ВАШИНГТОН, 2025 оны арваннэгдүгээр сарын 7 /AP/. Нэнси Пелоси АНУ-ын Төлөөлөгчдийн танхимын сонгуульд дахин өрсөлдөхгүй гэдгээ мэдэгджээ. Ингэснээр тэрбээр тус танхимын спикерээр ажилласан анхны эмэгтэй болоод зогсохгүй Америкийн улс төрийн хамгийн хүчирхэг хүний хувьд түүхэн замналаа дуусгаж байна.
Сан-Франциског 40 орчим жилийн турш төлөөлж ирсэн Н.Пелоси өөрийн гаргасан шийдвэрээ пүрэв гарагт олон нийтэд зарлажээ. “Би Конгресст дахин сонгогдохын төлөө өрсөлдөхгүй” гэж Н.Пелоси сонгогчдод хандан дүрс бичлэгээр дамжуулан хэлсэн байна.
Н.Пелосигийн олон арван жилийн турш гаргасан ололт амжилтуудыг харуулсан дүрс бичлэгт өөдрөг, алсын хараатай харагдах тэрбээр албан тушаалынхаа сүүлчийн жилийг дуусгана гэдгээ мэдэгджээ. Тэрбээр Конгресст өөрийг нь илгээсэн хүмүүст хандан АНУ болон дэлхий даяар бодлогыг тодорхойлох өвийг үргэлжлүүлэхийг уриалсан байна.
“Хайртай хотдоо хүргэх миний мессеж бол: Сан Франциско, хүч чадлаа мэдэгтүн. Бид түүхийг бүтээсэн. Бид ахиц дэвшил гаргасан. Бид үргэлж тэргүүлж ирсэн” гэж тэрбээр хэлжээ. “Одоо бид ардчиллын бүрэн эрхт оролцогчид хэвээр үлдэж, бидний эрхэмлэдэг Америкийн үзэл санааны төлөө тэмцэж, үүнийгээ үргэлжлүүлэх ёстой” гэж нэмж хэлсэн байна.
Энэхүү шийдвэр нь гэнэтийн биш боловч ирэх онд болох завсрын сонгуулийн өмнө болж байна. Өдгөө 85 настай Н.Пелоси улс төрд хүчирхэг хэвээр байгаа бөгөөд Калифорнийн тойргийг дахин хуваарилахад, мөн энэ долоо хоногийн сонгуульд нам эргэн ирэхэд гол үүрэг гүйцэтгэжээ.
Түүний албан тушаалаасаа буух тухай мэдэгдэл нь түүний залгамж халааг авах хүнийг тодруулах асуудлыг хөндөхөд хүргэж, Капитол дахь түүний үүргийг хэн гүйцэтгэх вэ гэсэн асуултыг нээлттэй үлдээж байна. АНУ-ын Ерөнхийлөгч асан Барак Обама хэлэхдээ, Н.Пелоси Төлөөлөгчдийн танхимын хамгийн шилдэг спикерүүдийн нэг хэмээн түүхэнд тэмдэглэн үлдэх болно гэжээ.
Э.Хулан
Эх сурвалж: "Монцамэ" агентлаг
Мягмар - 12 сарын 23,
2025

Сэтгэгдэл6
90 шүргэж буй чавка. хүүхэд наснаасаа л улстөрд. чикаго нь билүү санфранциско билүү хамгийн их дохтой, 8 хүний 1 дохтой. яг чихрийн шижинтэнгүүд шиг
Манайд энэ хүн шиг ийм мундаг 75-90 настай 7буудлын Должин чавганц гарч ирээд УИХ ын дарга болоосой.
дүүрэн чавкатай их хурал. салхит дамбад зуслантай л байлгүй. 8буудал 9буудалд…
булгантуяа байгаа биз дээ
Энэ хөгшин шулам "Ардчилал бол манай улсын бренд нэр" гэж үнэнээ хүлээсэн юм. Ардчилал гэж юм огт байдаггүй гэдгийг Д.Трамп хэлчихсэн. Тэгэхээр ардчилал гэж манай Ан н гамингуудын хийрхээд байдаг юм бол огт байдаггүй хий хоосон зүйл бөгөөд харин АНУ н халхавч нэр юм гэдгийг ойлгочиход түвэггүй.Байхгүй ардчиллаар намаа нэрлэсэн золбин гамингуудын АН г татан буулгах нь зүйд нийцнэ.
Т1-ээ ! Ардчилал гэдэг зүйл байдаг, тэгээд тэр чинь бүр Монголд бгаа учраас чи ингэж чөлөөтэй донгосож байгаагаа мэдрэхгүй л т1 юмдаа, чи !!!