УИХ-ын гишүүн, АН-ын дарга О.Цогтгэрэл сэтгүүлчдийн асуултанд хариуллаа. Тэрээр: "2026 оны улсын төсөв эрх баригчдын ярьж байгаа шиг гайхамшигтай сайн ч биш, бас яахаа алдсан муу ч биш, ердөө л өөрчлөлт шинэчлэлгүй, аргацаасан нэмэлт төсвийн төсөл хэлэлцэгдэж, одоо төгсгөлийн шатандаа орж байна.
АН-аас “Нууцын тухай хууль”-д нэмэлт, өөрчлөлт оруулах төсөл боловсруулж байгаа. Уг хуулийн төсөл нь 30 орчим холбогдох хуульд нөлөөлөх учраас боловсруулалтын ажил өрнөж байна. Ойрын хугацаанд өргөн барих төлөвтэй байна.
Мөн саяхан АН-ын гишүүдийн хамтаар БНСУ-д ажиллаад ирлээ. БНСУ-д нийт 59 мянган Монгол иргэн амьдарч байна. Түүнээс 14 мянга гаруй иргэн хууль бусаар оршин суудаг ангилалд орсон, ямар ч эрх зүйн хамгаалалтгүй нөхцөлд амьдарч байна. Үүнтэй холбоотойгоор Монголын 6 мянга орчим хүүхэд мөн хууль бус оршин суугчдын ангилалд хамрагдсан байдаг.
Эцэг эх нь хууль бус статустай учраас хүүхдийн эрх зөрчигдөж буй асуудал ч бий. Энэ мэтчилэн сэтгэл эмзэглэмээр олон асуудал байна.
Саяхан БНСУ нь БНХАУ-ын иргэдийг 14 хоног визгүй зорчих эрхтэй болгосон байна. Дэлхийн хамгийн ядуу орнуудын нэг байсан Солонгос улс өнөөдөр Хятадын иргэд аяллын зорилгоор зорьдог өндөр хөгжилтэй улс болж чаджээ. Гэтэл манай иргэд 30 жилийн турш Солонгос руу ажиллах, хар ажил хийх зорилгоор явж байгаа нь манай эдийн засаг ямар түвшинд байгааг харуулж байна.
Эдийн засаг өсөж байна гэж хэлдэг ч энэ нь чанаргүй өсөлт гэдгийг бодитоор харуулж байна. Үндсэн хуулийн Цэцийн дүгнэлттэй холбогдуулан АН-ын бүлгийн хурал дээр энэ асуудлыг хэлэлцсэн. Цэцийн дүгнэлтийг хэрэгжүүлэхтэй холбоотойгоор зарим хууль Үндсэн хуультай нийцэхгүй, мөн хууль хоорондын зөрчил илэрч байна. Энэ асуудлаар УИХ болон гишүүдийн зүгээс яаралтай ажиллах шаардлагатай гэж үзсэн. Цэцийн дүгнэлтийг хэрэгжүүлэхтэй холбоотойгоор олон гишүүн байр сууриа илэрхийлсэн." гэв.
Мягмар - 11 сарын 11,
2025

Сэтгэгдэл5
танай АН Монголын эдийн засгийг 2012-2016 онд мөн л сайхан нураасан даа. Дийлдэшгүй өрөнд оруулж Чингис бондоор хэдэн зам зассанаас бусдыг нь идчихсэн биз дээ
Энэ нөхрөөс юу ч юу ч горьдолтгүй - хайран боломж ... Аргагүй л Ухаахудагийн тэжээвэр ...
О.Цогтгэрэл Ц.Элбэгдоржийн захиалга, заавраар төр засгийн ажлыг харлуулан саатуулахыг оролдсоны хэрэггүй. 2028 онд Ерөнхий сайд нар гэж сэрүүн зүүдэлж, том том дуугарах болжээ. Улс орныг сүйрүүлээд гадаадад зугтаж гарсан Элбэгдорж нартаа эхлээд хариуцлага тооцооч.
30 гаруй жил ийм байнаа МАН ба АН ы байж байгаа царай Бие биенээ шүүмжилж л сурлаа АН тэгээд санал санаачилга гаргаач дээ Хоер нам пуны өмнө авилга хулгайгаа даржж хүний нөөөцөө чадвартай болгооч дээ АН засагг гарлаа гэхэд мөн иймэрхүү л байна гэдэгт эргэлзэхгүй байна
ҮЕИЙН ҮЕД Л ТИЙМ БАЙСАН. ОДОО ГЭНЭТ ӨӨРЧЛӨГДӨВ ГЭЖ. ХАРИН Ч УЛАМ ДОРДОНО БИЗ. ЭНЭ ИХ ЛУЙВАР ЧИНЬ НӨЛӨӨЛДӨГ ЮМ БАЙГАА БИЗ ДЭЭ.