sonin.mn

Египет, Нигерийн шигшээ багууд Мароккод явагдаж буй хөл бөмбөгийн Африкийн цомын тэмцээний шөвгийн наймд шалгарлаа. Египетийн шигшээ баг шөвгийн 16-д Бениний багийг нэмэлт цагт 3:1 харьцаагаар /үндсэн цаг 1:1/ хожсон байна. Харин Нигерийн хөлбөмбөгчид Мозамбикийн шигшээг 4:0-ээр бутниргэжээ. Энэ тоглолтод Виктор Осимхен (25, 47 дахь минут) дубль хийжээ.  


Одоо египетчүүд шөвгийн 8-д Кот-д'Ивуар ба Буркина-Фасогийн багуудын хожсонтой нь, нигеричүүд Алжир ба БНАКонго улсын багуудын хожсонтой нь тус тус тоглоно. Египет, Нигери хоёроос өмнө Африкийн цомын тэмцээний шөвгийн 8-д Мали, Сенегал, Камерун, Мароккогийн багууд шалгарсан юм.


Энэ удаагийн цомын тэмцээнд Африк тивийн 24 улсын багууд 6 хэсэгт хуваагдан өрсөлдсөнөөс 6 баг шөвгийн 8-д шалгараад байна. Шөвгийн 8-ын тоглолтууд баасан, бямба гаргуудад, финалын тоглолт 18-ны өдөр болно. Одоогоор Африкийн цомыг Кот-д'Ивуарын шигшээ баг эзэмшиж байгаа бөгөөд тус баг 2023 онд болсон тэмцээний финалд Нигерийн шигшээг 2:1-ээр хожсон юм. 




Б.Адъяахүү