Нийслэл алдагдсан өмч хөрөнгөө эргүүлэн авах ажлыг хуулийн хүрээнд үе шаттай зохион байгуулж буй.
Энэ хүрээнд нийслэлийн Засаг даргын нэгдүгээр орлогч Т.Даваадалай болон холбогдох албаныхан “Өргөө” зочид буудалд ажиллааа.
Тус зочид буудлыг нийслэлийн өмчид эргүүлэн авах шүүхийн шийдвэр 10 гаруй жилийн өмнө гарсан ч өнөөдрийг хүртэл өмчилж, ашиглаж байгаа иргэн, аж ахуйн нэгж тус шаардлагыг биелүүлээгүй байгаа юм.
Тиймээс НЗДТГ-аас шаардлага хүргүүллээ.
Нийслэлийн Засаг даргын нэгдүгээр орлогч Т.Даваадалай “Төрийн өмчийг зохих үнэлгээгүйгээр авсан энэ хэрэг 2012 онд Улсын Дээд Шүүхийн Хяналтын шатны эрүүгийн хэргийн шүүхээр эцэслэн шийдвэрлэгдсэн.
Энэ асуудлаар “Өргөө” зочид буудлын эзэмшигчидтэй уулзалт товлож удаа дараа бичиг өгч байсан. Сүүлд энэ оны есдүгээр сард уулзалт товлоход хүндэтгэх шалтгаангүйгээр оролцоогүй. Тиймээс өнөөдөр нийслэл өмчөө авахаар мэдэгдэл хүргүүлж байна” гэлээ.
Тодруулбал, Улсын дээд шүүхийн 2012 оны арванхоёрдугаар сарын 7-ны өдрийн №775 дугаар тогтоолоор НИТХ-ын Тэргүүлэгчдийн 2007 оны аравдугаар сарын 17-ны өдрийн 188 дугаар тогтоол, Нийслэлийн Засаг даргын 2007 оны арваннэгдүгээр сарын 7-ны өдрийн 555 дугаар захирамжийг хүчингүй болгож шийдвэрлэсэн.
Үүний дараа НИТХ-ын Тэргүүлэгчдийн 2013 оны наймдугаар сарын 16-ны өдрийн “Өргөө зочид буудал” НӨҮГ-ын үйл ажиллагааг сэргээх тухай” 90 дүгээр тогтоолоор үйл ажиллагааг нь сэргээж, “Өргөө зочид буудал” НӨҮГ-ын үйл ажиллагааг шинээр зохион байгуулах, өмч хүлээлцэх комиссыг томилсон.
Мөн НИТХ-ын Тэргүүлэгчдийн 2018 оны зургаадугаар сарын 6-ны өдрийн “Нийслэлийн өмчид хөрөнгө бүртгэх тухай” 83 дугаар тогтоол, Нийслэлийн Засаг даргын 2019 оны нэгдүгээр сарын 22-ны өдрийн “Нийслэлийн өмчид хөрөнгө бүртгэх тухай” А/42 дугаар захирамжаар “Өргөө зочид буудал”-ыг нийслэлийн өмчид бүртгэх агуулга бүхий шийдвэр гарсан.
Тус шийдвэрийг эс зөвшөөрч “Дун өргөө” ХХК-ийн 75 хувийн хувьцааг эзэмшигч “Хар дун” ХХК нь Захиргааны хэргийн шүүхэд нэхэмжлэл гаргасан. Улсын Дээд Шүүх уг маргааныг хянан үзээд, 2023 оны аравдугаар сарын 2-ны өдрийн 61 дүгээр тогтоолоор дээрх захиргааны актуудыг зургаан сарын хугацаагаар түдгэлзүүлж шийдвэрлэсэн.
Захиргааны актуудыг хянан шийдвэрлэсэн Улсын Дээд Шүүхийн тогтоолын үндэслэх хэсэгт дурдсаныг үндэслэн Нийслэлийн Засаг даргаас Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газарт “Дун өргөө” ХХК-ийг татан буулгах ажиллагаа явуулах тухай хүсэлтийг 2023 оны арваннэгдүгээр сарын 22-ны өдрийн №02-01/7444 тоот албан бичгээр хүргүүлсэн.
Мөн Нийслэлийн Засаг даргаас 2024 оны хоёрдугаар сарын 7-ны өдрийн 01/701 дугаар албан бичгээр нийслэлийн ШШГЕГ-т гүйцэтгэх хуудас болон нотлох баримтын шаардлага хангасан баримтуудыг хүргүүлсний дагуу нийслэлийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газраас компанийг татан буулгах шийдвэр гүйцэтгэх ажиллагааг эхлүүлсэн.
НИТХ-ын 2025 оны 25/03 дугаар
тогтоол, Нийслэлийн Засаг даргын 2025 оны А/266 дугаар захирамжаар “Дун өргөө” ХХК-ийн хувьцааг нийслэлийн өмчид шилжүүлэн авах асуудлаар хэлэлцээр хийх ажлыг зохион байгуулах саналыг боловсруулан танилцуулах үүрэг бүхий ажлын хэсэг байгуулагдсан юм.
Ням - 02 сарын 08,
2026
Сэтгэгдэл15
1 талаар зөв. Гэхдээ олон зөвхөн энэ хувьчлал гэхгүйгээр өөр бусад олон тохиолдлуудаа анхаарьал. Н.Энхбаяр нүүрсний гэрээ ярьсан учраас энгэж бн аа да. Төр засаг бол шантааж өс хрнзон авах хэрэгсэл байлгамааргүй байна. Н.Энхбаяр өөрийн үүсгэсэн авилгал дэглэмт засаглалын золиос болж бн
Тэнэгтээд бай. Хэдэн оноос хойш нийслэл өмчөө авах гэж хууль шүүхээр явсныг харж байгаа биздээ. Юу яасан нүүрсний асуудал босохоос олон жилийн өмнөх асуудал байна. Наммбар ван харин асуудал хүндрэхээр зориуд нүүрс ярьж будилуулах арга саам хайжээ
Тэр Батшугарт наад шаардлагаа өгч, албан тушаалдаа байх эсэхийг нь яриач!!!
улсын цирк нямбаатараа !!!!!!!!!!!!
улсын цирк нямбаатараа !!!!!!!!!!!!
улсын циркийн ард байгаа довыг авч хаяж дов дээгүүр сургуулийн хүүхэд хүргэдэг хөгшчүүл хүүхэлтэйгээ хальтарч шатруу онхолдох шат өөд аисгаадах ус боро цаснаар хэцүү байна довын хөвөөнгөөр явж байтал машинд дайрагдаж байна хөгшид хүүхдийн эх нялхсын амардаг цэлийсэн газар байсныг хашаалж авч бас юм барих гэж байгаа бол санасны гарз довыг ачиж зайлуул
Өргөө Зочид буудлыг хураан авч байгаа бол бүх хувьчилсан Объект болон хувьчлал аа буцаа.. Циркийн буцааж авч чадахгүй Чацага царайлсан юмнууд юунд дээрэлхүү юм.. ..
Тэнэг гар.эхнээс нь авч эхэлж бхад боль ч гэх шг.хулгайд хайрта юу чи кк
Эхлээд циркээ ав. 3.5 саяаар хэдэн хий хүн цалинждаг болоо. Шалгах л хэрэгтэй. Нотой Ноцтой юм байгаа даа !!!!!!!!!
Эхлээд циркээ ав. 3.5 саяаар хэдэн хий хүн цалинждаг болоо. Шалгах л хэрэгтэй. Нотой Ноцтой юм байгаа даа !!!!!!!!!
Худлаа даа. Наанаа нэг их шударга хүн болж олон нийтээс оноо авах гэсэн шоу. Цаагуураа тохиролцоод тэврэлдээд л явж байгаа. Энхбаяртай мөр зэрэгцэж хулгайлж явсан С.Баяр мэтийн архагуууд эвлэрүүлнэ биз.
Одоо өмч хувьчлалын ажлаа буцаая бүгдийн эргүүлэн авцгаая
Ene odoo boliosoi mungu tsagaan nud ulaan gj nere, ugsa yamarch um turiih bolchieer lhamag umnii standard ariun tsever baidal ahuin orchin buh um n 00 zaana teghuu, bainga nam n soligdood hen ch nana chn esen bolj chadahgu bugd dor dornoo idej uuh l um bodno hen ch ene buudliig archij tordkushde omg yaj iim teneeg bdg bnaaa burhn mn
Та бөөрийг худалдахыг хүсч байна уу? Та санхүүгийн хямралын улмаас бөөрийг зарж борлуулах боломжийг эрэлхийлж байна уу, юу хийхээ мэдэхгүй байна уу? Дараа нь бидэнтэй холбоо бариад DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM хаягаар бид танд бөөрнийх нь хэмжээгээр санал болгох болно. Яагаад гэвэл манай эмнэлэгт бөөрний дутагдалд орж, 91424323800802. имэйл: DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM Yнэ: $780, 000 (Долоон зуун, Наян мянган доллар) APPLY TO SELL YOUR KIDNEY FOR MONEY NOW $ 780,000.00
Өг2..таалагдсан бүхнээ аваад бвал таалагдахгү зүйл ч таалагддг болно