Ерөнхий сайд Г.Занданшатар мэдэгдэл хийлээ.
Уг мэдэгдэлд: "Улс орны эрх ашгаа тэргүүн эгнээнд тавьж, намын дотоод асуудал төрийн зовлон болохоос сэргийлэн Монгол Ардын Намын даргын төлөөх өрсөлдөөнөөс нэрээ татаж буйгаа мэдэгдэж байна.
Улсын эдийн засаг, ард түмний амьдралд тулгамдсан олон асуудал шийдлээ хүлээж байна. Авлига, баялгийн хулгайтай хийж буй тэмцлээ тууштай үргэлжлүүлж, иргэдийнхээ орлого, цалин хөлс, тэтгэвэр тэтгэмжийг нэмэгдүүлэх, бусад тулгамдсан олон суурь асуудлыг шийдэхийн төлөө Засгийн газар улам эрчтэй ажиллах болно.
Баялгийн хулгайтай хэзээ ч эвлэрэхгүй. Надад албан тушаал бус улсын төлөө бодит ажил, ард иргэдийн итгэл илүү чухал. Байгалийн баялгаас нийт иргэн бус хэсэг бүлгээрээ хувь хүртдэг шударга бус байдлыг халахын төлөө Засгийн газрын тэргүүний хувьд тууштай тэмцэнэ." гэжээ.
Ням - 02 сарын 08,
2026
Сэтгэгдэл15
Огцроо сандлаасаа буу зандаа
Угаас 24 оны ард түмний сонголтоор сонгогдоогүй төгцөг ингээд суух нь ичмээр зүйл мөн.
МАН дотор ийм цэвэр шударга хүн Зандкагаас өөр бдг болов уу? Хулгайч, улсаа тоногчдын нам гэх мафи ч тарсан нь дээр. Энхбаяр Зандка зэрэг нэр гар цэвэр улс нь шинээр нам бгуулж улсаа өөд тат.
Учрал ! Ж Энхбаяр мэтийн сайд нараасаа нэгийг нь намын даргаар тавьчихвал чи болон чиний засгийн газар огцрохгүй Зандкаа ! Чи сая овоо зөв нүүдэл хийлээ ! Эр хурга !!
Зөв дөө Занданшатар төрийн ажлаа анхаарч МАН шинэчлэл хийхээ бодсон нь дээр Нарийн бмчгийн дарга Чулуунзагд нь шоронд ерө6хий нарийн баысан Амарбаясгалан нь яллагдагчаар татагдан шалгуулж байна УИХ д жагсаалтаар орсон залуучууд нь өөрийнхөө намын засгийг огцруулах гээд гүйлдэв Төсвийн хэлэоцүүлгийг байдгаараа гацаав яхулгай луйвраа хамраалж үгсэн хуйвалдав Нийгэмд МАН г тараая санаа бодол хүчтэй болоод ирлээ МАН том шихэчлэл хийх цаг болжээ
ОЮУТОЛГОЙН ЛУЙВАРЫН ГЭРЭЭГ НЭН ЯАРАЛТАЙ ЗОГСООЖ, ДАХИН ЦОО ШИНЭЭР БАЙГУУЛЖ МОНГОЛ УЛСЫГ ХОХИРОЛГҮЙ БОЛГО. Оюутолгойн хулгайтай тэмцэл хий…….
За тэр учрал бол ёстой дэмий шүү өөр л юм бодож олоорой
Наймаар, тохиролцоонд орчихоогүй байгаа.
Ерөнхий сайдаасаа ч огцорсон хүн ш дээ. Их хурал нь огцруулчихаад тэр шийдвэрээсээ эргэж буцаад байгаа юм уу хаашаа юм бэ?
Учрал, Ж.Энхбаяр нар бол хулгайтай тэмцэх хүмүүс биш болох нь харагдсан. Эд нараас хэн нь ч Ухаа худгийг шалгуулахгүйн төлөө явна. Ардын намын хагарал улам ихэснэ. Эд нарын хулгайн тэмцэл бол намын залуу гишүүдээ барьж хорьчихоод, Монгол улс хулгайгүй , авилгагүй болчихлоо одоо Ерөнхийлөгч болно гээд л нам дотроо үзэлзчихнэ. Өөр цоо шинэ хүн гаргах хэрэгтэй.
MSCээс хандив авсан хүмүүсээс намын дарга тавина гэсэн чинь юу гэсэн үг вэ? МSC ийг шалгахгүй, хулгайтай тэмэхгүй гэсэн үг үү
Шоучин буриад Учралын аав шуналын тулам Ням Осор хоолойгоо шахаж ярьж алиалдаг.
АМАРАА ГАА ДАВХАР НЭР ДЭВШҮҮЛХҮҮ ХҮҮК ЖИИГЭЭД БА УУУ
МАН намын их хурал болох гэж байгаа тул Энхболд Амартүвшинг гүтгэх гүтгэлгээ явуулж байна. Нөгөө Адмирал компаныхаа тухай шинэ баримт оллоо гээд зохиолоо бичжээ. МАН ын их хурлын дараа хэсэг намжих байх. Ямар нэгэн даргын сонгуулийн өмнө дахиад л шинэ мэдээ олло гээд л ярих байх.
Намын даргын төлөө яахаас ч буцахгүй тэмцэлдэж байсан Занданшатар гэнэтхэн яагаад нэрээ татах болов. Улсын их хурлыг бужигнуулж, цэцийг хууль зөрчүүлэн 3 хоногийн дотор хуралдуулж, Булгантуяаг гүтгэж албан тушаалаас нь буулгаж, МАн намыг эвлэршгүй 2 хэсэгт хувааж, Энхбаярыг хуулийн сайд болгож. АН ыг бас 2 хувааж, АН ыг авилгадан өөрийгөө өмөөрүүлж их юм болсон оо. Гэтэл одоо л хүсэл мөрөадөл чинь биелэх цагаар гэнэтхэн ухаа орж намын ба ард түмний эв нэгдэлийг бодож нэрээ татлаа ч гэх шиг. Намаасаа бас ард түмнэсээ уучлалт гуйгаад огцор.