МОСКВА, 2026 оны нэгдүгээр сарын 14 /interfax/. Армени, Америк хоёр улс "Олон улсын энх тайван, хөгжил цэцэглэлтийн төлөөх Трампын зам" (TRIPP) төслийн хүрээнд Арменийн тээврийн чиглэлүүдийг хөгжүүлэх хамтарсан компани байгуулахаар тохиролцжээ.
“TRIPP бол Арменийн нутаг дэвсгэрээр саадгүй дамжин өнгөрөх олон төрлийн тээврийн чиглэлийг бий болгох зорилготой” гэж АНУ-ын Төрийн Департаментын мэдэгдэлд дурдсан байна.
Мөн төслийн замын зураглалд дурдсанаар, TRIPP төслийг "Арменийн нутаг дэвсгэр дээрх транзит тээврийн тодорхой маршрутын хүрээнд, ирээдүйд нарийвчлан судлах газруудад боловсруулж, төсөл хэрэгжих нутаг дэвсгэр дэх Арменийн бүрэн эрхт байдлыг хадгалах ёстой" гэжээ. Уг төслийн хүрээнд байгуулах “TRIPP Development” компани дэд бүтцийг хөгжүүлэх, төслийг хэрэгжүүлэх ажлыг хариуцна. Тус компанийг АНУ-ын тал хянах ба Арменийн Засгийн газар Америкийн компанид 74 хувийг санал болгож, үлдсэн 26 хувийг нь өөртөө авахаар төлөвлөж байгааг замын зураглалд заажээ.
“Арменийн Засгийн газарт нэмэлт хувьцааг олгосноор гэрээг дахин 50 жилээр сунгах боломжтой. Ингэснээр Арменийн Засгийн газрын эзэмших хувь хэмжээ 49 хувьд хүрнэ” гэж баримт бичигт дурдсан байна.
АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга Марко Рубио Арменийн Гадаад хэргийн сайд Арарат Мирзоянтай уулзсаныхаа дараа мэдэгдэхдээ, TRIPP “Арменийн бүрэн эрхт байдлыг хөндөхгүйгээр эдийн засгийн хувьд цэцэглэн хөгжих боломжийг нээнэ” гэжээ.
“Олон улсын энх тайван, хөгжил цэцэглэлтийн төлөөх Трампын маршрут” (Trump Route for International Peace and Prosperity, TRIPP) төсөл нь Арменийн нутгаар дамжин өнгөрөх 42 км урт замаар Азербайжаныг Нахичеван хоттой холбох юм.
2025 оны наймдугаар сарын 8-нд Вашингтонд Арменийн Ерөнхий сайд Никол Пашинян, АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп, Азербайжаны Ерөнхийлөгч Ильхам Алиев нар тунхаглалд гарын үсэг зурсан билээ. Үүний дагуу Арменийн тал АНУ болон зарим гуравдагч талуудтай хамтран улсынхаа нутаг дэвсгэрт TRIPP төслийг хэрэгжүүлнэ гэдгийг онцолжээ. Төслийн хүрээнд авто зам, төмөр зам, нефть-хийн дэд бүтцийг барина. TRIPP төслийн хүрээнд байгуулах Армени-Америкийн компани нь замыг хянахгүй, харин бизнесийн үйл ажиллагааг удирдана гэж Н.Пашинян мэдэгджээ.
Д.Жаргал
Эх сурвалж: "Монцамэ" агентлаг
Пүрэв - 03 сарын 26,
2026
Сэтгэгдэл4
энэ бас нэг оюу толгойн гэрээ мөн байна армени туркийн харяаэд бүрэн шилжиж дайндаа хүрэхнээ
Чи больж үз. Армени, Азербажайнтай дайн хийгээд ялагдсан. Америк каскин тэнгисээр усан замаар холбогдож байгаа Орос, Иран хоёрыг дундуур нь салгах гэж Арменийг улс төрийн зорилгоор ашиглаж байна. Энэ стратегийн тоглолт бөгөөд маш урт хугацаанд арменид америк бүтээн байгуулалт хийж чадвал, Турк Азербажайн хоёр улсаас дэмжлэг авч Иран,Орос хоёрыг дарамтлах зорилготой юм. Гэвч энэ өөрөө америкийн хувьд тэвчээр шаардсан айхтар зовлон болж мэднэ.
Каспин тэнгис хэмээх гайхалтай газрын нөгөө талд хар тэнгис байгаа. Каспин тэнгисийн тээвэр нь казакстантай хүртэл хамааралтай болно.
ЛЕНИН ШИГ МОНГОЛ ХЭЛ ДЭЭР ГУЧИН ЗУРГААН БОТЬ ОРОС ХЭЛ ДЭЭР 55 БОТЬ БИЧИЧ ХЭЭД ₮ЯДУУ ХҮМҮҮСТ ЭЭЛТЭЙ НИЙГЭМ БАЙГУУЛЖ ХУВЬСГАЛ ХИЙЧИХЭЭД ₮₮ЛЗНИНИЙ ЗАМНАЛ ""ГЭДЭГ ШИГ НЭР ХАЯГААР МАНДУУЛЖ БОЛОХ ЮМ ХУВЬСГАЛ ХИЙЧИХЭЭД