“Үндэсний жигүүр” хөдөлгөөний идэвхтэн А.Цэрэнбаттай ярилцлаа.
"Үндэсний жигүүр" МАН-ыг тараах уриалга гаргасан байна. Ер нь өнөөдөр МАН ямар нам болчихоод байна гэж та дүгнэж байна вэ?
МАН-ын үүслийн талаар ярихад 1921 онд байгуулагдсан, 100 жил боллоо гэдэг. Энэ намын хийсэн гэмт хэргийг бүгд мэдэж байгаа. 1937-1940 онд болсон хэлмэгдүүлэлт. 30-40 мянган Монголчуудаа хэлмэгдүүлсэн. 1970-1980 он буюу дунд үедээ сэхээтнүүдийг хэлмэгдүүлэн цөлж байсан. Энэ намын гэмт хэргүүдийг 1990 оны ардчилсан хувьсгалаар шийдэх байсан. Яг адилхан социалист орнууд бүх коммунист намуудаа татан буулгаад нэг гараанаас эхэлсэн. 1992 оны Үндсэн хуулиар МАН-ыг татан буулгаагүй явснаас болж өнөөдрийн нийгмийн хоцрогдол гэх мэт маш их асуудлууд үүссэн.
Нийгэм хөгжиж чадахгүй байна. Яагаад гэвэл МАН социалист, коммунист сэтгэлгээгээрээ өнөөгийн зах зээлийн нийгмийг удирдаж чадахгүй. Хөгжил дэвшилтэй нийгмийг удирдаж чадахгүй байна гэдэг нь харагдаж байна. Тэр тусмаа 2016-2025 оны хооронд сүүлийн 9 жилд ямар их гэмт хэрэг гарч байна?
Бүгд МАН-ын дарга нар, удирдах албан тушаалтнууд, УИХ-ын гишүүд, сайд нар нь холбогдож, шорон гянданд орж байсан. Гэхдээ МАН нийгмийн хариуцлага хүлээж байгаагүй. Улстөрийн намтай холбоотой гурван том заалт Үндсэн хуулинд ч бий, эрүүгийн хуулинд ч байдаг. Улстөрийн намын тухай хуулинд ч байгаа. Хууль бус үйл ажиллагаа явуулсан, төрийн эрхийг хууль бусаар авсан гэх мэт. МАН мөнгө тараасан нь 2016 онд батлагдсан. 60 тэрбумын хэрэг гээд. Сайд нар нь ЖДҮ-н хулгай авсан гээд батлагдчихсан.
Нүүрсний хулгай, ковид, ногоон автобус гээд гэмт хэргүүд нь нийгэмд ил болоод байхад нам гэдэг нь гэмт хэргийн криминал бүлэглэл болчихсон байна. Хуучин социалист, коммунист нийгмийн үед байсан, бүтээн байгуулалт хийж байсан нам бол өнөөдрийн МАН огт биш.
Гэмт хэргийн бүлэглэл болоод, хуулиар өөрсдийгөө хамгаалдаг болсон гэдгийг сүүлийн нэг сар өөрсдөө ч хэллээ шүү дээ. ЗГХЭГ-ын дарга С.Бямбацогт: “Төрийн эрхийг хууль бусаар авлаа шүү Х.Булгантуяа” гээд. Төрийн эрхийг хууль бусаар авсан гэдэг нь нотлогдож байгаа юм бол Дээд шүүхээр ороод татан буулгаачээ. Юун цаашдаа энэ нам улс орныг удирдах вэ? МАН ямар чадамжгүй гэдэг нь харагдаад байна л даа.
Ер нь Монголоос бусад бүх оронд пост коммунист нам нь татан буугдсан, Үндсэн хуулиараа хориглогдсон байдаг. Та ч сая яриандаа дурьдлаа.Ер нь МАН яагаад татан буугдалгүй үлдчихсэн юм бол?
Тухайн үед буюу 1989, 1990 онд хувьсгал хийж байсан ах нар ч ярьдаг. Социалист, коммунист нийгэмд амьдарч байсан, ардчилал капитализмаа ч сайн ойлгоогүй хүмүүс энэ намтай цуг өрсөлдөж болох юм байна, 1992 оны Үндсэн хууль гараад чөлөөт сонгуультай болчих юм байна гээд яваад орчихсон. Ер нь бол манайхан гэнэдчихсэн. Одоо ийм 100 жилийн түүхтэй нам хаана байна вэ? гэхээр Хойд Солонгост, урд хөрш БНХАУ-д, Азийн зарим орнуудад байна. Эсвэл Кубад байна. Дарангуйлалтай, хаалттай улсуудад л 100 жил болсон коммунист нам байна.
Монгол Улсад 37 нам байгаа. Энэ 37 намын нэг нь л МАН шүү дээ. Компаниуд дампуураад, шүүхээр зогсож л байдаг. Үүнтэй л адилхан. Гэмт хэрэг хийсэн нь 10 жил олны нүдэн дээр ил байгаад, олон ч гишүүд нь ял авлаа. Гэхдээ ял өгсөн болоод, ганц хоёрхон жил болоод л мулталчихдаг. Ингээд яваад л байхаар байна.
Бид ирээдүйд яг яах юм бэ? 2027 оны Ерөнхийлөгчийн сонгуульд, 2028 оны сонгуульд ч энэ намыг оролцуулмааргүй байгаа юм. Тодорхой гэмт бүлэглэл болчихсон нь ил байгаад байна. Сая юу болов? 9-р сараас 10-р сарын хооронд улс орон даяараа хуваагдаж байсан чинь МАН бид нар эвлэрлээ гэнэ. Хулгайч нар эвлэрээд хуулийг наймаалцчихдаг юм уу? Тэгвэл бид улс болж тоглоод яах юм бэ? Цаашдаа жирийн иргэд дээр хууль ирдэг, компаниа татан буулгуулдаг, дансаа битүүмжлүүлдэг, үйл ажиллагаагаа хаалгуулдаг мөртлөө МАН дээр чадахгүй байгаа юм бэ? Энэ бол дабль стандарт гарчихсан, нөгөө бүлэглэл тэнд байгаад, наймаалцаад байна гэдгийг бид л хэлж байгаа болохоос Монгол хүн бүр мэдээд, хараад байна. Аргаа барчихлаа.
Бид нар бүр зэвүү хүрээд тэгвэл МАН-д шахалт үзүүлье, үл эвлэрье, хүүхдүүд нэгнийгээ буллидэж байгаа гэдэг шиг муухайгаар ярихад МАН-ыг буллидмээр байна. Энэ намтай холбоотой аливаа мэдээг нэвтрүүлмээргүй байна. Гишүүдээс нь яриа авмааргүй байна. Энэ намд ажилламааргүй байна. Намын гишүүнээс нь татгалзах хэрэгтэй.
Энэ намын Засгийн газрыг залуучууд хэзээ ч хүлцэн тэвчихгүй баймаар байна. Өнгөрсөн нийгмийн удирдлагын багийг бид чирээд аваад яваад байх юм бол энэ улс орон хэзээ ч хөгжихгүй болчихжээ. МАН мутацид ороод байна. Нүүрсний асар их мөнгөтэй болчихсон учраас залуучуудыг хөлсөөр авч ажиллуулаад, технологоо ашиглаад, яаж амьдрахаа мэдээд, мөнгөтэй баян коммунистууд болчихсон. Энэ 100 жил өөр юу ч өөрчлөгдөөгүй.
МАН-ыг татан буулгах ёстой гэсэн шаардлагыг 1990 онд Ардчилсан хөдөлгөөний зарим лидерүүд идэвхтэй тавьж байсан, өнөөдөр ч тэдгээр хүмүүс амьд мэнд байна. Тэр бүү хэл Э.Бат-Үүл урваад аваад үлдчихсэн юм гэж хүртэл ярьдаг шүү дээ. Энэ талаар ямар бодолтой байдаг вэ?
Хуулийн өмнө тэгш эрхтэй байх ёстой. Бүх нам 1990, 1992 онд ямар ч өмч хөрөнгөгүй, гишүүдгүй, үзэл санаагүй, юу болох гээд байгааг ч мэдэхгүй тэгээс эхэлж, шинээр байгуулагдсан шүү дээ. Тэгэхэд 70 жил улс удирдсан намын гишүүд сум, нэгдэл, аж ахуйн дарга нар байлаа. 360 сумын дарга МАН-ын гишүүнтэй, бүтэн цэрэг армитай байлдах гээд бид дайнд яваад орчихсон байхгүй юу. Манай ах нар үүн дээр гэнэдчихсэн гэдгээ өөрсдөө ч хэлдэг.
Алдаа гаргаснаа ч хүлээн зөвшөөрдөг. Гэтэл одоогийн нийгэмд МАН болохгүй байна гэдгийг МАН-ынхан өөрсдөө ч мэдээд байна шүү дээ. Дотроосоо мэдээд зарим залуучууд нь татгалзаж байна. МАН байгаа учраас нийгэм, улс орон хөгжихгүй байна гэдгийг залуучууд ч шүүмжлээд эхэллээ.
Гадуур GS, CU л ажиллаж байна. Бусад үйлчилгээний газрууд үүд хаалгаа хумиад эхэллээ. Нийгэм гацаад эхэллээ. Энэ бол МАН-ын даргын дотоод зөрчил маргаан улс орны бүх эдийн засгийн цусыг царцааж, боомилж байна шүү дээ. Хойд хөрш нь дайнтай, нэг намтай, урд хөрш нь нэг л Ерөнхийлөгчтэй байгааг дэмжээд байгаа нь илт харагдаад байна. Мэдээлэл хязгааргүй болоод, залуучууд муу зүйлтэй эвлэрэхээ больчихсон учраас ер нь МАН-ыг нийгмээрээ буллидэх ёстой. Нийгмээрээ шахан гадуурхах ёстой. Залуучуудын боломжийг хулгайлж, маш их муу зүйл хийлээ. 20, 30 жилийн өмнө хөгжих ёстой байсан олон зүйлийг зогсоолоо. Сүүлийн 10 жилд хаана яваагаа харах ёстой. Гэмт хэргээрээ хүртэл ухарч байна. Намыг татан буулгах боломжууд нь хуулинд байгаа. 11 сарын 15-ны Их хурлаараа МАН энэ асуудлаа яриасай. Бусад нам эвслүүд, холбоод маш санаачлагатай ажиллаасай гэж уриалж байгаа.
Х.Баттулга Ерөнхийлөгч байхдаа МАН-ыг тараах тухай захирамж гэж гаргаж байсан. Энэ нь биелэх үндэслэлтэй байсан уу?
Сүүлд л ойлгосон болов уу гэж харсан. Буруу юм хийснээ, МАН байх нь улс оронд төвөгтэй юм байна. Учир нь МАН хэзээ ч шинэ зүйлийг авч ирдэггүй. Нөгөө л Ленин үзэл, социализм, коммунизм, нөгөө л Д.Сүхбаатараа яриад байдаг, төвөгтэй. Оюун санаа нь 1970, 1980 оны хөгжил дээрээ гацчихсан. Үүнийг тухайн үед Ерөнхийлөгч олж харсан байна. Гэхдээ хоцорчихсон. Ерөнхийлөгчийн тэр зарлиг хэвээрээ байгаа гэж хардаг. Үүнийг Х.Баттулга өөрөө дахин гаргаж ярих байх. Ер нь яг юуг хүсээд байгаа юм бэ? гэхээр МАН татан буугдсанаар Монгол Улсад ямар ч муу зүйл болохгүй. Харин ч давуу тал нь олон гэдгийг хүн бүр мэдэрчихсэн. Харин хэн нэгэн гарч ирж уриалах ёстой юм байна гэдгийг харсан. Бид АН-ын гишүүд. АН-ын өмнөх даргатай ч зөрчилдөөнтэй байсан. Сонгуулийн үеэр ч эсрэг байр суурьтай байсан. Яагаад гэвэл тэр хүн боловсролын зээлийн сан, нүүрсний хулгай гээд маш олон асуудалтай холбогдож байсан учраас ийм хүнээр АН-ыг удирдуулахгүй гэдэг байр суурин дээр байсан. Засгийн газарт АН МАН-тай хамтарсан асуудал дээр ч эсрэг байр суурьтай байсан.
Бид биш МАН өөрсдөө хулгай дээрмээ ил гаргалаа. Засгийн газрын сайд нар нь, Ерөнхий сайд нь өөрөө ил гаргалаа. УИХ-ын дарга нь ил гаргалаа. ЗГХЭГ-ын дарга нь төрийн эрхийг хууль бусаар авчихсан гэдгийг ил яриад байна.
Сүүлийн 10 жилийн гэмт хэрэгт холбоотой бүх хүн МАН-ын сайд, гишүүн, дэд дарга, ЕНБДарга байсан хүмүүс. Нийгмээрээ ил болчихсон, нотлогдчихсон юман дээр МАН цаашдаа оршин тогтоно гэдэг маш хүнд. Тийм учраас МАН-ын гишүүдэд хандаж хэлэхэд намаа татан буулга. Үзэл санаа ойр зөндөө нам байна. Тэд нарт дэмжлэгээ өг. ХҮНам ч МАН-тай үзэл санаа ойр. Социал демократ намууд ч байгаа шүү дээ. Тэр намуудад очиж ажилла. МАН бол харвасан од, улирсан түүх, хүн чулуу болчихсон. Энэ намтай ноцолдмооргүй байна. Монгол Улс хөгжих хэрэгтэй бол, дэлхийтэй ойр алхах ёстой юм бол үлдсэн 36 нам нь улс орноо удирдаад аваад, дараагийн хөгжил дэвшил рүү орж болох байх гэдгийг харууллаа. Сүүлийн 10 жил МАН дангаараа засаглалаа. Доллар хэд хүрэв? Хүнс нь юу болов? Бид дэлхийн хаана явна гэдгээ харахаар инээдтэй байна шүү дээ. Үүнийг хүн бүр л мэдэж байгаа, гэхдээ “Үндэсний жигүүр” уриалга гаргаж байна. Мөн Ардчилсан нам гурван одтой бүлгийн шийдвэр гаргасан. Гурван одтой шийдвэр гэдэг бол хүн бүр дагаж мөрдөх шийдвэр.
УИХ-ын дарга Д.Амарбаясгаланд хариуцлага хүлээлгэнэ, Ерөнхий сайд Г.Занданшатарт хариуцлага хүлээлгэнэ гэсэн шийдвэр байгаа. УИХ-ын дарга огцорчихсон. Харин Засгийн газар байгаад байна. Тэгэхээр энэ шийдвэр 50 хувьтай хэрэгжсэн. Засгийн газрыг огцруулах үйл ажиллагааг дахиж эхлүүлэх ёстой.
Яагаад гэвэл намын шийдвэр, бүлгийн шийдвэр гарчихсан учраас үр дүнг нь АН-ын гишүүд шаардах ёстой. Тийм учраас АН сөрөг хүчний үйл ажиллагаагаа идэвхжүүлээчээ. Л.Оюун-Эрдэнийн Засгийн газрыг огцрууллаа. Д.Амарбаясгаланг огцрууллаа. Г.Занданшатарын Засгийн газар үлдчихлээ. Гурван одтой шийдвэрээ дагаж бүгдэнд нь хариуцлага хүлээлгэж огцруул. Эдгээр хүмүүсийг хуулийн хүрээнд шалга. Хэрэв гэмт хэргүүд нь шүүхээр тогтоогдоод явчих юм бол МАН-ыг татан буулга. Үйл ажиллагааг нь зогсоо. 2027, 2028 оны сонгуульд МАН-ыг оролцуулахгүй байх нь зөв гэдэг байр суурьтай байгаа.
О.Цогтгэрэл АН-ын даргаар сонгогдсон. Намын шинэ даргадаа хэр сэтгэл ханамжтай байна? Намын удирдлага шинээр бүрдсэнээр унтаа байсан АН-ын сөрөг хүчний үйл ажиллагаа хэр идэвхжих бол?
О.Цогтгэрэлийн 01 тогтоолыг харахад АН-д хамгийн их дутагдалтай байсан бодлогын судалгааны тинк танк төвүүдийг байгуулна гэдэг шийдвэр байсан. Энэ шийдвэр намын гишүүдийн дэмжлэгийг маш их авсан. Нөгөө талдаа бид зөвхөн намын даргаа сонгочхоод бүтэц рүүгээ орж чадахгүй байна шүү дээ. Яагаад гэхээр МАН-ын даргыг огцруулсан тэр өдөр АН-ын дүрмийг Дээд шүүхээс буцаасан. Энэ бол бидэнд заналхийлж байна гэж харж байгаа. Даргыг нь бүртгэчхээд дүрмийг нь яагаад бүртгэхгүй байгаа юм бэ? Тэр дүрмээрээ л явсан дарга шүү дээ.
Одоо тэгэхээр шинэ дүрмээ бүртгүүлж аваад ҮБХ, 21-н аймаг, нийслэлийн намууд шинээр байгуулагдаад явах ёстой. Энэ үйл ажиллагаанд ний нуугүй хэлэхэд, хөшигний цаана юу болсон бэ гэхээр МАН бидэнд илт тээг тавьж байна. Заналхийлэл, дарамт шахалт үзүүлж байна гэж бодож байна.
АН ийм зүйлээс айдаг, дарамт заналхийлэл авдаг нам биш. Бид үндэсний хэмжээний ардчилсан хувьсгал хийгээд ирчихсэн, 35 жил байгаа, гурван Ерөнхийлөгч, хэд хэдэн Ерөнхий сайдтай байсан үндэсний хэмжээний нам. Тэгэхээр одоо бие биенийхээ хөлд тээг болсон энэ юмаа болиод, даргаа сонгож чадахгүй төрийн хямрал болчихсон МАН татан буугд. Дээд шүүхээс АН-ын дүрмийг бүртгэж өгөхийг бид шаардаж байна. Яагаад ингэж шаардаж байна вэ гэхээр даргыг нь бүртгэчхээд дүрмийг нь яагаад бүртгэхгүй байгаа юм? 12 сарын 31-нээс өмнө бүртгэж өгөх юм бол АН шинэ бүтэц, зохион байгуулалтанд орох ёстой. Гэхдээ заавал шинэ бүтэц, зохион байгуулалтыг хараад, тэрүүгээр л явбал нам сайхан болчих юм шиг хармааргүй байна. Улстөрийн сөрөг хүчний байр суурин дээрээ идэвхтэй байя. Багш, эмч нарын амьдрал хүнд байна. Ер нь нийтээрээ Монголчуудын амьдрал хүнд болчихлоо. Үүн дээр АН иргэдийнхээ талд зогсож, тууштай баймаар байна. Үйлдвэрчний эвлэлүүдтэй уулзалт хиймээр байна. Маш олон ажлууд байгаа.
Сая манай намын дарга хоёуланд нь хариуцлага тооцно гээд хатуу, хариуцлагатай байлаа шүү дээ. Үүн дээр намын даргад маш их дарамт шахалт байсан болов уу гэж харж байгаа. Гэхдээ улстөрчийн харизмаа гаргаад хоёуланг нь огцруулж чадсан. Гэхдээ Засгийн газар үлдчихлээ.
Энэ шийдвэрийн эцсийн үр дүнг нь үзтэл АН-ын даргыг дэмжинэ. Яагаад гэвэл бид сөрөг хүчний байр суурин дээр байгаа. Ийм олон хулгай дээрэм хийсэн Засгийн газар, тэр тусмаа өнөөдрийн эрх баригч намын Засгийн газрыг бид хүлцэн үл тэвчнэ. Нийгэмд уриалга гаргаж байгаа. Энэ асуудал дээр хүн бүр оролцоочээ. Өнөөдөр үйл ажиллагаа хаалгаж, татварын дарамтанд орж, утаанд амиа алдаж байгаа, шатахуунд дугаарлаж байгаа олон Монголчууд бид нэгдэх цаг болсон. Хүн бүр дор бүрнээ МАН-д шахалт үзүүлэх хэрэгтэй. Нийгмийн буллинд оруулах хэрэгтэй. Тэгж байж МАН татан буугдана. Энэ үйл ажиллагааг эхлүүлснээ зарлаж байна. Дэмжлэг хүсч байна. Цаашдаа хэд хэдэн шаттайгаар үйл ажиллагаа явагдана.
Танд баярлалаа.
Ярилцсан М.Чойжал
Даваа - 11 сарын 03,
2025

Сэтгэгдэл26
Энэ бол үүсэн бий болсон нөхцөл байдал дээр тулгуурлан улс төрийн ашиг хонжоо олох гэсэн явуургүй арга байна. Өнөөдөр Нүүрсний хулгай болон бусад хулгай луйвар хийсэн хүмүүсээс нэг ч хүн ял эдлэхгүй байна. Ард түмний хүсэл бол луйварчдыг шударга хуулиар шийтгэж хөрөнгийг нь хурааж багш эмч нарын цалинг нэмэх асуудлыг шийдэхийг л хүсч байгаа. Харин намыг татан буулгах бужигнаан үүсгэж асуудлын мөн чанарыг өөр юм руу шилжүүлэн будлиан үүсгэж луйварчдыг ял завшуулахыг хүсэхгүй байгаа. Тэгээд ч МАН ыг татан буулгалаа гэхэд оронд нь тодорч гарах гээд байгаа танай АН бол МАН аасаа долоон дор гадаадын гар хөл болсон хүмүүс толгойд нь байдаг нам нэрийн дор монголын баялагийг гадаадын компанид өвхөрөнгө оруулалт нэрийн дор шилжүүлэх зорилготой гадаадын хөрөнгө оруулалттай хуурамч байгууллага. Та нар тэрний оронд гадаадын даалгавараар ОТ г Английн компанид луйвардаж авч өгөөд гадаадад зугатаж гараад байгаа Элбэгдорж Сайханбилэг зэрэг урвагч лидерүүдээ олж ирж хариуцлага тооцуул.
Нам дотор жорлонгууд ороод үүрэлсэнд учир бий. Баруун европод монгол шиг хамгийн толгой муу нөхөд намыг өөрийн карьер хийх талбар болгосон тул одоо улсаа удирдаж чадахгүй, оростой дайн хийгээд сүйрэлд хүрч байгаа. Монголыг шилдэг залуус нь гадаад гарч, арай дээрүүд нь хувийнхаа компанийг байгуулж, үлдсэн адагууд нь намын системээр улс төрд үүрээ засжээ. Ийм нөхцөлд хулгай, худал хоёр дэлгэрнэ.
Намгүйгээр амьдарч сураа

Champignons dagaj savsganah hun olgoh boltugai Ehleed niigemd tustai sain udriin ajil hiij eeriigee taniul
Нам дотор жорлонгууд ороод үүрэлсэнд учир бий. Баруун европод монгол шиг хамгийн толгой муу нөхөд намыг өөрийн карьер хийх талбар болгосон тул одоо улсаа удирдаж чадахгүй, оростой дайн хийгээд сүйрэлд хүрч байгаа. Монголыг шилдэг залуус нь гадаад гарч, арай дээрүүд нь хувийнхаа компанийг байгуулж, үлдсэн адагууд нь намын системээр улс төрд үүрээ засжээ. Ийм нөхцөлд хулгай, худал хоёр дэлгэрнэ.
Санал нэг байна. МАНгасуудыг булшилж, шоронд хийж, Монголоо аврах цаг нь болсон. Коммунистуудыг түүхийн хог дээр хаяцгаая
Нам дотор жорлонгууд ороод үүрэлсэнд учир бий. Баруун европод монгол шиг хамгийн толгой муу нөхөд намыг өөрийн карьер хийх талбар болгосон тул одоо улсаа удирдаж чадахгүй, оростой дайн хийгээд сүйрэлд хүрч байгаа. Монголыг шилдэг залуус нь гадаад гарч, арай дээрүүд нь хувийнхаа компанийг байгуулж, үлдсэн адагууд нь намын системээр улс төрд үүрээ засжээ. Ийм нөхцөлд хулгай, худал хоёр дэлгэрнэ.
Зочин 202.21.107.18 0 минутын өмнө Энэ нөхөр буллидэнэ гэж ямар хэлээр яриад байгаа юм бол. Монгол хүн биш бололтой. Ганц МАН тараад юм шийдэгдэхгүй л дээ. бүх намыг тарааж, намгүй болж байж улс орноо аврах гарц олдоно. Нам гэдэг бол атаа хорсолд баригдсан, амин хувиа бодсон жудаггүй, хүний үнэргүй амьтдын орогнодог нүх

Маш зөв
Занданшатар бол бүр аймшиг. Марксист үзэл сурталчлаад байна даа
1990 онд 15-25 насныхан дутуу мэдлэг, муу ур чадвартай үеийнхэн болно. Энэ үеийнхэн зах зээлийн эдийн засагт шууд зохицох чадваргүй нааш цаашаа савлаж буй дүүжин шиг хүмүүс юм. Одоо тэд 50-60 насны нөхдүүд бөгөөд Хүрэлсүх, Занданшатар нар болно. Эд үнэхээр ур чадвар муугаас гадна мэдлэг эзэмшиж чадаагүй үе юм. Байгалын жамаар тэдний араас гарч ирсэн Зах зээлийн эдийн засагт илүү дасан зохицсон залуу үе нь Оюун-Эрдэнэ, Амарбаясгалангийн үе юм. Нөгөө талаас харвал хүн амын цонх үеийнхэн маш олуулаа тул жигд сайн боловсрол эзэмших нөхцөл байгаагүй байдаг. Монголын цонх үе 1993-2006 хүртэл огт байхгүй тул тэдний үе ирэхэд олон асуудлын хариулт биднийг зовооно. Одоо 1980-1992 оны хооронд төрсөн арай нэг олуулаа үеийнхэн Монголыг үүрч явах цаг нь ирсэн. 2007-2021 оныхон бол хүн амын цонх үе тул тэдний үе 2030 оноос улсын ачааг үүрэлцэж эхэлнэ. Энэ хүүхдүүд 2040 оноос улс удирдах цаг эхэлнэ. Иймд Хүрэлсүх, Занданшатар нарын үеийнхэн ажлынхаа ихэнхийг 1980-1992 оны үеийнхэнд шилжүүл.
Одоо Монголын хамгийн залуу цонх үеийнхэн дунд сургуульд сурч байна. Тэдэнд анги дотроо 50, 60 хүүхэд хичээллэж байна. Ийм нөхцөлд сайн багш л тэдэнд арай илүү боловсрол олгож чадна. Тийм болохоор Багшийн цалингийн нэмж байж, энэ цонх үеийнхэн сургуулиа амжилттай дуусгаж чадна. Монголын төрд байгаа Хүрэлсүхийн үеийн тэнэг дизда нар энэ байгалийн хуулийг үл ойлгож, Монголын нийгмийг хямралд оруулж байна. Ойрийн 10 жил багшийн цалинг илүү нэмж, сайн багш нарын хүчээр цонх үеийн ерөнхий боловсролд анхаарах цаг мөн. Цонх үеийнхэн сургуулиа төгсөх үед ахиад хүүхдийн тоо буурах тул багшийн цалинг аажмаар бууруулж зах зээлийн хуулиар явбал болно.
Дагуулан тонгорох тактик бололтой Гол зорилго нь Занданшатарын засгийн газрыг унагах Оюунэрдэнэ нарын нарын бүлэглэл бүтэлгүйтсэн учраас түүний хамтрагч Женкогийн бүлэглэл АН талаас довтлох зорилготой юм байна ОЭ ба жагсаалтын залуучууд ил далд нэгдэх биз
1990 онд 15--25 насныхан хамгийн дутуу мэдлэг, муу ур чадвартай үеийнхэн болно. Энэ үеийнхэн зах зээлийн эдийн засагт шууд зохицох чадваргүй нааш цаашаа савлаж буй дүүжин шиг хүмүүс юм. Одоо тэд 50-60 насны нөхдүүд бөгөөд Хүрэлсүх, Занданшатар нар болно. Эд үнэхээр ур чадвар муугаас гадна мэдлэг эзэмшиж чадаагүй үе юм. Байгалын жамаар тэдний араас гарч ирсэн Зах зээлийн эдийн засагт илүү дасан зохицсон залуу үе нь Оюун-Эрдэнэ, Амарбаясгалангийн үе юм. Нөгөө талаас харвал хүн амын цонх үеийнхэн маш олуулаа тул жигд сайн боловсрол эзэмших нөхцөл байгаагүй байдаг. Монголын цонх үе 1993-2006 хүртэл огт байхгүй тул тэдний үе ирэхэд олон асуудлын хариулт биднийг зовооно. Одоо 1980-1992 оны хооронд төрсөн арай нэг олуулаа үеийнхэн Монголыг үүрч явах цаг нь ирсэн. 2007-2021 оныхон бол хүн амын цонх үе тул тэдний үе 2030 оноос улсын ачааг үүрэлцэж эхэлнэ. Энэ хүүхдүүд 2040 оноос улс удирдах цаг эхэлнэ. Иймд Хүрэлсүх, Занданшатар нарын үеийнхэн ажлынхаа ихэнхийг 1980-1992 оны үеийнхэнд шилжүүл.
Энэ нөхөр буллидэнэ гэж ямар хэлээр яриад байгаа юм бол. Монгол хүн биш бололтой. Ганц МАН тараад юм шийдэгдэхгүй л дээ. бүх намыг тарааж, намгүй болж байж улс орноо аврах гарц олдоно. Нам гэдэг бол атаа хорсолд баригдсан, амин хувиа бодсон жудаггүй, хүний үнэргүй амьтдын орогнодог нүх
Зөв шүү. 2 намын баярхсан хэдэн юмнууд 30 гаруй жил монголчуудаар тоглосон. Улс орныг дампууруулсан өвөгчүүл монголчуудаас ичихгүй ярилцлага өгөөд солиороод явдаг юм байна лээ....
Ман ан гэлтгүй бүгд хулгайчид, улс орныг хамжилцаад элгээр нь мөлхүүлж сөхрүүлж чадлаа балиар хог новшнууд, одоо дарлагдсан ардууд босох цаг болсон хэтэрхий хүлцэнгүй байж ирлээ
Америкчууд 1990 онд монголчуудыг капиталист замаар явбал та нар бүгдээрээ баян болно гээд хуурсан. Гэтэл марксизмын сурах бичигт "Цөөнх нь маш баян, дийлэнх олонх нь үгээгүй ядуу нийгмийн тогтолцоог капитализм гэдэг" гээд биччихсэн байдаг. Монголчууд 30 гаруй жил капиталист замаар замнаад яг марксизмын сурах бичигт бичсэн "Цөөнх нь маш баян, дийлэнх олонх нь үгээгүй ядуу" боллоо. Одоо "MCS-ийхэн", ''МАК-ийхан, "Бодьийнхан" их наяд, их наядын хөрөнгөтэй улсаасаа баян хөрөнгөтөнүүд болсон байхад монголын 3,5 сая хүмүүс бүгдээрээ үгээгүй ядуучууд боллоо. Одоо тэд жирийн ард түмний дундаас төрж гарсан Оюун-Эрдэнэ, Амарбаясгалан нараас (жирийн ард түмнээс) төрийн эрхийг хууль бусаар хүчээр булаан авч монголын ард түмнийг үеийн үед мөнхөд боолчлохыг санаархаж байна. Энэ бол капитализмын мөн чанар болой.. Хохь чинь 1990 онд капиталист замыг сонож авсан монголчуудаа!!! Харин одоо монголчуудад Хятад, Орос шиг марксист замыг сонгож авах хамгийн зөв зам бас бий шүү.
"Олигархиудыг Засгийн эрхээс Үндсэн хуулийн аргаар зхйлуулах ямар ч боломжгүй бөгөөд гагцхүү зэвсэгт тэмцлийн аргаар зайлуулах боломжтой" гэж агуу Карл Маркс 1860 онд улс төрийн онолын алдарт бүтээлдээ бичжээ. Карл Марксын онолын энэ дүгнэлт нь туйлын үнэн болох нь MCS-ийн (Занданшатарын) Засгийн газрыг огцоруулах, хууль бусаар дахин сэргээх үйл явдлуудаар нотлогдов. Одоо үгүйрч хоосорсон 3,5 сая Монголчууд Засгийн газрыг Үндсэн хуулийн бус буюу зэвсэгт тэмцлийн замаар огцоруулах ганцхан зам үлдэв.
РиоТинто мэтийн үндэстэн дамнасан корпорациуд ядуу буурай орнуудад эхлээд дааж давшгүй өндөр хүүтэй их хэмжээний зээл олгоод, дараа нь уг зээл болон зээлийн хүүгээ төлж чадахгүй болохоор нь оронд нь байгалийн баялагийг (ашигт малтмалыг) нь дээрэмдэн авдаг 100 жилийн агуу туршлага Африк, Латин Америкийн орнуудад хуримтлуулжээ. Авилгад бүрэн хэмжээгээр идэгдсэн ядуу буурай Монгол улс Ц.Элбэгдорж, С.Баяр нарын гайгаар үндэстэн дамнасан РиоТинто компанийн хавханд 2009 онд гүн бат орсон бөгөөд одоо Оюутолгойн бүх баялагийг Рио Тинтод үнэгүй өгөөд дээрээс нь 20 их наяд төгрөгийн зээлийн хүү төлөх өрөнд унасан нь тодорхой байна. Усан тэнэг монголчууд РиоТинтогоос зээлийн хүүгээ бууруулж өгөөч гэж өвдөг сөхрөн гуйхад РиоТинто хариуд нь зээлийн хүүгээ нэмэгдүүлнэ гээд гүрийнэ шүү дээ. Монгол улс байгалийн баялагийн тусгаар тогтнолоо 2009 онд алджээ.