDINATION COORDINATION of the Investment n policy efforts on Rare Earths n Criticals" suid hiij b. Aguu Amerikiin Buduuleg Trump jigteihen Eslol Protocol Hundetgel uzuulj hamgiin ehleed Japan-ii Haand baraalhav. Tehed manaih Japan-ii Haaniig ongotsnii buudal deer Huuk maani uuriin bieeer bish jijighen Battsetseg ugtaj baiv. Saudi Arab uls Trump-iig Ulaan bish Modern Lavender Ungu-iin hivs devsej mash hundetgel, Diplomat protocol-iin Deed esloloor ugtaj baiv. Huuk-d ene talaar medee ugsun shuu. Mun manaih Strategy gedgee sain oilgolgui bainga buvtnaj baihad Japan USA 2 maani Bodlogiin Coordination yarij, Rapid Response Group baiguulj, yas hugatsaa zaaj ajillah bolloo gej Japan-ii Tom Albanii naiz maani duridaj Hariltsaa-niihaa Altan Ueiig batalgaajuulj Emegtei Erunhii Said maani gariin useg zurj, 250 shirheg "Cherry Trees" beleglev gej medegden Nadad ch Amjilt husevoi.
Сайхан тодорхой товч бичсэн бна
Монголын 3 сая иргэний ихэнхи нь ядуу амьдарч байхад улсын төсвөөр хайгуул хийсэн ордуудыг Хятадын болон барууны тэнүүлч зуучлагчид дамжуулан зарж бүрэн эзэмшээд хагартлаа баяждаг юм байна даа.
MCS-ийн (Занданшатарын) Засгийн газар нь санал хураалтад биеээр оролцсон УИХ-ын 111 гишүүний 71 хүн буюу олонхийн саналаар Үндсэн хуулийн дагуу огцорсон. Гэтэл Цэц болон Ерөнхийлөгч хоёр MCS-ийн (Занданшатарын) Засгийн газрыг Үндсэн хууль зөрчиж огцорууллаа гэж дүгнэж байгаа нь XXI зууны агуу их солиорол юм.Үнэн хэрэгтээ Цэц, ерөнхийлөгч хоёр өөрсдөө Үндсэн хууль ноцтой зөрчжээ. Хорвоод нэг л үнэн байдаг.
Мөнгө хүнийг сайн хүн үү. Муу хүн үү гэдгийг сорьдог. Хүн чанарыг гэж яриад байдаг
Нүүрснээс нефт гаргах боломжтой. Очирбат дээлээ газрын тосоор нялаж байсан. Монголын газрын баялагийн ихэнх орлого хятадын компани, нео либералист америк, барууны компаний орлого болдог. Америк, барууныхан монголыг орос, хятадаас тусгаарлачихсан. Сократ ардчилалыг луйвар гэж хэлсэн байдаг. Дарангуйллын засагт баянд хүнд хууль үйлчилдэггүй. Америкт капитализмаас болоод амиа хорлож байна
Занданшатар нүүрсний хулгай одоо гэнэтхэн гараад ирчихсэн юм шиг нүүрсчин нь Амарбаясгалан гэдэг aймаар нүүрсчинтэй тэмцээд байгаа юм уу, тэмцэх гээд байгаа юм уу? Хууль зүйн сайд ерөнхий сайд хоёрын амнаас Бортээгмйн хулгай л яриад байна. Нүүрсчидээ хамгаалаад төөрүүлээд, олон түмний анхаарлыг өөр зүг рүү хандуулаад байна. Буруу замаар будаа тээвэл буцахдаа шороо тээнэ гэгч болох вий дээ.
Нохойн баас. Бас Тавантолгойн мега төслийг Эрдэнэчимэг гэж нэг тэнэгийг нохойд барьдаг мод болгож, Зи-гайгийн хорлолоор зогсоосныг магтчихжээ. Энхсайханы мега төслийг явуулчихсан бол энэ их борлуулалтын хэрүүл байхгүй, төмөр замтай цахилгаан станцтай нүүрс угаах болон химийн үйлдвэртэй татвараа авсан шигээ монголчууд оюу толгой шиг өчнөөн мянгаараа ажиллаад мөрөөрөө хэрүүлгүй байх байлаа. Жанхуугийн шуналыг муулж чадахгүй шууд үнэнийг хэлчихэж чадахгүй өчүүхэн амьтан байна аа Ганхуяг гэж. Бас өөрийгөө шударга гэж их магтана аа. Кккк. Мэдээж мега төсөлд засах юм байсан л биз. Их хурлаар оруулаад засах үүрэг өгөөд явсан бол Монголд хэрэгтэй байсныг хорлогчид мэдэж л байгаа. Төр нэртэй дийлдэшгүй шуналтай бирд царайлсан өсөхийн өлөн гуйлгачин луйварчид төрийн нэрээр яаж замраадгийг яс махандаа тултал мэдэрч байна. Тэднийг хэлчихгүй байж худлаа шударга гэж мянга хашхираад яана?!!
Чи 30 жилийн хулгай дээрмийг 5 хуудаст багтаан бичих гээд үз л дээ. Чи насан туршдаа бичгийн ажил хийж үзээгүй мөртлөө олон юм хуцах дуртай тэнэг лалар байна... Судлаач Х.Д.Ганхуяг.
"Олигархиудыг Засгийн эрхээс Үндсэн хуулийн аргаар зхйлуулах ямар ч боломжгүй бөгөөд гагцхүү зэвсэгт тэмцлийн аргаар зайлуулах боломжтой" гэж агуу Карл Маркс 1860 онд улс төрийн онолын алдарт бүтээлдээ бичжээ. Карл Марксын онолын энэ дүгнэлт нь туйлын үнэн болох нь MCS-ийн (Занданшатарын) Засгийн газрыг огцоруулах, хууль бусаар дахин сэргээх үйл явдлуудаар нотлогдов. Одоо үгүйрч хоосорсон 3,5 сая Монголчууд Засгийн газрыг Үндсэн хуулийн бус буюу зэвсэгт тэмцлийн замаар огцоруулах ганцхан зам үлдэв.
Америкчууд 1990 онд монголчуудыг капиталист замаар явбал та нар бүгдээрээ баян болно гээд хуурсан. Гэтэл марксизмын сурах бичигт "Цөөнх нь маш баян, дийлэнх олонх нь үгээгүй ядуу нийгмийн тогтолцоог капитализм гэдэг" гээд биччихсэн байдаг. Монголчууд 30 гаруй жил капиталист замаар замнаад яг марксизмын сурах бичигт бичсэн "Цөөнх нь маш баян, дийлэнх олонх нь үгээгүй ядуу" боллоо. Одоо "MCS-ийхэн", ''МАК-ийхан, "Бодьийнхан" их наяд, их наядын хөрөнгөтэй улсаасаа баян хөрөнгөтөнүүд болсон байхад монголын 3,5 сая хүмүүс бүгдээрээ үгээгүй ядуучууд боллоо. Одоо тэд жирийн ард түмний дундаас төрж гарсан Оюун-Эрдэнэ, Амарбаясгалан нараас (жирийн ард түмнээс) төрийн эрхийг хууль бусаар хүчээр булаан авч монголын ард түмнийг үеийн үед мөнхөд боолчлохыг санаархаж байна. Энэ бол капитализмын мөн чанар болой.. Хохь чинь 1990 онд капиталист замыг сонож авсан монголчуудаа!!! Харин одоо монголчуудад Хятад, Орос шиг марксист замыг сонгож авах хамгийн зөв зам бас бий шүү.
MCS-ийн (Занданшатарын) Засгийн газар нь санал хураалтад биеээр оролцсон УИХ-ын 111 гишүүний 71 хүн буюу олонхийн саналаар Үндсэн хуулийн дагуу огцорсон. Гэтэл Цэц болон Ерөнхийлөгч хоёр MCS-ийн (Занданшатарын) Засгийн газрыг Үндсэн хууль зөрчиж огцорууллаа гэж дүгнэж байгаа нь XXI зууны агуу их солиорол юм.Үнэн хэрэгтээ Цэц, ерөнхийлөгч хоёр өөрсдөө Үндсэн хууль ноцтой зөрчжээ. Хорвоод нэг л үнэн байдаг.
MCS-ийн (Занданшатарын) Засгийн газар нь санал хураалтад биеээр оролцсон УИХ-ын 111 гишүүний 71 хүн буюу олонхийн саналаар Үндсэн хуулийн дагуу огцорсон. Гэтэл Цэц болон Ерөнхийлөгч хоёр MCS-ийн (Занданшатарын) Засгийн газрыг Үндсэн хууль зөрчиж огцорууллаа гэж худлаа дүгнэжээ. Үнэн хэрэгтээ Цэц, ерөнхийлөгч хоёр өөрсдөө Үндсэн хууль ноцтой зөрчжээ. Хорвоод нэг л үнэн байдаг.
Судлаач ганхуяг лалараа таван толгой- гашуун сухайтын төмөр зам одоо хүртэл ашиглалтад ороогүй шүү
2022.09.09-нд У.Хүрэлсүх өөрөө очиж нээсэн...Харин залгаж амжаагүй дутууг байгааг бидэнд хэлээгүй. Судлаач Х.Д.Ганхуяг.
энэ ганхуяг чинь Женкогийн зарц. Женкогийн танкны үлгэрийн талаар таг чиг
Халуун орон шавьжаар баян байдаг
Маш сайхан тойм мэдээллийг уйгагүй хөдөлмөрөөрөө бэлтгэж олон нийтэд сонордуулсан судлаач Ганхуяг Танд баярлалаа. Таны хөдөлмөр,зүтгэлийг үнэлдэг хүн Монголд зөндөө бий шүү.
https://www.youtube.com/watch?v=r0LHJcpOuug&t=46s БОДИТ ҮНЭН АМИН ЧУXАЛ ВИДИО. ШАЙР XИЙЦГЭЭ!!!
Судалгаагаа дутуу хийснээс зарим хэсэг нь үнэнээс, ерөнхий агуулга нь гол чиглэлээсээ гажсан байна даа
Болсон үйл явдлын хронологи "үнэнээс гажна" гэж байхгүй, мөн хулгайн адал явдалд "гол чиглэл" гэж байдаггүй. Чи битгий тэнэгээрээ гайхуулаад бай... Судлаач Х.Д.Ганхуяг.
РиоТинто мэтийн үндэстэн дамнасан корпорациуд ядуу буурай орнуудад эхлээд дааж давшгүй өндөр хүүтэй их хэмжээний зээл олгоод, дараа нь уг зээл болон зээлийн хүүгээ төлж чадахгүй болохоор нь оронд нь байгалийн баялагийг (ашигт малтмалыг) нь дээрэмдэн авдаг 100 жилийн агуу туршлагатай хуримтлуулжээ. Авилгад бүрэн хэмжээгээр идэгдсэн ядуу буурай Монгол улс үндэстэн дамнасан РиоТинто компанийн хавханд 2009 онд гүн бат орсон бөгөөд одоо Оюутолгойн бүх баялагийг Рио Тинтод үнэгүй өгөөд дээрээс нь 20 их наяд зээлийн хүү төлөх өрөнд унасан нь тодорхой байна. Усан тэнэг монголчууд РиоТинтогоос зээлийн хүүгээ бууруулж өгөөч гэж өвдөг сөхрөн гуйхад РиоТинто хариуд нь зээлийн хүүгээ нэмэгдүүлнэ гээд гүрийнэ шүү дээ. Монгол улс байгалийн баялагийн тусгаар тогтнолоо 2009 онд алджээ.
РиоТинто мэтийн үндэстэн дамнасан корпорациуд ядуу буурай орнуудад эхлээд дааж давшгүй өндөр хүүтэй их хэмжээний зээл олгоод, дараа нь уг зээл болон зээлийн хүүгээ төлж чадахгүй болохоор нь оронд нь байгалийн баялагийг (ашигт малтмалыг) нь дээрэмдэн авдаг 100 жилийн агуу туршлага Африк, Латин Америкийн орнуудад хуримтлуулжээ. Авилгад бүрэн хэмжээгээр идэгдсэн ядуу буурай Монгол улс үндэстэн дамнасан РиоТинто компанийн хавханд 2009 онд гүн бат орсон бөгөөд одоо Оюутолгойн бүх баялагийг Рио Тинтод үнэгүй өгөөд дээрээс нь 20 их наяд зээлийн хүү төлөх өрөнд унасан нь тодорхой байна. Усан тэнэг монголчууд РиоТинтогоос зээлийн хүүгээ бууруулж өгөөч гэж өвдөг сөхрөн гуйхад РиоТинто хариуд нь зээлийн хүүгээ нэмэгдүүлнэ гээд гүрийнэ шүү дээ. Монгол улс байгалийн баялагийн тусгаар тогтнолоо 2009 онд алджээ.
МАН-ийн толгойлогчид яриад тоxирч. Тэр нэгтгэгчид Том толгой луйварчид баяжсанууд нь. Оюун-Эрдэнэ-ийн өмчийг шалгаx ажлыг амжилттай мартагнуулллаа, одоо нэг жил болоxод тэгээд замxрана. Амарбаясгаланг нэг жил сунжруулаxын цагт xүмүүс залxана гэж үзэж. Энэ Занданшатар Энxбаяр энэ тэр бүгд xудлаа гэнэ. Ингэж ялзарсан МАФ үүссэн тоxиолдолд, дэлxийн түүxээс xараxад ард түмэн босоx, xувьсгал xийx цорын ганц зам үлддэг байна !!!
МАН-ийн толгойлогчид яриад тоxирч. Тэр нэгтгэгчид Том толгой луйварчид баяжсанууд нь. Оюун-Эрдэнэ-ийн өмчийг шалгаx ажлыг амжилттай мартагнуулллаа, одоо нэг жил болоxод тэгээд замxрана. Амарбаясгаланг нэг жил сунжруулаxын цагт xүмүүс залxана гэж үзэж. Энэ Занданшатар Энxбаяр энэ тэр бүгд xудлаа гэнэ. Ингэж ялзарсан МАФ үүссэн тоxиолдолд, дэлxийн түүxээс xараxад ард түмэн босоx, xувьсгал xийx цорын ганц зам үлддэг байна !!!
МАН-ийн толгойлогчид яриад тоxирч. Тэр нэгтгэгчид Том толгой луйварчид баяжсанууд нь. Оюун-Эрдэнэ-ийн өмчийг шалгаx ажлыг амжилттай мартагнуулллаа, одоо нэг жил болоxод тэгээд замxрана. Амарбаясгаланг нэг жил сунжруулаxын цагт xүмүүс залxана гэж үзэж. Энэ Занданшатар Энxбаяр энэ тэр бүгд xудлаа гэнэ. Ингэж ялзарсан МАФ үүссэн тоxиолдолд, дэлxийн түүxээс xараxад ард түмэн босоx, xувьсгал xийx цорын ганц зам үлддэг байна !!!
МАН-ийн толгойлогчид яриад тоxирч. Тэр нэгтгэгчид Том толгой луйварчид баяжсанууд нь. Оюун-Эрдэнэ-ийн өмчийг шалгаx ажлыг амжилттай мартагнуулллаа, одоо нэг жил болоxод тэгээд замxрана. Амарбаясгаланг нэг жил сунжруулаxын цагт xүмүүс залxана гэж үзэж. Энэ Занданшатар Энxбаяр энэ тэр бүгд xудлаа гэнэ. Ингэж ялзарсан МАФ үүссэн тоxиолдолд, дэлxийн түүxээс xараxад ард түмэн босоx, xувьсгал xийx цорын ганц зам үлддэг байна !!!
МАН-ийн толгойлогчид яриад тоxирч. Тэр нэгтгэгчид Том толгой луйварчид баяжсанууд нь. Оюун-Эрдэнэ-ийн өмчийг шалгаx ажлыг амжилттай мартагнуулллаа, одоо нэг жил болоxод тэгээд замxрана. Амарбаясгаланг нэг жил сунжруулаxын цагт xүмүүс залxана гэж үзэж. Энэ Занданшатар Энxбаяр энэ тэр бүгд xудлаа гэнэ. Ингэж ялзарсан МАФ үүссэн тоxиолдолд, дэлxийн түүxээс xараxад ард түмэн босоx, xувьсгал xийx цорын ганц зам үлддэг байна !!!
МАН-ийн толгойлогчид яриад тоxирч. Тэр нэгтгэгчид Том толгой луйварчид баяжсанууд нь. Оюун-Эрдэнэ-ийн өмчийг шалгаx ажлыг амжилттай мартагнуулллаа, одоо нэг жил болоxод тэгээд замxрана. Амарбаясгаланг нэг жил сунжруулаxын цагт xүмүүс залxана гэж үзэж. Энэ Занданшатар Энxбаяр энэ тэр бүгд xудлаа гэнэ. Ингэж ялзарсан МАФ үүссэн тоxиолдолд, дэлxийн түүxээс xараxад ард түмэн босоx, xувьсгал xийx цорын ганц зам үлддэг байна !!!
Женкогийн танкны үлгэр, Төгрөг нуурыг нууцаар зарсан тухай, Оюун Эрдэнийн нүүрсний нууц гэрээнүүдийн тухай нэг ч үг байхгүй. Аргагүй л Женкогийн хөлсний бичээч
Монголын баялаг газар нутгаар тоглож байсан байна
Дэлхийн эрхтэн нүүрс
РиоТинто мэтийн үндэстэн дамнасан корпорациуд ядуу буурай орнуудад эхлээд дааж давшгүй өндөр хүүтэй их хэмжээний зээл олгоод, дараа нь уг зээл болон зээлийн хүүгээ төлж чадахгүй болохоор нь оронд нь байгалийн баялагийг (ашигт малтмалыг) нь дээрэмдэн авдаг 100 жилийн агуу туршлага Африк, Латин Америкийн орнуудад хуримтлуулжээ. Авилгад бүрэн хэмжээгээр идэгдсэн ядуу буурай Монгол улс Ц.Элбэгдорж, С.Баяр нарын гайгаар үндэстэн дамнасан РиоТинто компанийн хавханд 2009 онд гүн бат орсон бөгөөд одоо Оюутолгойн бүх баялагийг Рио Тинтод үнэгүй өгөөд дээрээс нь 20 их наяд төгрөгийн зээлийн хүү төлөх өрөнд унасан нь тодорхой байна. Усан тэнэг монголчууд РиоТинтогоос зээлийн хүүгээ бууруулж өгөөч гэж өвдөг сөхрөн гуйхад РиоТинто хариуд нь зээлийн хүүгээ нэмэгдүүлнэ гээд гүрийнэ шүү дээ. Монгол улс байгалийн баялагийн тусгаар тогтнолоо 2009 онд алджээ.
“Эрдэнэс Таван толгой” ХК Таван толгой ордын зүүн Цанхийн уурхайд 2011 онд сонгон шалгаруулалт зарлахад Австралийн “Махмахон” компани оператороор шалгарсан юм.
БУСАД УРАН БИЧЭЭЧ НАРЫН ДЭРГЭД АРАЙ ӨӨР ЮМАА....
Та бөөрийг худалдахыг хүсч байна уу? Та санхүүгийн хямралын улмаас бөөрийг зарж борлуулах боломжийг эрэлхийлж байна уу, юу хийхээ мэдэхгүй байна уу? Дараа нь бидэнтэй холбоо бариад DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM хаягаар бид танд бөөрнийх нь хэмжээгээр санал болгох болно. Яагаад гэвэл манай эмнэлэгт бөөрний дутагдалд орж, 91424323800802. имэйл: DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM Yнэ: $780, 000 (Долоон зуун, Наян мянган доллар) APPLY TO SELL YOUR KIDNEY FOR MONEY NOW $ 780,000.00