Америкийн санхүүч Жеффри Эпштейнтэй холбоотой гэдэг нь АНУ-ын Сангийн яамнаас нийтэлсэн баримтуудаар нотлогдсоны дараа Иордан, Ирак улсуудад суугаа Норвегийн элчин сайд, 66 настай Мона Юуль огцрох өргөдлөө өгчээ. Үүнтэй холбогдуулан Норвегийн ГХЯ-наас өчигдөр мэдэгдэл гаргасан байна. Ж.Эпштейн бага насны охидын биеийг үнэлүүлсэн хэргээр хоригдож байхдаа амиа хорлосон юм.
Тус яамны төлөөлөгчидтэй уулзсаныхаа дараа Юуль зайлшгүй зөв шийдвэрийг гаргалаа, Эпштейнтэй холбоотой байна гэдэг бол түүний үзэл бодол, үнэлэмжинд ноцтой алдаанууд байна гэдгийг харуулж байгаа юм хэмээн Норвегийн Гадаад харилцааны сайд Эспен Барт Эйде хэлсэн байна.
Юулийг өнгөрсөн долоо хоногт үүрэгт ажлаас нь чөлөөлсөн бөгөөд тэрбээр тус яамны ажилтны хувьд Эпштейнтэй хэр гүнзгий хэлхээ холбоотой байсныг шалгаж байгаа ажээ.
Эпштейний баримтуудад Юуль төдийгүй түүний нөхөр болох 78 настай дипломатч, улстөрч Терье Руд-Ларсен, тэдний хүүхдүүд болох Эмма, Эдвард нарын нэр дурдагдсан байна.
Эпштейн 2019 оны наймдугаар сард Нью-Йоркийн шоронд амиа хорлохоосоо өмнө Эмма, Эдвард нарт тус бүр 5 сая доллар гэрээслэн үлдээжээ. Үүний сацуу АНУ-д байрладаг Олон улсын энх тайвны хүрээлэнд /IPI/ хандивласан мөнгөний эх үүсвэрийг шалгаж байгааг Норвегийн ГХЯ мэдэгдсэн байна. Тус хүрээлэнг 2004-2020 онд удирдаж байсан Руд-Ларсен Эпштейнтэй холбоотой сангуудаас IPI-д 650 мянган еврогийн хандив өгсний дараа огцрох өргөдлөө өгчээ. Норвегийн хэвлэлүүдэд бичиж байгаагаар, Руд-Ларсен, Эпштейн нарын хооронд санхүүгийн нэлээд гүнзгий хэлхээ холбоо байсан бололтой.
Б.Адъяахүү
Даваа - 02 сарын 09,
2026
Сэтгэгдэл2
үсэрч яваа бар дээр суусан норвеги финлянд швед дүүрчихсэн улсууд дээр нь балтийн тэнгэсийн наад эрэг дээ гурван далайн нохой шиг гурав хэвтэнэ бас зүгээр хэвтэхгүй шүү өөрсдийг нь эйпштейнээс өөр хэн хүчиндэх вэ
Еврейчүүдийг долоодог Оросын шээс Буриадууд яг оюуны хомсдолтой. Архи бага уу л даа.Яс үндэс дов жалга ярихаа боль.