sonin.mn

СӨҮЛ, 2026 оны нэгдүгээр сарын 14 /Yonhap/. Онц байдал тогтоохоор завдсаных нь төлөө БНСУ-ын Ерөнхийлөгч асан Юн Сог Ёлд цаазаар авах ял оноохыг прокуроруудын тусгай баг шаарджээ. Ийм ял оноохыг Сөүл хотын Төв дүүргийн шүүхэд Ерөнхийлөгч асан Юн Сог Ёлын хэргийг эцэслэн хэлэлцэх хурлын үеэр прокурорууд шаардсан байна.


Тусгай прокурор Чо Ун Согийн баг Юн Сог Ёлыг шүүх засаглал, хууль тогтоох эрх мэдлийг булааж авах замаар эрх мэдэлдээ үлдэхээр завдсан үймээн самуун дэгдээгч гэж тодорхойлжээ. 



Өмнөд Солонгосын Ерөнхийлөгч асныг 2024 оны 12 дугаар сард онц байдал тогтоох замаар бослого зохион байгуулсан, эрхээ мэдлээ урвуулан ашигласан хэрэгт буруутгаж байгаа юм.  Тусгай прокурорын багийн мэдэгдсэнээр, Ерөнхийлөгч асан Юн Сог Ёл нь улс төрийн өрсөлдөгчдөө зайлуулах, эрх мэдлийг өөртөө төвлөрүүлэх зорилгоор онц байдал зарласан нь улс орноо болчимгүй үйлдэл хийх гэж байсан сөрөг хүчнийхнээс хамгаалах зорилготой байсан гэх түүний тайлбартай зөрчилдөж байгаа ажээ.


Юн Сог Ёл хоёр дахь удаагаа баривчлагдсанаасаа хойш буюу долоодугаар сараас хойш хоригдож байгаа юм. Өмнө нь түүнийг батлан даалтааар суллах хүсэлтийг шүүх хүлээж аваагүй байна.


Мөн түүний эхнэр, Өмнөд Солонгосын тэргүүн хатагтай асан Ким Кон Хи наймдугаар сарын 12-наас хойш хоригдож байгаа бөгөөд түүнийг хувьцааны ханшийн манипуляц хийхэд оролцсон гэж буруутгажээ. 



Д.Жаргал

Эх сурвалж: "Монцамэ" агентлаг