ПРАГА, 2025 оны арваннэгдүгээр сарын 4 /AFP/. Чехийн барууны популист гурван намын удирдагчид эрх барих эвсэл байгуулснаа даваа гарагт мэдэгджээ. Ийнхүү эвсэл байгуулсны гол зорилгыг "бие даасан үндэстнүүдийн бат холбоо” бүхий “шинэ Европ”-ыг бий болгох гэж тодорхойлсон байна. Саяхан болсон парламентын сонгуульд ялсан ANO намын дарга, тэрбумтан Андрей Бабиш Чехийн Ерөнхий сайд болох төлөвтэй байна. А.Бабиш өмнө нь 2017-2021 онд Чехийн Засгийн газрыг удирдаж байсан бөгөөд энэ удаа 2026 оны улсын төсвийг батлуулахын тулд 12 дугаар сарын дунд үеэс өмнө шинэ засгийн газраа бүрдүүлэхээр зорьж буйгаа мэдэгджээ.
ANO намаас гадна энэхүү эвсэлд цагаачлалыг эсэргүүцдэг “Эрх чөлөө ба шууд ардчилал” (SPD) нам, “Автомашин эзэмшигчид өөрсдийнхөө төлөө” нам нэгдсэн байна. Сонгуулийн дүнгээр эдгээр гурван нам нийлээд парламентын доод танхимын 200 суудлын 108-ыг авчээ.
SPD нам Чехийг Европын Холбооны бүрэлдэхүүнээс гарах асуудлаар бүх нийтийн санал асуулга явуулахыг дэмждэг. Тус намын сонгуулийн өмнөх кампанит ажил цагаачлалын эсрэг байр сууринд тулгуурлаж байсан бол “Автомашин эзэмшигчид өөрсдийнхөө төлөө” нам нь дотоод шаталтын хөдөлгүүрийг шат дараатайгаар халах Европын Холбооны төлөвлөгөөг шүүмжилдэг.
“Европын Холбоо гишүүн орнуудын бүрэн эрхт байдлыг зөрчиж буй шийдвэрүүдийг тулган хэрэгжүүлэх эрхгүй” гэж гурван намын мэдэгдэлд онцолжээ.
Барууны популист ANO намын удирдагч Андрей Бабиш Прагаар дамжуулан Украинд зэвсэг нийлүүлэх хөтөлбөрийг зогсооно гэдгээ мэдэгдсэн байна. Тэрбээр мөн Украинд үзүүлэх аливаа тусламжийг Чехийн төсвөөс бүрэн хасахаар төлөвлөж байгаа аж. “Эдгээр хөрөнгө мөнгө манай иргэдэд зориулагдах ёстой” гэж өдгөө 71 настай улстөрч онцолжээ. Европын Холбооны талаар баримтлах бодлогын хувьд А.Бабиш зөрчилтэй байр суурьтай байгаа хэдий ч Чехийг ЕХ-ноос гаргахын тулд бүх нийтийн санал асуулга зохион байгуулах гэсэн SPD намын байр суурийг дэмжихгүй байна гэж AFP агентлаг мэдээлэв.
Д.Жаргал
Эх сурвалж: "Монцамэ" агентлаг
Ням - 02 сарын 08,
2026
Сэтгэгдэл10
Ovoo doo, xojuu uxaarch baina!!!
Европын хамгийн ядуу орнуудын нэг мянга далчигнаад хаачих вэ дээ. Гарал нэгтэй Оростойгоо нэгдэхиймуу
Эрүүл саруул үзэлтэй хүн бна зөв
Гарчиг нь буруу байна барууны популистууд биш барууны эрүүл саруул үзэлтэнүүд гэх ёстой байсийн. Европын холбоо бол дампуурсан байгууллага, манайд хятадууд болон исламын алан хядагдагчид олноороо орж ирээд засаг нь тэд нарт халамж өгөөд байвал яахав ???
Manaid Hytadyyd bolon islamiin alan hyadagchid ter sasintai hymyys bol?...bygd gadagsaa hymyys,manai orond hereg boloh ch ygyi,iim zabaan hymyyseer Mongol dyyreh yum bna l daa!!!baryyniihan odoo islamiin hargislaliin tarhinaasaa salgaj chadahgyi men ch ikhe yadarch baina daa,Hytadyydiig zah hyzgaartai syylgah tedend onogdoh biza zag hygazaag ni zailsgyi boginosgoj yrgeljiin hedelgeentei hemjeltei baibal zohino...Islamiinhan baigaa gazart tygsyyrtei alan hyadagchid yyrledeg esbel hylgai tonon deeremdeh meregjeliin aihabtar ajillagaa yabyyldag tyn ch dampyyrsan sasin ylas ter ni ch tiim,asar ikhe hyn amtai bagtaj sinbgeheen boliood syyliin 50 jiliin tyrs gadaadiin ornuud syyj baina?.........ene hymyysiin biziig herhen anhaarch syylgadag be?....................tedend tysgailan handdag baij taarna...iim baij bolohgyi ee!!ted bol saihan setgel gargah ylas ornuud bis?...syyliin yed Tyrktei nohoi guyaaraa niilehee zogsoo!tyrk tiim ch jigtei hegjiltei oron bys?...harin yapottoi sain harilzaagy
Орос Буриадуудын турхиралт. Хужаа Хасаг лал, Хүн биш гэж гаднаасаа Оросууд дотроосоо Бурятууд(Брат) Монголчуудыг турхирч ганцаардуулаад дээрэлхэж доромжилдог.
ED NAR HAASHAA DALD OROH BE DEE? INEEDTEI YUM BARAG GUILAGCHIN SHAHUU ULS BJ . EHOLBOONOOS IH TATAAS AVJ BJ ORSHIN TOGTHOJ BGAA SHUU DEE
Нэг хүнд ноогдох дотоодын нийт бүтээгдэхүүн 40 гаруй мянган доллар ийм улсыг ядуу гэвэл бид юу болж таарах вэ
Хүнд үйлдвэржсэн Чехийг ядуу гэж Оросуудын шээс Буриадууд л чадна.Жич Чехүүд Слав хэлтэй үндэстэн боловч Герман угсаатай.
тэгээд хажуудах германтайгаа нэгдэхгүй дайсагнадаг