Өвлийн Олимпын XXV наадам ирэх 2 дугаар сарын 6-наас 22-ны өдрүүдэд Итали улсын Милан болон Кортина-д’Ампеццо хотуудад зохион байгуулагдана. Монгол Улс анх “Инсбрук 1964” өвлийн олимпын наадамд оролцсоноос хойш өнөөдрийг хүртэл нийт 15 удаагийн өвлийн олимпын наадамд гүйлтийн цана, биатлон, шорт трек, гүйлтийн тэшүүрийн төрлөөр тамирчдаа оролцуулж ирсэн түүхтэй.
“Милан Кортина 2026”Өвлийн Олимпын наадамд дэлхийн 90 гаруй орны 3,500 орчим тамирчид спортын 16 төрөлд, 116 багц медалийн төлөө хурд хүч, авхаалж самбаагаа сорин өрсөлдөх юм.
Монгол Улсаас “Милан Кортина 2026” Өвлийн Олимпын наадамд гүйлтийн цанын төрөлд Б. Ачбадрах, Э. Ариунтунгалаг, уулын цанын төрөлд А. Ариунбат нар оролцох болзлоо хангаад байна. Өвлийн Олимпын наадамд оролцох тамирчдын эцсийн баталгаажуулалт 2026 оны 1 дүгээр сарын 18-нд хийгдэнэ.
Монгол Улсаа төлөөлөн Өвлийн Олимпын наадамд оролцох болзлоо хангаад буй тамирчдадаа амжилт хүсье.
Мягмар - 01 сарын 06,
2026

Сэтгэгдэл0