sonin.mn

ТОКИО, 2026 оны хоёрдугаар сарын 6 /Reuters/. АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп ням гарагт болох Японы бүх нийтийн сонгуулийн өмнө тус улсын Ерөнхий сайд Такаичи Санаэг "бүрэн дэмжиж" байгаагаа илэрхийлээд, гуравдугаар сарын 19-нд Цагаан ордонд түүнтэй уулзана гэдгээ мэдэгджээ. 


Японы анхны эмэгтэй Ерөнхий сайд болох Т.Санаэгийн тэргүүлж буй эрх баригч эвсэл сонгуульд ялах магадлал өндөр байгааг олон нийтийн дунд явуулсан санал асуулгууд харуулаад байгаа юм.


Тэрбээр эдийн засгийг дэмжих төсвийн бодлогоо хэрэгжүүлэхдээ ард түмнээс дэмжлэг авахын тулд бүх нийтийн ээлжит бус сонгууль зарласан нь хөрөнгө оруулагчдыг түгшээснээс гадна, батлан хамгаалах чадавхыг нэмэгдүүлэхээр төлөвлөж байгаа нь Хятадтай харилцааг улам хурцатгаж магадгүй байна. Санал асуулгуудын дүнгээс үзэхэд, Т.Санаэгийн удирддаг Либерал ардчилсан нам болон түүний түнш Японы Инновацын нам /Ишин/ 465 суудалтай парламентын доод танхимын 300 орчим суудлыг авах төлөвтэй байна. 



Д.Жаргал

Эх сурвалж: "Монцамэ" агентлаг