УИХ-ын гишүүн Д.Амарбаясгалан мэдэгдэл хийжээ.
Уг мэдэгдэлд : "Монгол Ардын Намын гишүүд, эрхэм журмын нөхөд өө, Миний бие найман жилийн хугацаанд Монгол Ардын Намын Ерөнхий нарийн бичгийн даргаар ажиллахдаа улс төр, эдийн засгийн хамгийн ээдрээтэй, сорилт ихтэй үед нам, улс орныхоо хөгжлийн бодлого, Үндсэн хуулийн өөрчлөлт, сонгуулийн мөрийн хөтөлбөрийг шинжлэх ухаанч арга зүй, нарийн судалгаа, тооцоонд тулгуурлан боловсруулж, хоёргүй сэтгэлээр хэрэгжүүлж бодит шийдэл гаргаж ирсэн. Энэ хугацаанд намын гишүүд, дэмжигчдийнхээ дэмжлэг, хамтын хүчээр Ерөнхийлөгчийн сонгууль болон Улсын Их Хурлын гурван удаагийн сонгуулийн ялалтыг дараалан байгуулж, Монгол Ардын Намыг зөвхөн Монголдоо төдийгүй Евро-Азийн бүс нутагт хүлээн зөвшөөрөгдсөн, тогтвортой, бодлоготой, орчин үеийн институци болгон төлөвшүүлэхийн төлөө бүх хүчээ зориулан ажилласан билээ.
Үндсэн хуулийн өөрчлөлтөөр Монгол Улсын парламентын төлөөлөх чадвар нэмэгдэж, нийгмийн олон бүлэг, үзэл бодлын төлөөлөл сонгогдох өргөн боломж бүрдсэн. Үүний үр дүнд жендэрийн харьцааны хувьд Монгол Улс Азийн бүс нутагт тэргүүлэгчдийн нэг болж, ардчиллын олон ургалч үзлийг бодитойгоор бэхжүүлсэн нь парламентын хөгжилд түүхэн алхам болсон.
Энэ шинэ нөхцөлд төрийн бодлогын залгамж чанарыг хадгалж, ард түмний итгэлийг сэргээж, намын эв нэгдлийг бэхжүүлэхийн зэрэгцээ 2027 оны Ерөнхийлөгчийн болон 2028 оны Улсын Их Хурлын сонгуулийг амжилттай зохион байгуулах стратегийг тодорхойлох нь нэн чухал хэмээн үзэж намын даргад нэр дэвших шийдвэр гаргасан. Аль ч ардчилсан улс оронд намын дотоод сонгууль улс төрийн өндөр соёл, ил тод нээлттэй зарчимд тулгуурлан өрнөдөг ч, харамсалтай нь намын даргад нэр дэвшихээ зарласанаас хойш улс төрийн зорилготой, зохион байгуулалттай, хэрээс хэтэрсэн гүтгэлэг, хэлмэгдүүлэлтийн ажиллагаа эрчимжиж, үнэн худлын зааг бүдгэрэн, нийгэмд үл ойлголцол бий болголоо. Энэ нь зөвхөн хувь хүний нэр хүндийн асуудал биш, харин Монгол Ардын Намын эв нэгдэл, улмаар төр, нийгмийн тогтвортой байдалд сөргөөр нөлөөлөх ноцтой нөхцөл болж байна. Ийм нөхцөлд би албан тушаал, эрх мэдэлд зууралдахыг бус, харин төрийн үнэт зүйл, шударга ёс, хууль дээдлэх зарчмыг хамгаалан, улс орны үйл хэргийг гацаанаас гаргах нь хамгийн зөв алхам гэж үзэж Улсын Их Хурлын даргын үүрэгт ажлаас өөрийн хүсэлтээр чөлөөлөгдсөн болно.
Миний хувьд улс төрийн дайралт, гүтгэлгийг ёс суртахуун, улс төрийн соёл, хууль зүйн хүрээнд хүлээн авч, үнэнийг ил тод тогтоолгохдоо итгэлтэй байна. Худал үнэн хоёр цаг хугацааны шалгуураар тос усаараа ялгаран гарах нь гарцаагүй.
Миний бие цаашид улс төрийн тогтвортой байдлыг хангах, Монгол Ардын Намын эв нэгдлийг бататгах зорилгоор үе үеийн намын дарга нарын болон зөвшилцлийн ажлын хэсгийн санал дүгнэлтэд хүндэтгэлтэй хандаж, Монгол Ардын Намын даргын албан тушаалд МАН-ын Их хурлаар нэр дэвшихгүйгээ мэдэгдэж байна." гэсэн байна.
Лхагва - 11 сарын 12,
2025

Сэтгэгдэл6
Ингээд буугаад өгч байгаа юм уу?
Ugaasaa l buuj ugnu shde hiisen hereg ni tdrhoi baihad
Сарын өмнө ингээд хэлчихсэн бол одоо худлаа үнэн бөгсөө ухуулахгүй байсан юм ! Оройтсон байна !
Баттөмөрийн Энхбаяр үнэхээр аймаар нотлох баримтууд гаргалаа. ▪️Миний үхтэл тэмцсэн Ац Амундараа бол Бодийн Баясгалантай нийлж асар их хулгай хийсэн бүх баримтыг харлаа нууцаас гаргасанд баярлалаа. ▪️Хүн дээр туршилт хийж нүүрсний 300 сая$-ын хулгай ч гаргаад ирлээ. Нийслэл +АБ ▪️Номин сайд мөнгө угаасан албан тушаалын хэргээс гадна HERO ENTERTAINMENT-ийн Баатар Данх хоёртой үгсэн асар их мөнгө авсан гүйлгээг ч харлаа өөрсдийн бичлэгийг ч харлаа. ▪️Гэрэгэ Таурын дээрэмдэж авсан нь үнэн гэж би итгэж байгаа! Учир нь тэд одоо ч төлбөрөө аваагүй нь үнэн! Эх сурвалжтай шүү өөрөөс нь сонсож байв. ▪️П.Сайнзориг гишүүн БЭТ байхдаа мөн нүүрсний хулгайч компанид гэрээ өгч хууль зөрчсөнийг ч хэллээ Одоо эдгээр ацнууд чинь ШОРОНД СУУХУУ ОРДОНД СУУХ УУ?
о заза дуусчээ
Shopond yavah estoi ene dolir