Монгол Улсын Их Хурлын дарга Ням-Осорын Учрал Оросын Холбооны Улсын Холбооны Хурлын Төрийн Думын дарга Вячеслав Викторович Володины урилгаар 2026 оны хоёрдугаар сарын 9-нөөс 12-ны өдрүүдэд Оросын Холбооны Улсад албан ёсны айлчлал хийнэ.
Энэ удаагийн айлчлалын зорилго нь Монгол Улс, ОХУ-ын иж бүрэн стратегийн түншлэлийг хөгжүүлэх, дээд, өндөр түвшний харилцан айлчлалын давтамжийг хадгалах, улс төрийн яриа хэлэлцээг үргэлжлүүлж, хууль тогтоох байгууллага хоорондын хамтын ажиллагааг өргөжүүлэхэд оршино.
Улмаар улс төр, эдийн засаг, бизнес, худалдааны салбарын хамтын ажиллагааг хөгжүүлэхэд хууль, эрх зүйн таатай орчныг бүрдүүлэхэд чиглэж байна. Айлчлалын үеэр Монгол Улсын Их Хурлын дарга Н.Учрал, ОХУ-ын Холбооны Хурлын Төрийн Думын дарга В.В.Володин, Холбооны Зөвлөлийн дарга В.И.Матвиенко нартай тус тус албан ёсны уулзалт хийж, хөрш орнуудын уламжлалт харилцаа, парламент хоорондын хамтын ажиллагааны хүрээнд санал солилцоно.
Айлчлалын хүрээнд Монгол Улсын Их Хурал, ОХУ-ын Холбооны Хурал хоорондын хамтын ажиллагааны хамтарсан комиссын хоёрдугаар хуралдааныг Москва хотноо зохион байгуулна.
Улсын Их Хурлын дарга Н.Учрал мөн Евразийн эдийн засгийн комиссын Сайд нарын зөвлөлийн дарга Б.А.Сагинтаевтай албан ёсны уулзалт хийж, Монгол Улс болон Евразийн эдийн засгийн холбооны гишүүн орнуудын хооронд байгуулсан Худалдааны түр хэлэлцээрийг хэрэгжүүлэхтэй холбоотой асуудлаар санал солилцохоос гадна Монгол Улс-Евразийн эдийн засгийн холбооны бизнес хэлэлцүүлэгт оролцоно хэмээн Улсын Их Хурлын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах газраас мэдээллээ.
Баасан - 02 сарын 06,
2026
Сэтгэгдэл5
Хүрэлсүхийн Буриад гөлөг ах нартайгаа очиж золгохгүй бол алгадуулна биз дээ
Гахай хоншоорт сая Давост очиж Трампад 1 миллиард долларыг өгөх бичгэнд гарын үсэг зурсан. Үүнд уурласан Путин Учралд удаан үйлчилгээтэй хор өгч тонилгох зорилгоор дуудаж байгаа байх. Учрал цаашид амьд байх эсэх нь тодорхойгүй болчихлоо.Оросууд Хүрэлсүх Занданшатар нарыг тонилгочихвол Монголын ард түмэн баярлах болно шүү
Оросууд аль дээр МАН-ын дарга нарт удаан үйлчилдэг хор өгч тэднийг орон гаран балай тэнэг зомби болгочихсон гэсэн таамаг байдаг. Хүрэлсүхийг хар. Кофи Аннан гэж балайрч татганахаас өөр эрдэм чадал гэхээр юм түүнд байхгүй. Нүүр царайг нь сайн харцгаа. Мангайсан нүүр данхар пинтүү толгой хоёр том хар чихнээс өөр үзээд өгий ч гэсэн юм алга.
Хүрэлсүхийн Тэрэлжид нүүрсний хулгайн мөнгөөр бариулсан гэж яригддаг Бугат Резорт эдлэн газрыг АТГ шалгуулахгүй маш олон жил хаацайлж хамгаалж байна.
Бугат резортын хамтран эзэмшигч нь Хятад улсын коммунист намын нэг том дарга байдаг гэж ярилцах юм энэ үнэн байдаг байгаа даа