sonin.mn

АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин Украинд өрнөж буй дайныг зогсоох хэлэлцээр байгуулахад бэлэн байгаа гэж мэдэгдлээ. Харин Украины тал Оростой байгуулах боломжит энхийн хэлэлцээрийг урагшлуулахад саад болж байгаа гэнэ.


Тэрбээр Reuters агентлагт өгсөн ярилцлагадаа “Миний бодлоор Путин хэлэлцээр хийхэд бэлэн байна. Харин Украин энэ тал дээр арай бэлэн биш байгаа мэт санагдаж байна” хэмээн хэлсэн байна.


Украины Ерөнхийлөгч Владимир Зеленский яагаад хэлэлцээг сунжруулж байгаа гэж үзэж байгааг нь асуухад Трамп “Надад бол түүнд ийм шийдвэрт хүрэх нь амаргүй байгаа юм шиг л санагдаж байна” гэж хариулжээ.



Н.Отгончимэг



Эх сурвалж: minval.az