Манай Улсын гадаад валютын албан нөөц түүхэн дээд хэмжээндээ буюу 5.9 тэрбум ам.долларт хүрч өслөө. Тодруулбал өнгөрсөн оны 10 дугаар сард 4.7 тэрбум ам.доллар байсан валютын нөөц жилийн хугацаанд 25.7 хувиар өссөн байна. Энэ дундаа сүүлийн дөрвөн сарын хугацаанд 700 сая ам.доллароор өссөнийг Монголбанкны статистикт дурджээ.
Гадаад валютын нөөц
2025.06 $5.2 тэрбум
2025.07 $5.3 тэрбум
2025.08 $5.6 тэрбум
2025.09 $5.8 тэрбум
2025.10 $5.9 тэрбум
Эх сурвалж: Монголбанк
Валютын нөөц ийн өсөхөд нүүрсний экспортын орлого голлон нөлөөлсөн.
Нүүрсний экспортыг эрчимжүүлж, валютын орлогыг нэмэгдүүлэхийн тулд өнгөрсөн долоодугаар сард Монгол Улсын Ерөнхий сайд Г.Занданшатар “Эрдэнэс Тавантолгой” ХК-д гурван сарын хугацаатай онцгой дэглэм тогтоож, Онцгой бүрэн эрхт төлөөлөгчийн баг томилон ажиллуулсан. Улмаар нүүрсний экспортыг эрчимжүүлж, валютын орлогыг нэмэгдүүлэхийг даалгасан юм. Үр дүнд нь экспорт сар бүр өсөж өнгөрсөн 9 дүгээр сард 3.2 сая тоннд хүрч, түүхэн рекордыг шинэчилэв. Мөн гацаад байсан биржийн арилжааг сэргээж, 75 удаагийн арилжаагаар 5.8 сая тонн нүүрс борлуулж, 513.8 сая ам.долларын орлого олсон байна.
Засгийн газраас цаг алдалгүй авч хэрэгжүүлсэн арга хэмжээ нь нүүрсний орлогыг нэмэгдүүлж, улмаар монгол төгрөгийг манаж байдаг Монголбанкны гадаад валютын албан нөөцийг зузаатгав. Ерөнхий сайд Г.Занданшатарын нүүрсний хулгайтай тэмцсэн тэмцэл том зургаараа монгол төгрөгийн дархлааг сайжруулж, валютын нөөцийг түүхэн дээд хэмжээнд хүргэж чаджээ.
Лхагва - 11 сарын 05,
2025

Сэтгэгдэл5
Ингэж худал сүгсэлзх муу. Их валюттой болсон нь үнэн юм бол төгрөг 3600 хүрч жорлонгийн цаас болох ёсгүй. Мнгл банкны дарга суудлдаа үлдэх гэж ингэж худал шум дэгдээдэг. Дэлхий даяар $-н ханш унаж бхад 1мнглд л галззурч бна. Мнглдоо их мөнгө мэт ч 6 тэрбум$ чинь Гонконгийн дунд зэргийн нэг баянд бдаг ердийн л эргэлт. Арай гэж ингэж улсаараа цуглуулсан энэ хэдн дойлуурыг нь Английн хөл бөмбгийн сургуульд МАН-н эрх баригчдын хүүхэд аваачиж тушаадаг тоглоомын мөнгө биз дээ
дарга нарын халаас нь дуурээд л байх юм, улныхан нь бур хоосроод ялаанууд болчихсон байдаг !!!!!!
Та бөөрийг худалдахыг хүсч байна уу? Та санхүүгийн хямралын улмаас бөөрийг зарж борлуулах боломжийг эрэлхийлж байна уу, юу хийхээ мэдэхгүй байна уу? Дараа нь бидэнтэй холбоо бариад DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM хаягаар бид танд бөөрнийх нь хэмжээгээр санал болгох болно. Яагаад гэвэл манай эмнэлэгт бөөрний дутагдалд орж, 91424323800802. имэйл: DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM Yнэ: $780, 000 (Долоон зуун, Наян мянган доллар) APPLY TO SELL YOUR KIDNEY FOR MONEY NOW $ 780,000.00
Илон Маскийн нэг өдрийн цайны мөнгө байна ! Ядаж 6 тэрбум болгочихоод онгирооч үхэр монголоо !
Илон Маскний цайны мөнгө биш, Илон Маскийн сард олдог мөнгө.