Үндэсний цэцэрлэгт хүрээлэнд, ундны усны эх үүсвэр дээр газар олгосон Нийслэлийн захирагчийн санаачилга, Засгийн газрын шийдвэрийг эсэргүүцэж байр сууриа илэрхийлээд байгаа Иргэдийн олон нийтийн /ИОН/ намын дарга, УИХ-ын гишүүн, Боловсрол соёл,спорт, аялал жуулчлалын сайд асан Ц.Оюунгэрэлтэй дээрх асуудлаар ярилцсан юм.
-Үндэсний цэцэрлэгт хүрээлэнгийн газар Нийслэлийн хүн амын ундны усны эх ундарга гэдэг. Энэ талаас нь эхлээд дэлгэрүүлж тайлбарлана уу?
-Би нийслэлийн иргэн. Тиймээс нийслэлийн оршин суугчдын ундны усны эх ундарга дээр Үндэсний их театр байгуулах гэж байгаа шийдвэрийг эсэргүүцсэн. Нийслэлийн иргэд, энэ хүрээлэнгийн газрын доорх усны ундаргаас эх авсан усаар ундаалдаг. Тиймээс амьд явах эрхийн нэг үндэс болсон уух усны асуудал хөндөгдөж байгаад сэтгэл зовниж байр сууриа илэрхийлсэн. Тэгэхээр усны эх ундаргын талаас нь тайлбарлавал, бусад улсын ихэнх хот хүн амынхаа ундны усыг хиймэл нуураас мөн гүний худгаас ундаалдаг.
Зарим нь тухайлбал, Сингапур улс ундны усаа Малайзаас импортолдог.Тэгэхээр хот болгон ундны усны эх сурвалжтай. Харин манай улсын нийслэл Улаанбаатарынхан бид гүний усаар ундаалдаг маш цөөхөн хотын иргэд. Өөрөөр хэлбэл, хиймэл нуураас биш, голоос биш далайгаас ч биш бид гүний усаар ундаалдаг.
Түүнчлэн усаа импортлох шаардлага ч манай улсад байдаггүй. Тиймээс нийслэлийнхэн бид усаа гүний худгаас уудаг. Гүний худаг борооны усаар тэжээгдэн хөрсөөр шүүгдэж хөрсөн дэх усны судлаар дамжин гадаргын дээр гарч ирдэг. Тэгвэл манай улсын ундны усны эх ундаргын гүний худгуудын газар доорх байгууламж болох усан сан маань Үндэсний цэцэрлэгт хүрээлэнгийн тушаа байгаа гэж ойлгож болно.
Тэр хавьд уулнаас урсаж ирсэн борооны ус ихээр хуримтлагдаж хөрсөөр шүүгдэж цэвэр усны эх сурвалж болдог. Түүнчлэн олон км үргэлжлэх хөрс, гол, горхиор шүүгдсэн ус маань уг худгуудын цэвэр усны эх сурвалж нь юм.
Байнга тэжээгдэж байдаг тул нийслэлийнхэн бид уух усаар тасралтгүй хангагдаж байдаг гэсэн үг. Тиймээс хаанаас уух ус маань тэжээгдэж байгаа вэ гэдгээ мэдэх нь усныхаа эрхийг хамгаалах маш том мэдлэг юм. Ус уух эрхийнхээ төлөө тэмцэж байгаагийн зэрэгцээ усыг бүрдүүлж буй эх сурвалж, эх ундаргыг бүрдүүлдэг газрын төлөө бас тэмцэх хэрэгтэй болж байна л даа.
-Эл шийдвэр Усны тухай болон Газрын тухай хууль гэх мэт бусад ямар хууль тогтоомжуудыг зөрчсөн гэж үзэх вэ?
-Усны тухай хуулийг зөрчсөн. Уг хуульд усны эх, усан санг бүрдүүлэх тухай том заалт бий. Гэхдээ манайхан усны эх гэдгийг голын эх, булгийн эх гэж тооцоолдог. Тэгвэл усан сан, худгийн эхийг бүрдүүлж байгаа уул, хөрс, голын ай сав, голоор урсаж байгаа илүүдэл ус хөрсөн доогуур урсаж хаана тунаж усан санг бүрдүүлж цэвэр усыг гаргаж байна тэр газрыг усны эх ундарга гэж үздэг. Тэгэхээр тэр том талбай газраа авч үлдэх, хамгаалах нь усны хамгийн том бодлого байдаг.
-Уг газраас нийслэлийн ундны усны 88 худаг эх авдаг гэж та мэдээлсэн. Үүнийгээ тодотгож тайлбарлана уу?
-Нийслэл гүний 88 худагтай гэсэн мэдээлэл бий. Харин яг хаана, хаана байршиж байдаг вэ гэсэн мэдээллийг Усны газрынхан сайн хэлэх байх. Гэхдээ хотоос зайдуу худгуудыг өрөмдөж ус гаргаад хот руу тээвэрлэхэд их зардал гарах учраас хот доторх худгуудыг өрөмдөж цооног гаргаж хотын хүн амаа ундаалахад зориулж цооногуудаа бэлтгэсэн байдаг байх.
Ингэж бэлтгэсэн 88 худгийн 70 хувь нь Үндэсний цэцэрлэгт хүрээлэнгийн газар дээр байгаа гэсэн мэдээлэл бий. Өөрөөр хэлбэл, Улаанбаатар хотын нийт хүн амын 70 хувь нь цэцэрлэгт хүрээлэнгээс эх авсан усан сан бүхий худгуудын усаар ундаалж байна гэсэн үг.
Мэдээж орон сууцны өрх бүрийн крантаар ирж буй ус маш сайн хамгаалагдсан нэгжийн дор ямар нэгэн бохирдолгүй, стандарт шаардлага хангасан, эрүүл ахуйн шинжилгээг байнга авч байж түгээх үүрэгтэй, хуультай. Өөрөөр хэлбэл, ус нь ч тэр газар нь ч ялгаагүй Улсын тусгай хамгаалалт дор ундны усыг нийлүүлж байгаа учраас бид цэвэр ус ууж байна шүү дээ.Тэгэхээр ууж байгаа ус, усны эх газраа хамгаалах эрх нь танд ч надад ч бий. Үүнийхээ төлөө тэмцэх хэрэгтэй.
-40 га газар гэдэг нэлээн том газар. Үүний хоёр га -д нь НҮБ-ийн хуралд ирэх 10 мянган төлөөлөгчдийг хүлээн авах театр барихад зориулах бол үлдсэн 38 га нь авто зогсоол болох хэрэг үү?
-Төр иргэдээ эх оронд нь амьд, мэнд, урт удаан амьдруулахын төлөө л байгаа бол ундны усаар хэрхэвч оролдох ёсгүй. Ялангуяа Улаанбаатар хот ирээдүйд устай, ундтай байх уу гэдэг асуудал хөндөгдөж байна. Ус, газар болон зүлгээр тэжээгддэг учраас усанд хамаагүй гэж харанхуйгаар сэтгэж болохгүй л дээ. Газраа хамгаалж байж усаа хамгаална. Боловсрол дутуу удирдагчтай байгаагийн уршгаар өнөөдөр уух усгүй болох дээрээ тулаад байна. Түүнчлэн олон га газрыг сэндийчиж авто зогсоол барих гэж байгааг эрс эсэргүүцэж байна. Усны сав газар, усан сан бүрдүүлдэг эх ундаргатай газрыг цементэлж болдоггүй. Тэр ч байтугай хучиж болдоггүй гэдэг. Ерөөсөө зүлгээрээ л байх ёстой гэдэг. Тиймээс энэ шийдвэрийг маш буруу гэж үзэж байгаа.
-Энэ шийдвэрийг НИТХ-ын 15 төлөөлөгч гаргасан гэж байсан.Та нэрийг нь нь хэлэх боломж байна уу?
-Усан сан яаж бүрэлддэг вэ гэдгээр БОУӨЯ болон Усны газрынхан Нийслэлийнхэнд хичээл заах хэрэгтэй. Эсвэл ИТХ-ын төлөөлөгчид өөрсдөө суралцах, мэдлэг, мэдээлэл авах хэрэгтэй. Усны сан бүрдүүлж байгаа зүлэгтээ ингэж хайнга хандаж болохгүй. Энэ бүгдийг нэн даруй зогсоох хэрэгтэй. Театрын барилгыг тойроод олон тооны үйлчилгээний газар, автомашины зогсоол, үзэгчид гээд байнга тэр орчныг талхлах нөхцөл үргэлжилнэ. Хамгийн стратегийн чухал газраа дэмий цементэлж хаях гэж байгаад үнэхээр харамсалтай. Усны эх олон газар байдаггүй. Усны эх газар зөвхөн усныхаа дээд талд л байдаг. Тэгэхээр Улаанбаатар хотын усны эх талбай бол Үндэсний цэцэрлэгт хүрээлэнгийн газар.
Хотоороо нэг урсаад бохирдсон газраас бид усаа уудаггүй. Голынхоо дээд талаас ундаалдаг. Дээр үед усны цагдаа гэж байсан гэдэг. Өөрөөр хэлбэл, ундны усны эхийг буутай цагдаа нар хамгаалдаг байсан гэсэн.
Тэгвэл өнөөдрийн эрх баригчид МАН-ын харанхуй бүдүүлэг, боловсролгүй гишүүд бидний ирээдүйг баллах дээрээ тулаад байна. Уншиж, судалж шинжлэх ухаанчаар ханддаг байгаасай. Амьдралын цикл, физик газар зүйн анхны мэдэгдэхүүнтэй болж бичиг үсэг тайлагдаасай гэж харж байна. Харанхуй шийдвэрийн харгайгаар ирээдүйд Улаанбаатар хот усгүй болох эрсдэл маш ойрхон боллоо. Усны эх, ус уух эрхийнхээ төлөө усан сан болон усны ундарга болсон газраа хамгаалахын төлөө хүн бүхэн дуу хоолойгоо нэгтгээсэй гэж уриалж байна.
Ц.МЯГМАРБАЯР
Эх сурвалж: "Зууны мэдээ" сонин
Бямба - 02 сарын 07,
2026
Сэтгэгдэл41
Маш зөв асуудал ярьжээ АН бхан энэ намтай хамтраад акц зохиох Их яхурал дээр ажлын хэсэг байгуулмаар Нэгд ундны усаа хамгааалах хэрэгтэй Хоерт НҮБ ын хурлын дараа баахан ашиглалт муутай барилга байгууламж үлдэж ниыслэлиынхэн цэцэрлэгт хүрээлэнгүй болох гэж баына ягуравт Асем Виллагаас дор хөрөнгийн буруу зарцуулалт болох гэж байна ядөрөвт Хотын төсвийн буруу зарцуулалт засгийн газрын хажуугаар тусдаа засаг мэт аашилж хөрөнгө үрж байгаа дураараа бонд гаргаж өр нэмэгдүүлж баыгаа тэгсэн мөртлөө хотын иррэдийн уоам бүр доройтож байгаад УИХ анхаарч хэоэлцэж шийдвэр гаргах цаг болжээ
Nyambaa ogtsor
Nyambaa ogtsor
Америкийн 350 сая доллараар улаанбаатар хотод ус цэвэрлэх байгууламж бариад байсан тэрний хамгаалахаар Оюун гэрэл гэнэт амь оржээ. Монгол улсын хувьд Америк, Хятад, Орос гэсэн гурван том улсын бодлогоос болгоомжлох хэрэгтэй. Хятад байгаль нуурнаас ус татаж хятадын Ланжоу хотыг усаар хангах санал орост тавьсан. Харин Орос нь байгалийн хийн хоолойг Улаанбаатараар тавих гэж хятадын хариу байхгүй болохоор байгаль нуурын усыг ашиглуулах талаар хариу өгөх боломжгүй гэж хэлсэн. Монголын нийслэл улаанбаатарын усны их туул голын усыг хамгаалах гэж байгаа нэрээр Америкчууд хятадтай сэм хуйвалдсан байхыг санаж яваарай. Туул голын усыг хятадруу шугам хоолойгоор экспортлох сонирхол Америкт байгаа шүү. Америк гэж улс манай матадын газрын тосыг яасан бэ гэдгийг сайн санаарай Монголчуудаа.
Америкийн 350 сая доллараар улаанбаатар хотод ус цэвэрлэх байгууламж бариад байсан тэрнийг хамгаалахаар Оюунгэрэл гэнэт амь оржээ. Монгол улсын хувьд Америк, Хятад, Орос гэсэн гурван том улсын бодлогоос болгоомжлох хэрэгтэй. Хятад байгаль нуурнаас ус татаж хятадын Ланжоу хотыг усаар хангах санал орост тавьсан. Харин Орос нь байгалийн хийн хоолойг Улаанбаатараар тавих аваас байгаль нуурын усыг хятадад ашиглуулах талаар хариу өгөх боломжтой гэж хэлсэн. Монголын нийслэл улаанбаатарын усны эх туул голын усыг хамгаалах гэж байгаа нэрээр Америкчууд хятадтай сэм хуйвалдсан байхыг үгүйсгэхгүй тул санаж яваарай. Туул голын усыг хятадруу шугам хоолойгоор экспортлох сонирхол Америкт байгаа шүү. Америк гэж улс манай матадын газрын тосыг яасан бэ гэдгийг сайн санаарай Монголчуудаа. Туулын дээд хэсэгт далан бариад эхэлвэл тэндээс шугам хоолойгоор хятадын Ланжоу хот хүртэл ус шахна гэсэн үг юм. Хэрвээ туул голын дээд хэсгээс ингэж их усыг хятадууд аваад явбал Улаанбаатарчууд хатаж үхнэ шүү.
Толгой нь эргэсэн улсууд бас олон болж байгаан байна. Америкууд буцалтгүй тусламжаар ундны усны гүн цэвэршүүлэх үйлдвэрийг био комбинатын орчимд барьж дуусаад тун ч удахгүй ашиглалтанд өгөх гэж байна. Хөрөнгөтөн капиталист америк брежневийн зөвлөлт шиг буцалтгүй тусламжаар улаанбаатарчууд бидэнд маш чухал үйлдвэрийг бариад дуусаж байна. Гэтэл энэ Элбэгдоржийн дагуул хүүхэн юу ч яриад попроод байгаан бэ. Тийм л их мундаг юм бол хамаг бохироо туул гол уруу асгаад мөн туулын яг эрэг дээр хаа сайгүй нүхэн жорлон ухаад бааж шээгээд сууцгааж байгаа гачууртын иргэдийн ундны ус бохирлож байгаагын эсрэг оюунгэрэл гуай тэмцэх чинь яасан юм бэ. Чадахгүй байж. Театр барихыг эсэргүүцэж гэнэ ээ. Аль нь аймшигтайгаар ус завааруулж байгааг мэдээгүй царайлах гээд бүр ядчих юм аа

Нямбаатар Үндэсний Цэцэрлэгт хүрээлэнгээс 100 га газар дээрэмдэж хувьдаа авч, барилга барих шийдвэрээ НИТХ-ын 15 гишүүнээр гаргуулсан. УБ-ынхныг ундны усгүй болгох гэж Нямбаатарыг яаралтай огцруулахыг Занданшатараас шаардаж байна. Дээр бичсэн АНУ-ын тусламжийг эсэргүүцэж буй алуурчин, хулгайч Нямбаатар чи зайл!!!
Nyambaataraa iim erguu shiidveree boli
Америкийн 350 сая доллараар улаанбаатар хотод ус цэвэрлэх байгууламж бариад байсан тэрнийг хамгаалахаар Оюунгэрэл гэнэт амь оржээ. Монгол улсын хувьд Америк, Хятад, Орос гэсэн гурван том улсын бодлогоос болгоомжлох хэрэгтэй. Хятад байгаль нуурнаас ус татаж хятадын Ланжоу хотыг усаар хангах санал орост тавьсан. Харин Орос нь байгалийн хийн хоолойг Улаанбаатараар тавих аваас байгаль нуурын усыг хятадад ашиглуулах талаар хариу өгөх боломжтой гэж хэлсэн. Монголын нийслэл улаанбаатарын усны эх туул голын усыг хамгаалах гэж байгаа нэрээр Америкчууд хятадтай сэм хуйвалдсан байхыг үгүйсгэхгүй тул санаж яваарай. Туул голын усыг хятадруу шугам хоолойгоор экспортлох сонирхол Америкт байгаа шүү. Америк гэж улс манай матадын газрын тосыг яасан бэ гэдгийг сайн санаарай Монголчуудаа. Туулын дээд хэсэгт далан бариад эхэлвэл тэндээс шугам хоолойгоор хятадын Ланжоу хот хүртэл ус шахна гэсэн үг юм. Хэрвээ туул голын дээд хэсгээс ингэж их усыг хятадууд аваад явбал Улаанбаатарчууд хатаж үхнэ шүү.
Нямбаатар Үндэсний Цэцэрлэгт хүрээлэнгээс 100 га газар дээрэмдэж хувьдаа авч, барилга барих шийдвэрээ НИТХ-ын 15 гишүүнээр гаргуулсан. УБ-ынхныг ундны усгүй болгох гэж Нямбаатарыг яаралтай огцруулахыг Занданшатараас шаардаж байна. Дээр бичсэн АНУ-ын тусламжийг эсэргүүцэж буй алуурчин, хулгайч Нямбаатар чи шорон руугаа зайл!!!
66.181.183.161 Нямбаатарын шийдвэр ч буруу, америкийн бодлогоос болгоомжил гээд бичсэн байна. Чи хэт америкийг шүтээд байна. Харийн том улсыг дагаж итгээд байвал хохирогч нь бид болно.
НҮБ-ийн хурал мурал гэдэг юмс хийдгээ больчихвол яасийм???
Америкийн 350 сая доллараар улаанбаатар хотод ус цэвэрлэх байгууламж бариад байсан тэрнийг хамгаалахаар Оюунгэрэл гэнэт амь оржээ. Монгол улсын хувьд Америк, Хятад, Орос гэсэн гурван том улсын бодлогоос болгоомжлох хэрэгтэй. Хятад байгаль нуурнаас ус татаж хятадын Ланжоу хотыг усаар хангах санал орост тавьсан. Харин Орос нь байгалийн хийн хоолойг Улаанбаатараар тавих аваас байгаль нуурын усыг хятадад ашиглуулах талаар хариу өгөх боломжтой гэж хэлсэн. Монголын нийслэл улаанбаатарын усны эх туул голын усыг хамгаалах гэж байгаа нэрээр Америкчууд хятадтай сэм хуйвалдсан байхыг үгүйсгэхгүй тул санаж яваарай. Туул голын усыг хятадруу шугам хоолойгоор экспортлох сонирхол Америкт байгаа шүү. Америк гэж улс манай матадын газрын тосыг яасан бэ гэдгийг сайн санаарай Монголчуудаа. Туулын дээд хэсэгт далан бариад эхэлвэл тэндээс шугам хоолойгоор хятадын Ланжоу хот хүртэл ус шахна гэсэн үг юм. Хэрвээ туул голын дээд хэсгээс ингэж их усыг хятадууд аваад явбал Улаанбаатарчууд хатаж үхнэ шүү.
Нямбаатар Үндэсний Цэцэрлэгт хүрээлэнгээс 100 га газар дээрэмдэж хувьдаа авч, барилга барих шийдвэрээ НИТХ-ын 15 гишүүнээр гаргуулсан. УБ-ынхныг ундны усгүй болгох гэж Нямбаатарыг яаралтай огцруулахыг Занданшатараас шаардаж байна. Дээр бичсэн АНУ-ын тусламжийг эсэргүүцэж буй алуурчин, хулгайч Нямбаатар чи шорон руугаа зайл!!!
НҮБ-ийн хурал мурал гэдэг юмс хийдгээ больчихвол яасийм???
100 жилийн дараа гэхэд Улаанбаатар гэж хот байх эсэх ус, усны талаарх зөв бодлоготой байхаас маш их хамаарна. 1380 оны Хар хотын түүхийг Монголчууд бид түүхийнхээ хичээл дээр сайн үзэж судалдаг байх хэрэгтэй. Мин улсын цэрэг Хар хотыг хэрхэн яаж устгасан тэр түүхээс харвал усны талаарх зөв ойлголтыг авч чадна. Гадаад улсаас асуух бодлого гэж байх ёсгүй.
НҮБ-ийн хурал мурал гэдэг юмс хийдгээ больчихвол яасийм???
ОРОС, ХЯТАД хоёр байгаль нуурийн усыг хоорондоо наймаалцах тухай ярилцаж байна. Гэвч тэг дунд нь Монголчууд туул голынхоо усыг алдахгүй гэх магадлал 0 биш байгаа шүү. Америк хүртэл манай усыг хятадад зарах тухай маш нууц бодлоготой байхад бид мэдэхгүй сууж үл болно. Монголчууд бид өөрсдөө усаа хамгаалж байхгүй бол том улсууд биднээр тоглоод дуусна.
Танай ардчилсан нам чинь анх улаанбаатар хотын ундны ус, ногоон бүс рүү эхэлж дайралт хийсэн байх шүү
Америкийн 350 сая доллараар улаанбаатар хотод ус цэвэрлэх байгууламж бариад байсан тэрнийг хамгаалахаар Оюунгэрэл гэнэт амь оржээ. Монгол улсын хувьд Америк, Хятад, Орос гэсэн гурван том улсын бодлогоос болгоомжлох хэрэгтэй. Хятад байгаль нуурнаас ус татаж хятадын Ланжоу хотыг усаар хангах санал орост тавьсан. Харин Орос нь байгалийн хийн хоолойг Улаанбаатараар тавих аваас байгаль нуурын усыг хятадад ашиглуулах талаар хариу өгөх боломжтой гэж хэлсэн. Монголын нийслэл улаанбаатарын усны эх туул голын усыг хамгаалах гэж байгаа нэрээр Америкчууд хятадтай сэм хуйвалдсан байхыг үгүйсгэхгүй тул санаж яваарай. Туул голын усыг хятадруу шугам хоолойгоор экспортлох сонирхол Америкт байгаа шүү. Америк гэж улс манай матадын газрын тосыг яасан бэ гэдгийг сайн санаарай Монголчуудаа. Туулын дээд хэсэгт далан бариад эхэлвэл тэндээс шугам хоолойгоор хятадын Ланжоу хот хүртэл ус шахна гэсэн үг юм. Хэрвээ туул голын дээд хэсгээс ингэж их усыг хятадууд аваад явбал Улаанбаатарчууд хатаж үхнэ шүү.
Нямбаатар Үндэсний Цэцэрлэгт хүрээлэнгээс 100 га газар дээрэмдэж хувьдаа авч, барилга барих шийдвэрээ НИТХ-ын 15 гишүүнээр гаргуулсан. УБ-ынхныг ундны усгүй болгох гэж Нямбаатарыг яаралтай огцруулахыг Занданшатараас шаардаж байна. Дээр бичсэн АНУ-ын тусламжийг эсэргүүцэж буй алуурчин, хулгайч Нямбаатар чи шорон руугаа зайл!!!
МАН орос хятадаас авлигал авч олон жилийн турш Хэрлэн Ононы усыг монголчуудаас харамлаж хорлон сүйтгэх террорист үйл ажиллагаа явуулсаар байна. Хэрлэн Ононы усаар орос хятадууд өмхий хулмас бөгс хошногоо угаацгааж байна.
Америкийн 350 сая доллараар улаанбаатар хотод ус цэвэрлэх байгууламж бариад байсан тэрнийг хамгаалахаар Оюунгэрэл гэнэт амь оржээ. Монгол улсын хувьд Америк, Хятад, Орос гэсэн гурван том улсын бодлогоос болгоомжлох хэрэгтэй. Хятад байгаль нуурнаас ус татаж хятадын Ланжоу хотыг усаар хангах санал орост тавьсан. Харин Орос нь байгалийн хийн хоолойг Улаанбаатараар тавих аваас байгаль нуурын усыг хятадад ашиглуулах талаар хариу өгөх боломжтой гэж хэлсэн. Монголын нийслэл улаанбаатарын усны эх туул голын усыг хамгаалах гэж байгаа нэрээр Америкчууд хятадтай сэм хуйвалдсан байхыг үгүйсгэхгүй тул санаж яваарай. Туул голын усыг хятадруу шугам хоолойгоор экспортлох сонирхол Америкт байгаа шүү. Америк гэж улс манай матадын газрын тосыг яасан бэ гэдгийг сайн санаарай Монголчуудаа. Туулын дээр хэсэгт далан бариад эхэлвэл тэндээс шугам хоолойгоор хятадын Ланжоу хот хүртэл ус шахна гэсэн үг юм. Хэрвээ туул голын дээд хэсгээс ингэж их хэмжээний усыг хятадууд аваад явбал Улаанбаатар хатна шүү.
Нямбаатар Үндэсний Цэцэрлэгт хүрээлэнгээс 100 га газар дээрэмдэж хувьдаа авч, барилга барих шийдвэрээ НИТХ-ын 15 гишүүнээр гаргуулсан. УБ-ынхныг ундны усгүй болгох гэж Нямбаатарыг яаралтай огцруулахыг Занданшатараас шаардаж байна. Дээр бичсэн АНУ-ын тусламжийг эсэргүүцэж буй алуурчин, хулгайч Нямбаатар чи шорон руугаа зайл!!!
Энэ зарим сэтгүүлч нар зүгээр дээгүүр харж байгаад бичдэг байх ИОНН -г ямар нам ч гэнэв ээ, тухайн үеийн яамны нэрийг ч мэдэхгүй хэзээ ч боловсролын яаманд сайд хийгээгүй юм Оюунгэрэл авгай
100 жилийн дараа туул голыг хятадууд далан байгуулаад, Ланжоу хүртэл усыг шахаад аваад явчихсан харин улаанбаатар гэж том балгас үлдчихсэн нөхцөлтэй байхыг төсөөлж болохоор байгаа шүү. Хятад асар их мөнгөтэй хүчирхэг болж байна. Монголын нийслэл гэгч 1 сая 600 мянган хүний усыг булааж а.ах чадал хятадад байгаа шүү.
100 жилийн дараа туул голыг хятадууд далан байгуулаад, Ланжоу хүртэл усыг шахаад аваад явчихсан харин улаанбаатар гэж том балгас үлдчихсэн нөхцөлтэй байхыг төсөөлж болохоор байгаа шүү. Хятад асар их мөнгөтэй хүчирхэг болж байна. Монголын нийслэл гэгч 1 сая 600 мянган хүний усыг булааж авах чадал хятадад байгаа шүү. Монгол улс хоёр дахь том хотыг хангай нурууны хойд хэсэгт байгуулах хэрэгтэй. Улаанбаатараас гадна том хот байгуулахад төмөр зам зайлашгүй хэрэгтэй. Ус нь хажуудаа, нүүрсээ их хэмжээгээр тээвэрлэж авч ирэх төмөр замтай нөхцөлд том хот орших нөхцөл бүрдэнэ. Харийн улсаас довтолгоонд өртөх үед хамгаалах боломжтой байгалийн том бэрхшээл байх шаардлагатай. Энэ шаардлагад том цөл говь, том өндөр уулс нь байгалийн бэрхшээлд орно.
Хятадынудирдагч нар юу бодож байгаа вэ гэдгийг нүүрнийхэн хувиралаар тодорхой харах хэрэгтэй. Монголын нутгаас их хэмжээний усыг Ланжоуд шахах нь чухал гэж бодож байгаа хятад дарга байгаа. Тэд гэнэт өөрсдийнхөө бодлогоор ус хэрэгтэй гэж үзвэл манайд хортой ажлыг хийнэ шүү. Ланжоу бол говьд байгаа хятадын шинжлэх ухааны том судалгааны төв хот гэж харж байна. Ланжоуд усны хэрэгцээ чухал тул хаанаас ус татахыг хятадууд бодсоор суугаа шүү.
Мунхаг зовлонгийн үндэс
Yooo ene Nyambaatariig zailulah zorig tanaart uu, Ulaanbaatarchudaa! MAN iin kukeldee bolson ard irgedee! Zuger l doromjilj baiga bish baiga bzdee…ene bol zuger gamshig baiga bzdee…Sereecheeee!
Монгол улсыг бар болгоно гэж 35 жил хулихдаж байгаа Уих гээч худалч хулгайч завхай эмс авилгачид хорчид шургалсан, дахин дахин шургалахыг шунан дурладаг байгууллагыг тараая !!!!
Монгол улсыг бар болгоно гэж 35 жил хулихдаж байгаа Уих гээч худалч хулгайч завхай эмс авилгачид хорчид шургалсан, дахин дахин шургалахыг шунан дурладаг байгууллагыг тараая !!!!
Би цэцэрлэгт хүрээлэнгийн үр ашгийг хүртэгчийн нэг. Гэтэл хотын дарганцар, иргэдийн хурлын төлөөлөгч нэртэй хэдэн банди хүүхнүүдийн (16 хүрэхгүй) хүн болж хүмүүжиж чадаагүй хүмүүс 1 сая 600 мянган хүний амьд явах, эрүүл агаар, цэнгэг ус хэрэглэх эрхийг өөрсдийн хаус бизнес төв байгуулах шуналаар солих гэж Байвал Улаанбаатар хотыг сөнөөх эхлэлийг тавих гавьяа чинь мөнхжинө.
Sanaatai sanamsarguigeer 1 ayaga цианит usnii undargad aldchihval bid bugd suirne. Yagaad hezee ch barilga bariulj bolohgui gazar ruugaa chichreed bainaa nyambaataraa. ҮАБЗ ?
ундны усны худаг руу ньь жорж рноны францийн зохиолч шиг цацраг идэвхит бодис хийгээд бүгд рак тусахаар онгоцоор бенкин цацаад хотын дарга алаарай
Угаасаа дэлхий нийтээрээ усгүй болно. Ус асар үнэтэй болно. Ус алт нүүрс газрын тосноос үнэ цэнэтэй гэдгийг яс махандаа шингэтэл ойлгоод маш их харамссан ч оройтсон байх болно.
Эсэргүүцэж байна.Барилга барьж болохгүй.
Эсэргүүцэж байна.Барилга барьж болохгүй.
Нямбаатар гэж муйхар нөхрийг яанаа.
ОЮУНГЭРЭЛИЙН ТҮМЭН ЗӨВ. УНДНЫ УСНЫ УНДРАГА ДЭЭР БАРИЛГА БАРИНА ГЭДЭГ ТОМ ТЭНЭГЛЭЛ ШҮҮ. Үнэндээ хулхи сургууль төгссөн гэх нямбаатарт боловсрол байхгүй шүүдээ. Байгалын шинжлэх ухааны тал дээр таг амьтан. Улсаа сүйрэл рүү чирж байгаагаа ойлгохгүй харайж явна, нямбаатар.
Усны асуудалыг ҮАБЗ-ийн хүрээнд төр засгийн хэмжээнд ярихгүй бол болохгүй. Бусад шатанд бол сүйтгэнэ шүү, худлаа болно.......