Унгарын Ерөнхий сайд Виктор Орбаны ярьснаар Орос ба АНУ Украйны мөргөлдөөний асуудлаар байр сууриа уялдуулахын тулд үлдсэн хэдэн асуудлыг шийдвэрлэх хэрэгтэй байгаа аж. Энэ нь Ерөнхийлөгч Владимир Путин болон Дональд Трамп нарын уулзалтыг Будапештэд зохион байгуулахын өмнөх сүүлчийн алхамуудын нэг гэж тэр онцоллоо.
Орбан Magyar Nemzet сонинд өгсөн ярилцлагадаа:
“АНУ, Оросын хэлэлцээний өмнөх ганц хоёр асуудал шийдэгдээгүй байна. Хэрэв эдгээрийг тохиролцож чадвал хэдхэн хоногийн дотор Будапештэд энхийн дээд хэмжээний уулзалт болох боломжтой. Энэ үеэр гал зогсоох болон энхийн хэлэлцээр эхлэх нөхцөл бүрдэж магадгүй” гэж мэдэгджээ.
Тэрээр Вашингтон руу зорчих нислэгийн үеэр сэтгүүлчдэд ярилцлага өгөхдөө Трамптай хийх уулзалтын гол сэдэв нь Украйны мөргөлдөөнийг шийдвэрлэх боломжууд байх болно гэдгийг онцолсон байна. Мөн тэрээр Орос, АНУ-ын дээд хэмжээний уулзалт эцэстээ Унгарын нийслэлд зохион байгуулагдана гэдэгт найдаж байгаа аж.
Өмнө нь, Трамп өнгөрсөн аравдугаар сарын 16-нд Путинтэй утсаар ярилцсаны дараа уулзалтаа Будапештэд хийхээр тохиролцсон гэж мэдэгдсэн боловч хоёр тал тодорхой үр дүнд хүрэхийн тулд шаардлагатай байр суурийн уялдаа бүрдээгүйгээс уулзалт хойшлогдоод байсан юм. Москва болон Вашингтон аль аль нь нөхцөл бүрдвэл уулзалтыг зохион байгуулна хэмээн мэдэгдсэн байна.
Н.Отгончимэг
Эх сурвалж: tass.com
Баасан - 11 сарын 07,
2025

Сэтгэгдэл2
Энэ хүн бол манай ояа нар шиг оросын боол явах хүсэлтэй хүн
За одоо больчихмоор юм байгаамлдаа,,,”””хэрээг дуурайж галуу хөлөө хөлдөөв””””гэж,,,,оросыг дагаж намираад яахнавдээ,,,, ,,,,энэ золбин орбан амиа яая гэж байж юу ч юм билээдээ,,,,бөгспутинээс авч идсэн мөнгөндөө л бантаад шаагаад байгаамдаа,,,,өлөн орбан өгөөш үмхээд,,,,бөгспутины барлаг болцын,,,,