sonin.mn

Хотын дарга Х.Нямбаатарын бие нэлээдгүй чилээрхэх болсон тул эрүүл мэндийн шалтгаанаар ажлаа өгч магадгүй гэсэн мэдээлэл гараад буй. Энэ талаар НЗДТГ-аас тодруулахад ташаа мэдээлэл болохыг хэлж байна. Хотын дарга Х.Нямбаатарын биеийн байдал сайн, эрүүл мэнд хэвийн, ажил үүргээ гүйцэтгэж байгаа гэнэ. Энэ долоо хоногийн сүүлээр МАН-ын Их хурал болно. “Их хуралтай холбоотойгоор хотын даргыг эрүүл мэндийн шалтгаанаар ажлаа өгч магадгүй” гэсэн нь ташаа мэдээлэл болохыг албаны эх сурвалжаас баталлаа.


Я.Ядам