Ардын хувьсгалын "анхны долоо"-гийн нэг, Монголын төр, цэргийн нэрт зүтгэлтэн, БНМАУ-ын хошой баатар, Маршал Хорлоогийн Чойбалсангийн мэндэлсний 131 жилийн ой өнөөдөр /2026.02.08/ тохиож байна. Энэхүү түүхэн өдөр Монгол Ардын намын дарга, УИХ-ын дарга Н.Учрал МУИС-ийн төв байрны өмнө байрлах Маршалын хөшөөнд цэцэг өргөн хүндэтгэл илэрхийллээ.
Энэхүү арга хэмжээнд Монгол Ардын намын Нарийн бичгийн дарга Б.Пүрэвдагва, Дорнод аймгийн намын хорооны дарга, УИХ-ын гишүүн М.Бадамсүрэн, намын дэргэдэх байгууллагуудын удирдлагууд, газар, хэлтсийн дарга нар, ажилтнууд, ахмадууд, залуучууд, иргэдийн төлөөлөл олноор оролцон төр улсынхаа тусгаар тогтнолын төлөө зүтгэж явсан Маршал Х.Чойбалсангийн түүхэн гавьяа үйлсийг хүндэтгэн хөшөөнд нь мэхийн ёслов.
Энэ үеэр Монгол Улсын тусгаар тогтнол, эрх чөлөөний төлөө тууштай тэмцэгч, их удирдагч, шалгарсан хошой баатар, Маршал Х.Чойбалсангийн гэр бүлийнхний төлөөлөлд Монгол Ардын намын дарга, УИХ-ын дарга Н.Учрал хүндэтгэн мэндчиллээ. Маршал Х.Чойбалсангийн зээ охин Ч.Хулан, түүний эгч Ч.Халиуны охин Д.Бишрэл нар цэцэг өргөх ёслолд оролцсон юм.
“Эрхэмлэж яваарай хэмээн машид итгэн
Эрх чөлөө, тусгаар тогтнолыг та нарт үлдээв“ хэмээн Маршал Хорлоогийн Чойбалсангийн хэлсэн үг бий.
Монголын түүхэнд Маршал Х.Чойбалсангийн үлдээсэн эрх чөлөө, тусгаар тогтнолын төлөө зориулсан түүхэн гавьяаг дурсаж, залуу хойч үедээ мэдүүлэх, таниулах зорилгоор Монгол Ардын намын удирдлагууд мэндэлсэн ойг нь тэмдэглэн, жил бүрийн энэ өдрийг хүндэтгэн дурсдаг билээ.
Пүрэв - 03 сарын 26,
2026
Сэтгэгдэл7
Цуст алуучиндаа цэцэг өргөөд л хэдэн он бэ 1937 1939 оны их хядлагт өвөг дээдсээ алдсан ард түмнээ доромжлоод бн уу мал чинь
chi harin yumiig yalgan salgaj oilgohgyi heden onii monid be,....bidnii eneederiin amidarch baigaa chag yeiin eedreetei yed eh ornoo abch yldsen amiaaraa denchin tabin abchirsaniig saitar yns....Mongol hyn hichneen chyst alyyrchin gelee ch eh orniihoo byren baidal eneegiin chinii darbalzahiig chini helyylej irsen hybi tabilan sain oilgo?.............................Mongol hynii yitgar gynig baisan ch tegs ireedyig byteehiin yed hyn chanaraa gargaj chag yeteigee amidar.alibaag syymjleh bys?...gertee gar ytasaaraa yu gej ch dongos ch medne?..gehdee chi gol ni ter yed amidarch yzeegyi gedegee geden tolgoit saitar oilgo?.............................
Буриадуудыг хонь гаргах эр хүн олдохгүй болтол нь хядаж устгасан гэдэг. Нохой зассан эзэндээ янаг гэдэг энэ.
ЧОЙБАЛСАНГИЙН хөшөөтэй чойбалсангийн нэрэмжит сэлбийн пионерийн зуслан бамбарууш кафе кембридже сургууль цэвэр агаарт амьдрах гэсэн сүхбаатар дүүргийн олон ахмадын мөнгийг аваад одоо хүртэл барилгын суурь газраас цаашгүй дөрвөн жил шахам болж байгаа компаниа сольж чойжилсүрэн шиг бүтээн байгуулалт хийж байгаа компаниар хурдан бариулж байр буюу байрны төлбөрийг ахмадуудад буцаан олгож ард иргэдийг хохиролгүй болгож газрыг хураан авна уу Б Барилга орон сууц барьж өгнө гэж мөнгө авсан бол байрны түлхүүрийг хугацаанд нь иргэдэд түлхүүрийг өгдөг хууль гаргаж тлхүүр өхгүй бол хувьчилсан зөвшөөрөл өгсөн газраа хураан авах хөрөнгийг нь хурааж иргэдийг хохиролгүй болгох хуулиа гаргана уу хотын дарга бат үүл шиг хэнэггүй хүмүүс чоно үүртээ тайван гэж олширхнээ
Сонгуулийн өмнө, эргэлзээтэй намтар бүхий хүний өмнө, зүрх сэтгэлд нь таагүй дурсамж үлдээсэн ард түмнийхээ өмнө, их хэлмэгдүүлэлтийн гашуун зовлон туулагсдын амьд гэрч үр хойчийн өмнө юуг сануулах гэж? Юуг дурсах гэж? Юуг сэдрээх гэж? Юуг сэргээх гэж? Юуг сэрээх гэж?!!!
Тэр хүнийг нэг их өргөмжлөөд байх хэрэггүй гэж бодож байна. Дуугүй чигээр нь тайван орхих хэрэгтэй.
хэлмэгдүүлсэн,алсан гээд байхын,өнөөдөр маршалын үед байсан бол хүзүүгүй элбэгдорж,сайханбалаг,хужаа баярцогт,7 хаустай баяр мэтийн юмнууд аль хэзээний толгойгоо авхуулах байлаа гэж,ингэж бодохоор маршал маань харин ч зөв байсан бна гэж бодогдох юмдаа???