ОТТАВА, 2025 оны арваннэгдүгээр сарын 13 /NHK/. “Долоогийн бүлэг”-ийн /G7/ орнуудын Гадаад хэргийн сайд нарын уулзалт Канадын Онтарио мужид эхэлжээ. Мягмар гарагт эхэлсэн энэ удаагийн уулзалтаар Орост үзүүлэх шахалтыг нэмэгдүүлэх арга замуудыг хэлэлцэх төлөвтэй байгаа бөгөөд Украины Гадаад хэргийн сайд мөн оролцож байна.
Украины Гадаад хэргийн сайд Андрей Сибига уулзалтад оролцож, Орост үзүүлэх шахалтыг нэмэгдүүлэхийг “G7”-гийн гишүүдэд хандан уриалахаар төлөвлөж байна гэж Украины засгийн газар өмнө нь мэдээлжээ.
Өнгөрсөн сард АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трампын засаг захиргаа Оросын газрын тосны томоохон компаниудад хориг арга хэмжээ авсан хэдий ч Украинд алсын зайн тусгалтай “Томахавк” далавчит пуужинг нийлүүлэхээс татгалзжээ. АНУ-ын эрх баригчид мөн Европын орнуудад хандан Оросоос эрчим хүчний эх үүсвэр импортлохгүй байхыг уриалж байгаа юм.
Украиныг сэргээн босгоход зориулан 13 сая фунт стерлинг буюу 17 сая орчим ам.долларын санхүүжилт олгохоор шийдвэрлэснээ Их Британийн эрх баригчид өнгөрсөн зургаадугаар сард болсон "G7"-ийн дээд түвшний уулзалтад оролцогчдод мэдэгджээ.
“G7”-гийн уулзалтын үеэр мөн Газын зурвасын нөхцөл байдал, мөн чухал ашигт малтмалын тогтвортой нийлүүлэлт зэрэг эдийн засгийн аюулгүй байдалтай холбоотой асуудлуудыг хэлэлцэнэ.
Д.Жаргал
Эх сурвалж: "Монцамэ" агентлаг
Пүрэв - 11 сарын 13,
2025

Сэтгэгдэл1
Долоон дээрэмчин.