Засгийн газар хөрөнгө санхүү зэрэг чадамж нь үл мэдэгдэх оффшор компаниудтай Хувь нийлүүлэгчдийн гэрээ (ХНГ) байгуулсан
Монголын Засгийн газар Хувь нийлүүлэгчдийн гэрээг Британийн Виржинийн Арлууд гэх хаягт байрлах Айвенхоу Оюу толгой (БиВиАй), Нидерланд гэх хаягт байрлах Оюу толгой Нидерланд (Би.Ви) цаашид(ОТН) гэх оффшор компаниудтай байгуулсан байна.
Дээр дурдсан компаниуд нь Оюу толгой төслийг хэрэгжүүлэх хөрөнгө санхүүгийн болон техник, технологи, боловсон хүчний бүрэн чадамжтай эсэх нь тодорхойгүй оффшор компаниуд байна гэж ойлгогддог.
Хэрэв эдгээр компани Рио Тинто, Айвенхоу компаниудыг төлөөлж байгаа бол Оюу толгой төслийг хэрэгжүүлэх явцад үүсэх бүх үүрэг хариуцлагыг Рио Тинто, Айвенхоу компаниуд бүрэн хүлээж, хариуцах талаар Хөрөнгө оруулалтын гэрээ болон Хувь нийлүүлэгчдийн гэрээнд тусгах ёстой байсан боловч энэ талаар ямар ч зүйл, заалт байхгүй, харин Эрдэнэс Монгол ХХК буюу Төрийн өмчит компани (ТӨК)-ийн хүлээх аливаа үүрэг хариуцлагыг Монголын Засгийн газар биелүүлэхээр гэрээнүүдэд заажээ.
Хувь нийлүүлэгчдийн гэрээний талууд нь Эрдэнэс МГЛХХК (ТӨК), Айвенхоу Оюу толгой(БиВиАй), Оюу толгой Нидерланд(Би.Ви) оффшор компаниуд, Оюу толгой ХХК(хуучин нэрээр Айвенхоу Майнз Монголия Инк ХХК) болохыг зааж, Оюу толгой төсөлд Монголын талын эзэмших хувьцааны 34 хувийг ХНГ-д тусгасан атлаа бусад талуудын хувьцааны хувь хэмжээг заагаагүй нь ойлгомжгүй бөгөөд эргэлзээ төрүүлж байгаа юм. Гэрээнд оролцогч талууд Оюу толгой төсөлд оруулсан хөрөнгө оруулалтын хэмжээтэй дүйцэхүйц хувь эзэмших нь ойлгомжтой.
Оюу толгой төсөл бүрэн хэрэгжиж, орд ашиглах 2010 оны ТЭЗҮ-д тусгагдсан бүх обьекыг барьж байгуулан ашиглалтад бүрэн оруулсан үед Хувь нийлүүлэгчдийн гэрээ байгуулах нь зүйтэй байсан юм.
Хөрөнгө оруулагчийн хувь эзэмшлийн барьцаа нууцлагдмал, харин Монголын талын хувь эзэмшил барьцаагүй гэдгээр молигдсон уу?
Гэрээнд Монголын тал буюу ТӨК, ОТХХК-ийн хувьцааны 34 хувийг ямар нэг барьцаагүйгээр эзэмшинэ гэсэн атал нөгөө талын компаниудын эзэмшлийн хувь, барьцааны талаар тодорхой заалт байхгүй юм. Зүй нь Монголын Засгийн газар Оюу толгой ордын баялгийн эзэн учир ордын нөөц, баялгийн 34 хувь баталгаатай барьцаа болно. Ийнхүү Монголын Засгийн газар хувьцааг барьцаагүйгээр эзэмшинэ гэсэн нь Айвенхоу, Рио Тинто өөрсдийн эзэмшилд буй хувьцаандаа ямар нэгэн барьцаагүй байхын тулд нүд хуурсан, уран гоё заль байжээ. Нөгөө тал Айвенхоу Оюу толгой (БиВиАй), Оюу толгой Нидерланд (Би.Ви) оффшор компаниуд, Хөрөнгө оруулагч АММИ буюу Оюу толгой ХХК маань хувьцааныхаа эзэмшилд ямар барьцаа тавьсан нь тодорхойгүй байна. Анх Оюу толгой ХХК-ийг үүсгэн байгуулахад Хөрөнгө оруулагч талаас нэр дээрээ харилцах данс нээж багахан хэмжээний мөнгөн хөрөнгө байршуулсан байж магадгүй юм. Түүнийгээ хувьцааны барьцаа гэмээргүй юм. Олж авсан мэдээгээр Рио- Тинто компани 33.5 хувийг, Туркойз Хилл компани 32.5 хувь эзэмшдэг гэх боловч ямар барьцаатай эзэмшдэг нь олон нийтэд бас л ойлгомжгүй байна. Рио- Тинто, Туркойс Хилл компаниуд Оюу толгой ордын нөөц, баялгаас дээр дурдсан хэмжээгээр эзэмшдэг байх нь гэж ойлгогдож байна. Учир нь Рио Тинто компанийн жил бүрийн тайланд Оюу толгой ордын нөөцийн 29.5-33.5 хувийг эзэмшдэг тухай тусгагдаж байсан. Одоо Рио Тинто ордын нөөцийн 66.0 хувийг эзэмшиж, Торонтогийн бирж дээрх Туркойс Хилл компани болон түүний хувьцаа ор тас алга болоод удаж байгаа. Үүнд мэдээж Рио Тинто өөрийнхөө эрх ашигт нийцүүлэн ямар нэгэн арга хэрэглэсэн нь ойлгомжтой. Гэтэл ХНГ-д Монголын тал Оюу толгой компанийн хувьцааны 34 хувийг эзэмшихээр заасан байна.
Оюу толгой компани (АММИ) гэдэг чинь хэнсэн билээ тухай өмнө тодорхой өгүүлсэн, гэвч дахин эргэн сануулахад хувьцаа гаргах хөрөнгөгүй гар хоосон компанийн хувьцааг Рио-Тинто, Туркойс Хилл компаниуд эзэмших гэж юу байхав дээ. Монголын талыг эдгээр компани давхар молигдсон харагдаад байгаа юм.
Бид ийнхүү “барьцаагүй 34 хувийн” давхар молигт хууртсан төдийгүй харин эсрэгээрээ өөрийн эзэмшлийн 34 хувьд Айвенхоу, Рио Тинтогоос хүнд нөхцөлтэй зээл авч төслийн хөрөнгө оруулалтыг санхүүжүүлж байгаа нь бид өөрсдийн баялгаа барьцаалах нь байтугай бүр эсрэгээрээ барьцаа болох нөөц, баялгаа таг мартчихаад, бусдын зээлийн барьцаанд өөрсдөө орчихож байгаа юм. Үүнийг заль гэх үү, юу гэх вэ? Ямар юмных нь барьцаагүй 34 хувь байх вэ?. Хэрэв Ашигт малтмалын хууль(5.5 дугаар зүйл)-ийн цоорхой, гажуудлыг ХөОГ, ХНГ байгуулахаас өмнө засч сайжруулсан бол Монголын тал ямар нэгэн барьцаагүй гэсэн нэрээр хоосон цаасанд хууртахгүй, Оюу толгой ордын нөөц, баялгийн 34 хувийг бодитой эзэмших боломжтой байв. Ийм байдлаар эзэн орон, гадаадын хөрөнгө оруулагчдын аль алины эрх ашиг, сонирхолыг харгалзсан байдлаар зохицуулсан заалтыг Ашигт малтмалын хуульд тусгах бүрэн боломжтой байсан юм. Зэс, алт, мөнгө, молибдени, рени зэрэг үнэт, өнгөт металл, бас бусад дагалдах нэгдэл селен, теллур гэх мэт нь элс, хайрга, шавар, шохой, хүрэн нүүрс биш, тэгээд Оюу толгой орд шиг орд дэлхийд хэд байгаа билээ, арван хуруунд л багтаж байна.
Оюу толгой ордын нөөц, баялаг бол Монголчууд аж амьдралаа дээшлүүлэхэд заяаж олдсон нэн онцгой боломж завшаан юм. Харин энэ сайхан боломж, завшааныг ашиглаж чадахгүй гадаадын зээл зуучлагчид дийлэнх хувийг алдаж байгаа нь нэн харамсалтай байна.
Ер нь манай байгалийн баялаг, эдийн засгийн салбартай холбогдсон хуулиудад хаалт, хамгаалалтын талаарх зүйл заалт их дутмаг байдал ажиглагддаг санааг төлөөлүүлж нэг зүйлийг энд зориуд цухас дурдлаа.
Шилний цаанаас чихэр долоолгов.
Ордын эзэн Монголын талын барьцаа нь орд өөрөө юм. Гэтэл нөгөө компаниуд 4.2.(а) ОТХХК Оюу толгой төсөлд Монгол Улсын Засгийн газрын оруулах хувь нэмрийг харгалзан Төрийн эзэмшлийн хувьцаа гаргаж ТӨК-д шилжүүлсэн бол уг хувьцааны үр дүнг үзэж, өгөөж ногдол ашгийг хүртэх ёстой биз дээ. Хувьцааг ямар хэлбэрээр, хэдэн ширхэг, хэдий хэмжээний дүнтэй гаргасан талаар олон нийт ямар ч мэдээлэлгүй байна. Энэ бол багачуудын ярьдгаар шилний цаанаас чихэр долоолгоно гэсэнтэй утга нэг юм.
Нүдэнд харагдах, гарт баригдах хөрөнгөгүй этгээд Оюу толгой ХХК яаж хувьцаа гаргах вэ?
Бас нэг ойлгомжгүй зүйл бол Оюу толгой төсөл бүрэн хэрэгжиж амжаагүй, обьектууд ашиглалтад ороогүй байхад нүдэнд харагдах, гарт баригдах хөрөнгөгүй этгээд Оюу толгой ХХК яаж хувьцаа гаргах юм. Харин ил уурхай, баяжуулах үйлдвэр, хаягдал хадгалах байгууламжийн эхний ээлжийг ашиглалтад 2012 онд хүлээн авсны дараа бол хувьцаа гаргах боломж бүрдэж болох юм.
Оюу толгой ХХК хувьцаа гаргалаа гэж бодоход түүгээр Оюу толгой төслийг бүрэн санхүүжүүлж чадах, эсэх нь бас л эргэлзээтэй. Нэгэн иймэрхүү ойлгомжгүй адал явдал Оюу толгой төслийн эргэн тойронд үргэлжилсээр байна.
Өнөөдрийн олон нийтийн мэдээллийн хэрэгслээс харахад Оюу толгой төслийн бүтээн байгуулалтад оролцсон эсэх нь тодорхойгүй Айвенхоу Оюу толгой (БиВиАй), Оюу толгой Нидерланд (Би.Ви) оффшор компаниудын төлөөлөл Засгийн газрын Ажлын хэсэгтэй хэлэлцээ хийсэн бололтой юм. Оюу толгой Нидерланд (Би.Ви) оффшор компанийн ямар эрх мэдэлтэй хэн болох нь тодорхойгүй нэгэн Эрдэнэс Оюу толгой ХХК-ийн Гүйцэтгэх захирал Н.Цэрэнбаттай Оюу толгой төслийн Монголын талын хөрөнгө оруулалттай холбогдсон асуудлаар протокол байгуулсан байсан. Тэр нь хир зэрэг хүчин төгөлдөр баримт бичиг болох нь өнөөг хүртэл тодорхойгүй байгаа юм.
Монгол Улсын Гавьяат Эдийн засагч Т.Балжинням
“Оюу толгой Аз уу?, Эз үү?” номын хэсгээс
Даваа - 11 сарын 03,
2025

Сэтгэгдэл15
Leave me alone ,I am, individual Gabby told we are indie .Leave me alone
Колончлогч нарыг Монголоос хөөж гаргах хэрэгтэй. Их цэрэг хөдөлгөж хүйс тэмтрээд, Монголыг чөлөөлөх хэрэг гарвал хамгийн түрүүнд Оюутолгой уурхайг эзэлж авах хэрэгтэй.
Компанийн эрх зүй болон хувьцааны талаар анхны мэдэгдэхүүнгүй хүн үүнийг бичжээ!! Хувьцаа эзэмшлийн барьцаа гэж байдаггүй юм!!! Үгүй ядаж Компанийн тухай хуулиа үзчих л дээ? Зохиогч нь социализмын үеийн эдийн засагч бололтой?? Рейган Горбачёвыг америкийн коллежийн дундаж оюутны түвшний эдийн засгийн мэдлэгтэй хүн байна гэж үнэлсэн байдаг!!
Leave me alone ,I am, individual Gabby told we are indie .Leave me alone
Mash zuv dugnejee
РиоТинто мэтийн үндэстэн дамнасан корпорациуд ядуу буурай орнуудад эхлээд дааж давшгүй өндөр хүүтэй их хэмжээний зээл олгоод, дараа нь уг зээл болон зээлийн хүүгээ төлж чадахгүй болохоор нь оронд нь байгалийн баялагийг (ашигт малтмалыг) нь дээрэмдэн авдаг 100 жилийн агуу туршлага Африк, Латин Америкийн орнуудад хуримтлуулжээ. Авилгад бүрэн хэмжээгээр идэгдсэн ядуу буурай Монгол улс Ц.Элбэгдорж, С.Баяр нарын гайгаар үндэстэн дамнасан РиоТинто компанийн хавханд 2009 онд гүн бат орсон бөгөөд одоо Оюутолгойн бүх баялагийг Рио Тинтод үнэгүй өгөөд дээрээс нь 20 их наяд төгрөгийн зээлийн хүү төлөх өрөнд унасан нь тодорхой байна. Усан тэнэг монголчууд РиоТинтогоос зээлийн хүүгээ бууруулж өгөөч гэж өвдөг сөхрөн гуйхад РиоТинто хариуд нь зээлийн хүүгээ нэмэгдүүлнэ гээд гүрийнэ шүү дээ. Монгол улс байгалийн баялагийн тусгаар тогтнолоо 2009 онд алджээ.
Наадахыг чинь колончлох гэдэг юм.
"Олигархиудыг Засгийн эрхээс Үндсэн хуулийн аргаар зхйлуулах ямар ч боломжгүй бөгөөд гагцхүү зэвсэгт тэмцлийн аргаар зайлуулах боломжтой" гэж агуу Карл Маркс 1860 онд улс төрийн онолын алдарт бүтээлдээ бичжээ. Карл Марксын онолын энэ дүгнэлт нь туйлын үнэн болох нь MCS-ийн (Занданшатарын) Засгийн газрыг огцоруулах, хууль бусаар дахин сэргээх үйл явдлуудаар нотлогдов. Одоо үгүйрч хоосорсон 3,5 сая Монголчууд Засгийн газрыг Үндсэн хуулийн бус буюу зэвсэгт тэмцлийн замаар огцоруулах ганцхан зам үлдэв.
Америкчууд 1990 онд монголчуудыг капиталист замаар явбал та нар бүгдээрээ баян болно гээд хуурсан. Гэтэл марксизмын сурах бичигт "Цөөнх нь маш баян, дийлэнх олонх нь үгээгүй ядуу нийгмийн тогтолцоог капитализм гэдэг" гээд биччихсэн байдаг. Монголчууд 30 гаруй жил капиталист замаар замнаад яг марксизмын сурах бичигт бичсэн "Цөөнх нь маш баян, дийлэнх олонх нь үгээгүй ядуу" боллоо. Одоо "MCS-ийхэн", ''МАК-ийхан, "Бодьийнхан" их наяд, их наядын хөрөнгөтэй улсаасаа баян хөрөнгөтөнүүд болсон байхад монголын 3,5 сая хүмүүс бүгдээрээ үгээгүй ядуучууд боллоо. Одоо тэд жирийн ард түмний дундаас төрж гарсан Оюун-Эрдэнэ, Амарбаясгалан нараас (жирийн ард түмнээс) төрийн эрхийг хууль бусаар хүчээр булаан авч монголын ард түмнийг үеийн үед мөнхөд боолчлохыг санаархаж байна. Энэ бол капитализмын мөн чанар болой.. Хохь чинь 1990 онд капиталист замыг сонож авсан монголчуудаа!!! Харин одоо монголчуудад Хятад, Орос шиг марксист замыг сонгож авах хамгийн зөв зам бас бий шүү.
Чи наадахаа тэр Женко-доо хэл!!
Аливаа уул уурхайн үйлдвэрлэл явуулахад нэгдүгээрт ГАЗРЫН ХЭВЛИЙН БАЯЛАГ-АШИГТ МАЛТМАЛ, хоёр дугаарт УУРХАЙН ТОНОГ ТӨХӨӨРӨМЖ, гуравдугаарт АЖИЛЛАХ ХҮЧ-ХҮН гэсэн 3 зүйлийг ашигладаг. ГАЗРЫН ХЭВЛИЙН БАЯЛАГ-АШИГТ МАЛТМАЛ нь төрийн буюу нийт ард түмний өмч байдаг. Харин УУРХАЙН ТОНОГ ТӨХӨӨРӨМЖ нь хөрөнгө оруулагчийн өмч байдаг бөгөөд үүнийг ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТ гэдэг.. Ингээд хоёр талаас өмчөө (хөрөнгөө) нийлүүлээд уул уурхайн үйлдвэр байгуулдаг. Ингэхдээ ТӨР нь өөрийн өмч болох ГАЗРЫН ХЭВЛИЙН БАЯЛАГ-АШИГТ МАЛТМАЛАА үнэлдэг. Харин ХӨРӨНГӨ ОРУУЛАГЧ НЬ өөрийн өмч болох УУРХАЙН ТОНОГ ТӨХӨӨРӨМЖӨӨ (ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТАА) үнэлдэг. Тэгээд тэр өмчүүдээ үнэлсэн хэмжээгээрээ НОГДОЛ АШГАА хувааж авдаг. Гэтэл монголчууд өөрийн өмч болох дэлхийд хосгүй Оюутолгойн ордын 12,6 тэрбум долларын үнэ цэнэтэй АШИГТ МАЛТМАЛАА огт үнэгүйгээр РиоТинтод өгөөд НОГДОЛ АШИГГҮЙ хоосон хоцров. Дээр нь 11,4 тэрбум долларын УУРХАЙН ТОНОГ ТӨХӨӨРӨМЖИЙН үнийн 34 %-ийг төлөх 16,0 тэрбум төгрөгийн зээлийн өрөнд унав.
Аливаа уул уурхайн үйлдвэрлэл явуулахад нэгдүгээрт ГАЗРЫН ХЭВЛИЙН БАЯЛАГ-АШИГТ МАЛТМАЛ, хоёр дугаарт УУРХАЙН ТОНОГ ТӨХӨӨРӨМЖ, гуравдугаарт АЖИЛЛАХ ХҮЧ-ХҮН гэсэн 3 зүйлийг ашигладаг. ГАЗРЫН ХЭВЛИЙН БАЯЛАГ-АШИГТ МАЛТМАЛ нь төрийн буюу нийт ард түмний өмч байдаг. Харин УУРХАЙН ТОНОГ ТӨХӨӨРӨМЖ нь хөрөнгө оруулагчийн өмч байдаг бөгөөд үүнийг ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТ гэдэг.. Ингээд хоёр талаас өмчөө (хөрөнгөө) нийлүүлээд уул уурхайн үйлдвэр байгуулдаг. Ингэхдээ ТӨР нь өөрийн өмч болох ГАЗРЫН ХЭВЛИЙН БАЯЛАГ-АШИГТ МАЛТМАЛАА үнэлдэг. Харин ХӨРӨНГӨ ОРУУЛАГЧ НЬ өөрийн өмч болох УУРХАЙН ТОНОГ ТӨХӨӨРӨМЖӨӨ (ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТАА) үнэлдэг. Тэгээд тэр өмчүүдээ үнэлсэн хэмжээгээрээ НОГДОЛ АШГАА хувааж авдаг. Гэтэл монголчууд өөрийн өмч болох дэлхийд хосгүй Оюутолгойн ордын 12,6 тэрбум долларын үнэ цэнэтэй АШИГТ МАЛТМАЛАА огт үнэгүйгээр РиоТинтод өгөөд НОГДОЛ АШИГГҮЙ хоосон хоцров. Дээр нь 11,4 тэрбум долларын УУРХАЙН ТОНОГ ТӨХӨӨРӨМЖИЙН үнийн 34 %-ийг төлөх 16,0 тэрбум төгрөгийн зээл, зээлийн хүүгийн өрөнд унав.
Сайн ухвал манай хулгайч нарын хуйвалдаан байгаа даа
Edgeer bagts gereeni yadahdaa negiig ni unshij yzsen ym bolov uu ene gaviyat
Хөрөнгийн бирж дээр хөрөнгө(капиталгүй)-гүй компани хувьцаа гаргах уу, ОТХХК(Айвенхоу майнз Монголия Инк)-д хувьцаа гаргах хөрөнгө ХНГ байгуулах тухайн үед байгаагүйг хэлсэн юм биш үү?