Орос улс дэлхийн хамгийн том газар нутагтай, хэмжээ нь 17 сая километр квадрат. Оросын бүрэлдхүүнд үндсэн хуулинд нь зааснаар 89 субъект ордог ба нийтдээ 157.000 хот, тосгонтой. Оросын холбоо 24 бүгд найрамдах улсаас бүтдэг.
Оросод мөн дөрвөн автономит тойрог буй: Ханты-Мантийн, Чукотскийн, Ненецкийн, Ямало-Ненецкийн. Одоо Оросод 200 шахам угсаатны төлөөлөгчид аж төрж байна. Оросод 12 тэнгис бий. Тэдгээр нь Атландын, Хойт Мөсөн, мөн Номхон далайн усаар тэжээгддэг. Оросод нийт урт нь 12,4 сая километр 2,8 мянган гол горхи байдаг. Манай гаригийн хамгийн их цэнгэг устай Байгал нуурын гүн нь зарим газраа 1642 метр. Орос орны ойн талбайн хэмжээ 809 сая га буюу 8,09 сая километр квадрат.
Газар нутгийн нь 50 хувь нь ой тайга гэсэн үг. Оросод 93 төрлийн мод, бут буй ба тэднээс зонхилох нь навчит мод, бут юм. Оросод 24,700 зүйлийн ургамал буй. Тэдний ихэнх нь Алс Дорнотод ургадаг. Оросод 320 орчим зүйлийн сүүгээр бойжигчид, 700 орчим зүйлийн шувуу, мөн 50 гаруй зүйлийн мөлхөгчид бүртгэгджээ...
17 сая километр квадрат газар нутгийн нь хөрсөн доор байхгүй баялаг гэж үгүй. Алт, мөнгө, нүүрс, нефть, уран, газрын ховор металл, алмаз, шатдаг хий гэх мэт бүгд л байгаа. Нөөц нь ч маш их, чанар нь ч дээд зэрэг. Шуналд хөтлөгдсөн энэ хорвоод, шуналтнуудаар удирдуулсан Барууныхны энэ цаг үед энэ их баялагийн эзэн хэвээрээ байх нь тун ч хэцүү болсоор, бүр тусгаар улс хэвээрээ байх, тусгаар тогтнолоо хамгаалж чадах нь улам бүр л бэрх болсоор байна. Цааш цаашдаа яах л бол, мөн ч хүнд сорилтууд Орос улсыг хүлээж байна даа! Дэлхийн гурван том далайгаар хүрээлэгдсэн (гурван далайд гарцтай) энэ их газар нутгийг олох, авах, эзэн суух гэж, дараа энэ газар нутгаа хамгаалах гэж, мөн гадны халдлагаас сэргийлж Оросын ард түмэн тэмцэж, тулалдсаар 50 шахам сая хүнийхээ амь насаар хохирчээ. Гэхдээ оросуудын хийсэн, оролцсон дайны ихэнх нь “шудрага, үнэний төлөө” гэж үнэлэгдэхээр байсан онцлогтой.
Сүүлийн 200 жилийн дотор гэхэд л Орос болон бусад улсын хооронд 10 шахам том гэхээр дайн болжээ. Тэдгээрийн ихэнх нь харь орны халдлага, бүр бүлэглэсэн халдлага байв. Ийм байдал цаашид ч үргэлжлэх төлөвтэй болчихлоо.
Энэнд цэг тавих, дуусгавар болгох, цэрэг дайны бус арга замаар, улс төрийн, эдийн засгийн арга, хэлбэрээр барууныхны элдэв сонирхлыг хангах, гүйцэлдүүлэх боломжгүй гэж үү? Орос орон улам бүр л нээлттэй болсоор ирлээ. Иймээс бусад улс орон хөрөнгө оруулах, хамтрах, хорших, түрээслэх, худалдан авах гэх мэтийн арга хэлбэрээр Оросын баялагаас хувь хүртэх өргөн боломж байгаа. Тэгш эрх, харилцан ашигтай байх, урт удаан харилцааны гэрээ, хэлэлцээр байгуулах, хэн хэнийхээ өмчийг хамгаалах, мөнгө-санхүүгийн нэгд₮сэн системд хамрагдах, элдэв том төслүүд хэрэгжүүлэх аргаар Оросын нутгийн аль ч хэсэгт аж ахуйн үйл ажиллагаа явуулах, ашиг олох боломж, нөхцөл аль ч тивийн ямар ч улс оронд нээлттэй шүү дээ. Одоо үед эзлэх, түрэмгийлэх биш, тайван арга, замаар их хэмжээний хөрөнгө оруулах, ажиллах хүчийг эдийн засгийн цагаачид болгон экспортлох, иргэдээ бусад оронд сургах, мэргэжилтнүүдээ бусад оронд илгээх, газар нутгийг нь урт хугацаагаар түрээслэж хүн амынхаа тодорхой хэсгийг нь уг оронд шилжүүлэн амьдруулах зэрэг олон аргаар хэрэгцээ, сонирхлоо хангах, илүү дутуугаа нөхөх , бусад оронд өөрийн гэсэн түшиц газар, хүн амтай болчихоод байгаа улс орон олон болчихсон байна. Жишээ нь Хятад, Энэтхэг, Турк гэх мэт. Түүхэн бүрэлдэж цогцолсон томоос том газар нутагтай байгаа нь Орос орны хувьд өнөөдрийн бодит байдал ч мөн, мөн Барууныхны хувьд, бас тэдний хамсаатнуудын (Ази дахь) хувьд түрэмгий бодлого, санаархлын нь байнгын бай, объект ч мөн юм. 19,20,21-р зуунд Барууныхан Орос руу чиглэсэн өнгөлзлөгөө ахин дахин гаргаснаар СССР-ийг задалж чадлаа. Одоо Оросын Холбоог сулруулах, задлахын тулд олон янзын арга хэрэглэж байна. Гаднаас нь түрэмгийлэх, дотроос нь задлах, бутлах, элдэв хориг тавих, ганцаардуулах, банк-санхүүгийн шахалт, дарамт үзүүлэх, мөнгөн хөрөнгийг нь барьцаалах, бүр хураах, дээрэмдэх гэх мэтээр хэрэглээгүй арга бараг үлдсэнгүй. Оросыг тойруулан цэргийн баазуудыг байгуулж, зэвсэг техник бөөгнөрүүлж, цөмийн зэвсэг байрлуулж, урд өмнөх дайны хонзогногчдыг цуглуулан гарт нь зэвсэг атгуулж Оросын эсрэг дайнд турхиран оролцуулсаар байна.
Орос, Украйны дайныг шатлан өргөтгөсөөр дэлхийн 3-р дайн болгож хувиргахаас ч Барууныхан эмээхээ больлоо. Тэд цөмийн зэвсэг хэрэглэхээс ч сийхгүй улайралд автжээ.
Урьд өмнөх дайн тулалдааны өс хонзонд хөтлөгдөх, өсөрхөх нь оюун ухаант хүний хувьд байж боломгүй муу шинж, араатанлаг авир юм. Өвөө нарын нь үед болоод өнгөрсөн зөрчил, тэмцэл бол ач, зээ нарын нь үед харилцан өсөрхөх шалтгаан болох учиргүй билээ. 21-р зууны хүмүүс мөн 21-р зууныхаа л бодит байдал, нөхцөл, харилцааг ойлгож, хүлээн зөвшөөрч, хүмүүнлэг ёсыг дээдлэн, энх тайвнаар зэрэгцэн орших үүрэгтэй билээ.
Судлаач профессор Д.Чулуунжав
Ням - 02 сарын 08,
2026
Сэтгэгдэл45
Хеерхий дее, социализм, коммунизмээ санагалзаа юу? Аргагуй л Монголын философийн хегжил юм даа.
Хятадыг тайвантай байлдуулах цаг болсон байна. Хятад тайвантай байлдсанаар эдийн засаг цэрэг зэвсэгээр асар их хохирч сүйрэх болно. Монголын тусгаар тогтнолыг хүлээн зөвшөөрдөггүй Монголын газар нутгийг Хятадын алдагдсан газар нутаг гэж үздэг, Монголыг өөртөө уусгаж мөхөөх зорилготой өмхий хятад задарч олон жижиг хэсэг болж сул дорой болох ёстой
Чулуунжав гуай бодит үнэн байдлыг маш тодорхой өгүүлжээ!
Чулуунжав абугай,,,эмээ уу,,,
💊уух гэхээр хуурайшаад бна гэсэн. 🧴
Барууны өлсөглөн фашист цөөврүүд Оросыг өдөөд байгаа шалтгаан бол ердөө л СИБИР юм!
Коммунист үзэл сурталын золиос болсон энэ хүний бичсэн шууд л Оросын суртал нэвтрүүлгийг хуулбар гэлтэй. Энэ хүний тархийг Оросууд мөн ч сайн угааж, юмыг эргэцүүлж бодохгүй зөвхөн хуулж, давтдаг болтол нь сайн сургаж сайн сургалттай циркийн сармагчин шиг болгожээ. Ямар сайн сургалттай Профессор вэ ???
Чи бол ямар ч мэдлэг ухаан ална мулгуу ухна
Амидаа ах гуай! Орос Украинд шившгийн ялагдаж хүлээж Путин ба Кремлийнхэн хавтгайдаа цэргийн гэмт хэрэгт яллагдах цаг мөчийг тэвчиж өнгөрүүлээрэй. Дагаад сэтгэлээр унаад үхчив, өвчлөв өө!!! Үрс чинь дэргэд чинь хань бараа болоод сэтгэлийн дэмжлэг үзүүлнэ биз дээ???
дэлхийн хууль бол орсын хууль байх болно дэлхийн ард түмэн орсын талд байна америкийн нью уоркоп коммунистууд гарлаа
Орос сөнөтүгэй
Хятадыг тайвантай байлдуулах хэрэгтэй байна.
СЛАВА РОССИИ
чи өөрөө эхлээд чад хийх вий. Орос улс хэзээ ч мөхөхгүй. Оросын ард түмэн гайхалтай баатарлаг түүхтэй!!!!
89 субьект ч гэх шиг. Украинаас эзэлсэн мужуудыг оруулахгүй шүү. Монгол улс хүлээн зөвшөөрөөгүй байгаа. Ийм үеэ өнгөрөөсөн профессорууд зүгээр л зайл
явганаар орос руу ялхаж орох гэсэн украинуудыг алаад. окраиныг хар хар царцаанаас чөлөөлөх. кузяг ирсэн газар руу нь явуулах. окраинд одоо дуугарч пээдийж байгаа нь л хар кузнечикууд.
Ийм юм эрээчээд суудаг доктор профессор байна гэхээр гутармаар юм ямар ч эх орон ч үзэл байхгүй оросыг мухраар тахин шүтсэн олон улсын харилцаа, түүх, геополитикийн ямар ч ойлголтгүй чааваас да
би эргэлздэг байлаа энэ чулуунжав жинхэн монгол хүний эцэг юм байна ямар сайхан хүн бэ дэлхийд орчлонгийн орйд орос хүн хагийн сайхан юм орос хүн гэхээр нүдний нулимас гардаг
Ид насандаа ШУА-ийн социолог-эрх зүйн хүр ээлэнд ажиллаж бсан мөртлөө эрдмийн зэрэ г хамгаалж бараагүй л нөхөр дөө ! Ардчилал шинэчлэлийн сэдвээр хийсэн бүтээл гэж онц юмгүй, одоо болохоор Орос, соц-изм хоёрыг мөрөөдсөн зөнөг ! Энэ сайт энэний солиорл ыг дэвэргэж, олон нийтийн оюуныг хордуутл ах хэрэггүй л юм байгаан даа !
Удахгүй Путин гэнэт алагдсаны дараа Орос улс задрана ! дотоодын иргэний дайн эхлэнэ ! дотоодын урвагч хулгайч нартай нь нийлээд ОХУ ыг гадаадын улсууд хувааж авна ! баараггүй хийнэ ! Япон Курил Сахалин арал хоёрыг авна ! Амёрик Чукотк Камчатк хоёрыг авна ! Хятад алс Дорнод дээр нэмээд ар Монголыг авна ! Гёрман Польш хоёрын нэг нь Калининград мужийг авна ! Финүүд Карёлийг авна ! Укрианууд Крым Донбасс хоёр дээрээ нэмээд Кубань Курск хоёрыг авна ! Азёрбайжан улс Дагёстаныг авна ! Гүржүүд Абхаз Осётин хоёрыг авна ! Шинэ тусгаарласан Чёчёнь улс Кабардин болон Нальчакийг авна ! Казахстан улс Горно Алтай болон Туваг авна ! Англичууд Арктикийн том арлуудаас авна ! Ингэж авах гээд эзлэх гээд мангасууд одоо нууц бэлдэж бөйнө !! Бүүдэн минь үхэж болохгүй шүү !
Бүүтэн араа бодоод аль хэдийнэ зохицуулсан байхоо
Оросууд өөрсрсдөө энхийн цагаан тагтаа юм биздээ, энэ ертөнц дээрх хамгын бузрын шуналтай улс 1рт орос, 2рт хужаа байх шүү. Украинууд ч өөрсдөө бас буруутай даа
Ал минь оросруу Украин гэдэг мангас дайраад цөмийн зэвсэг хэрэглэж байгаа юм бодоод бичээд байнуу тэр орос ахдаа тэгтлээ их хайртай бол үр хүүхэд ач зээгийнхээ махыг хэрчиж өшиглөөд орос ахынхаа нохойг тэжээчих тэгвэл чамайг дагая
Ал минь оросруу Украин гэдэг мангас дайраад цөмийн зэвсэг хэрэглэж байгаа юм бодоод бичээд байнуу тэр орос ахдаа тэгтлээ их хайртай бол үр хүүхэд ач зээгийнхээ махыг хэрчиж өшиглөөд орос ахынхаа нохойг тэжээчих тэгвэл чамайг дагая
Проф гээд байгаа бас малаас ОЭ шиг тэнэг юм.
Проф гээд байгаа бас малаас ОЭ шиг тэнэг юм.
ОЭ мал шиг проф мал
ОЭ мал шиг проф мал
ертөнцийн эзэн ану-н хүслээр байлдаж байна даа. нураандаа авгай.
ану-гаас бусад байлдаж ану ганцаараа хөгжих ёстой ч гэлүү
Чулуунжав түүхэн баримт түшиглэн барууныхны шунал тачаалыг үнэн зөв гаргаж бичжээ. Тиймээ Орос оронд газар нутаг хэрэггүй,юу хэрэгтэйг ч бичиж. Орос улсад бурхан дэлхийн хоймор нутагт асар их баялагтай өргөн уудам газар нутаг заяажээ. Эртхэндээ хүмүүс оросын хүйтэн цаг агаарт дасан зохицож чадахгүйгээс бусад дулаан зөөлөн уур амьсгалтай улс орнуудыг колоничлож баялагыг сорчилж дууссан нь үнэн юм. Үүний балаг нь дүрвэлт цагаачлал нэрээр илэрч европ эзлэгдэж байгаа нь ч үнэн. Хүний тэр дундаа барууныны шунал тачаал дуусахгүй нь одооны Орос-укрианы дайн. Энэ дайнд орос ялагдахгүй нь үнэн,шударга ёс-үнэн ялагдахгүй нь бас үнэн. Иймд Путин Орос орон,аугаа орос ард түмэн ялна. Үнэн ямагт ялсаар ирсэн
би харь гаригийн монгол тул харь гаришийн орос оронтойгоо үхтлээ хамт байна
Чиний хувьд Орос Путин аугаа байх .Харин Оросууд Путиний хувьд чи бол зүгээрэл чугча өмхий аймхай ХОНЬ юм шүүдээ.
Манай ойворгон залуу үе Өрнөд, капитализмын мөн чанарыг таньж мэдэхгүй л чвж ирсэн. АНУ, Баруунд очиж боолын хөдөлмөр эрхэлн хэдэн $ ирүүлж буй тэд л зах зухаас нь мэдэрч буй. Өрнөдийн бол дээд үндстэн гэж мнгл мэтэд дээрлхүү ханддаг ба манай байгалиын бачлагт шунасандаа өнгалөн далдладаг. Мнгл хүн бүр өөдтэй, дотроо бодолтой бхгүй бол Өрнөд маниыг Хятадтай хуваан авахад бэлэн бгаа. Бид ч ардчлл гэж хөөрсөнигэнэн хонгорууд 35 жил явж өдий хүрлээ.
200 гаруй дайных нь 2 нь л эх нутгаа хамгаалсан дайн байсан. Тэр нь 19-р зуунд Напелион, 20-р зуунд Гитлер хоёр л орос руу дайрч байсан. Бусад нь оросын түрэмгийлэл, булаан эзлэлт байсан. Наад яриад бичээд байгаа Байгаль нуур, Сибирийн ой тайга монголынх байсан. Одоо ч сибирийн газар нутгуудын монгол нэрс байж л байна.
монгол хүн орсын нутагт шунаж хэрэггүй өөрийнхөө нутагт эзэн болж чадахгүй оюу толгойгоо өгчихсөн гуйрамч царайлаад байж байна шинэ колончлолд орсон
Азийг доорд үздэг Оросууд шүтдэг сионист Еврейчүүдээ өмөөрч, тэдний дарлал доромжлолын эсрэг боссон Германыг өдөж байлдсан. Бүх цэрэг зэвсгээ Румын Унгарын хил дээр аваачаад ил тавьчихсан Германы нефтийн хангамжийг таслах зорилготой бэлтгэж байсан.
Амар мөрнөөс Ижил мөрөн хүртэл Европ Оросуудын нутаг байхгүй. Энэ өргөн уудам нутаг Оросуудын доорд үзэж устгаж оросжуулж сөнөөж ирсэн Түрэг Монгол үндэстнүүдийн өлгий.
xaxaxaxaxa!
Д.Чулуунжав гэж хуурамч профессор цолтой өвөө дахиад путлерийн орос улс ялна зохиолоо бичжээ Путлерийн РАШИСТУУД гитлерийн фашистууд шиг замхран алга болох өдөр удахгүй ирнэ
тэгээд хэн орсыг авах юм
Монгол нэртэй оросжсон бууны нохой болсон Чулуунжавгуайд Орос орон Орос хүн агуу байхалдаа.Гэхдээ Оросуудын хувьд Чулуунжавгуай бол зүгээрэл нэг муу чугча аймхай өмхий хонь монголойд синдром юмшүүдээ.
орос байгалын баялгаа зэвсэг пуужин атом болгоно бүх орос хүнийг цэрэгт татаж цэргийн эрдэмд сургахгүй бол эх орноо хамгаалж чадахгүйд хүрнэ цэргийн эдийн засаг хэрэгтэй
Ийм их газар нутагтай, ийм их баялагтай байж бусдын алгын чинээ газрыг, жишээ нь манай Увсын хойд хэсгээс 1950-иад онд дээрэмдэж булааж авсан тэдний дуусашгүй их шуналын талаар та юу хэлмээр байна, Чулуунжав гуай?
Ёстойоооо